Нойтон хувцсыг нь солиулж, хөнжлийг нь битүү хучиж өгөөд Согжин Намжүүний шалба норсон хувцсыг өөрийнхтэйгөө нийлүүлэн барьсаар өрөөнөөс гарах гэсэн ч Намжүүн ухасхийн босч ирээд гарнаас нь татчихав.
"Х-хаачих гэж байгаа юм?"
Түүний нүд сүүмийсэн нойрмог харагдах ч сандрал бас айдас тээсэн байлаа. Согжин түүнрүү харсаар санаа алдан нойтон хувцаснуудаа өргөхөд Намжүүн гэнэт санасан бололтой гараа татан ардаа авлаа. Тэгээд буцаад орондоо оров. Согжин угаалгын өрөө рүү ороход ванн дүүргэсэн ус урсаж дууссан байх агаад тэрээр өрөөнөөс буцан гарахдаа үүдний одоо ч онгорхой байгааг олж харав. Тэр сандран орж ирэхдээ хаахаа мартснаа ухааран гялс татан хаахад цаад өрөөнөөс Намжүүн түүний нэрийг дуудан орилсоор гарч ирэх нь тэр.
"СОГЖИН!" Тэгсээр үүдэнд зогсох Согжинийг хараад зогтусан хойш нэг алхах нь тэр.
"Яасан?" Согжин гайхсаар асуухад Намжүүн харцаа доош хаян "Чамайг…явчихлаа гэж бодсон юм." гэхдээ хоолой нь улам бүр намдаж байлаа. Согжин түүний сандрал тээсэн харц, хоёр гараа чанга атгахыг хараад санаа алдсаар дөхөж очин "Би жоохон байх болохоор санаа зоволтгүй унт." гээд гараа духан дээр нь тавихад Намжүүн амьсгалаа түгжин нүдээ аньчихав.
"Халуурч байна. Орондоо ор."
Түүний гар зөөлөн хэвээрээ ч хоолой нь хүйтэн ба хөндий хэвээр байгаад Намжүүн санаа алдсаар өрөөндөө оров. Түүнийг орондоо ороход Согжин хөнжлийг нь сайн нөмрүүлж зай завсар гаргахгүйг хичээнэ. Намжүүн түүний үйлдэл бүрийг нүд салгахгүй ширтэх аж.
"Би чамд зутан хийгээд-"
"Согжин надтай хамт хэвтэж болох уу?"
Согжин гайхсандаа хөмсгөө өргөн түүнрүү харахад Намжүүн хоолой засан өөр тийш харцаа шилжүүлж "Б-и халуураад байгаа болохоор… надтай хамт хэвтээд миний халууныг авч болно." гэсээр түүний хоолой сулхан согсогдох нь бие нь сайнгүй байгааг илтгэнэ.
Согжин хариу үл хэлэн гагцхүү ширүүн царайлсаар зогсоход Намжүүн юу хэлснээ ухаарах шиг "У-уучлаарай." гэсээр хөнжлөө битүү нөмрөн цааш харахад түүний хүндээр санаа алдах дуу л сонсогдоно. Удалгүй өрөөний хаалга хаагдахад Намжүүн нүдээ анилаа.
"Хэтэрхий их горьдчихож. Согжин хүн болохоор л над дээр ирсэн бололтой." хэмээн амандаа бувтнаад унтахыг хичээх зуурт ор хөдлөн хүндэрч, хөнжил сөхөгдөх нь тэр. Намжүүн нүдээ огцом нээн эргэж харч ч амжаагүй байтал Согжиний гар араас нь ороон тэвэрч өөртөө наалаа.
YOU ARE READING
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanfictionᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...