[21]

2.6K 348 69
                                    

"Ким Тэхён хаана байна?" 

Өрөөнд байсан бүжигчид бүгд чимээгүй болж, хэдийн ойлгомжтой зүйлийг асуусан найруулагчаа зүхнэ. Жонгүг хөмсгөө зангидсаар,

"Түүний бие таагүй байгаа. Өнөөдөр ирж-"

"Маргааш жүжиг нээлтээ хийнэ! Яг одоо дууд!!" гэсээр хаалга саван гарахад Жонгүг ууж байсан усны саваа шидсээр босч ирлээ. Хүчтэй шидэгдсэн сав гулгасаар Жиминий хөлийг оноход тэр өөр лүү нь ууртай алхах Жонгүгийг олж харав.

"Хөгийн новш минь. Чамаас болж миний найз хичнээн бачуурч, хичнээн их шаналасандаа хэр их зовж байгааг мэдэх үү? Хараал идсэн амиа бодсон зангаасаа болж ахиад хэдэн хүний хүсэл мөрөөдлийг уландаа гишгэх юм? ИЧИХ НҮҮР ЧИНЬ ХААНА БАЙНА?"

"Жонгүг боль-"

Жимин хариу хэлэлгүй босч өрөөнөөс гарахын өмнө ахин хэн нэгний устай сав араас нь шидэгдэж, хараахан онолгүй хана цохин унасан ч тэр эргэж харсангүй. Агуулах өрөөний хаалгыг нээн ороод хана налан суухдаа үсээ атган нүдээ анилаа. Түүний дотор үхэж байв. Анх удаа… анх удаа тэр өөрөөсөө өөр нэгнээс болж нулимс унагаж буй нь энэ. Үсээ атган зулгааж, гараа зангидан толгойгоо цохино. Чаддаг болж цээжээ ярж ураад, хөгийн хүйтэн зүрхээ хагартал нь газарт савмаар санагдах нь тэр.

Анх удаа тэр айдсаасаа болж нулимс унагаж үзэв. Дахиж харахгүй гэх айдас. Дахиж тэврэхгүй, дахиж хүрэхгүй, дахин үнсэхгүй… Дахиад гэж байхгүй. Дэргэд нь үргэлж байсан нэгнээ алдах үед нүднээс биш сэтгэлээс урсах нулимс.

"Би дахиад л ганцаараа үлдчихлээ..."

-

Хаалгаар орж ирэх Тэхёнийг бүх хүн дагуулан харна. Түүнийг ирэхгүй бол өнөөдөр хэнийг ч явуулахгүй гэсэн найруулагчынхаа үгнээс айсандаа биш үнэндээ тэр хөгийн амиа бодсон новш биш болохоор энд байгаа бүх хүний төлөө сэтгэлээ уран байж ирсэн нь энэ байлаа.

"Хэдэн цаг болж байгааг мэдэх үү?"

Улайж хавдсан нүдээ зөөлхөн анивчин Тэхён сул гэхэд дэндүү амьгүй хоолойгоор "Уучлаарай." хэмээн хэлээд түүнд бөхийлөө.

"Хурдхан хувцсаа соль. Бэлтгэлээ эхлье."

"Ойлголоо."

Түүнийг сандал дээр суун цүнхээ нээхэд дэргэд нь Жонгүг ирээд туслана. Энэ бүгдийг өрөөний нөгөө захаас Жимин нүд үл салган ширтэж байлаа. Тэхён түүнийг хайсангүй, ердөө хувцсаа сольж өмсөөд Согжиний хамт шинэ дэглэлтээ сурч эхлэв. Одоо бүгд хэвийнээр бүжиглэж,  Тэхён хөдөлгөөнөө санасныг бодвол хурдан сурсан учир шөнө дунд болохоос өмнө тайзан дээр бэлтгэлээ хийгээд дууслаа.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Onde histórias criam vida. Descubra agora