[12]

2.7K 341 30
                                    

Таазнаас унжсан тансаг гэрлийн чимэглэл, эртний загвартай ч гоёмсог ширээг тойрон сууж юуны ч талаар ярилцан инээмсэглэх хүмүүс. Жимин хоолондор ам хүрэлгүй оролдсоор ярианд оролцохгүй суух ч хэн нэгэн түүнийг тоосонгүй.

"Манай Жихён саяхан Италид болсон хийлчдийн тэмцээнээс шагнал аваад ирсэн. Бид хүүгээрээ үнэхээр бахархаж сэтгэл хангалуун байгаа."

Гэрийн эзэн өөртэй нь усны дусал мэт адилхан хүү рүүгээ заан хэн ч сонссон сэтгэл хангалуун байгаа нь илт өнгөөр хэлэхэд түүний гэргий нүүр дүүрэн инээмсэглэн сууна. Театрын дарга түүнд баяр хүргэхэд Жимин нүднийхээ булангаар төрсөн дүү рүүгээ харлаа.

Нүд, хамар, уруул гээд тэдэнд ижил гэхээр зүйлс овгоос нь өөр үгүй мэт.

Өмнөд Солонгос улсын Сонгодог урлагийн хаан, хатан гэж нэрлэгдэх түүний аав ээж хоёр. Солонгос улсын тайзнаа анх удаа "Ромео, Жульеэт" жүжгийг амилуулсны дараахан хуримын товоо зарласан тэднийг үндэсний гэр бүл хэмээн нэрийдэх болсон. Үүнээс нэг жилийн дараа тэд хүүхэдтэй болохоо зарлаж олны хүлээлтийг үүсгэж орхисон юм.

Гэвч харамсалтай нь төрөлтийн хүндрэлээс болж хүүхэд амьд үлдэж чадаагүй. Гай гамшиг мэт аймшигт үйл явдлын дараа Үндэсний гэр бүл, Балетын хаан хатан гэгдэх тэд хүүхдээ алдсан гэх аймшигт мэдээг тэд ард түмнээс нууж, хүсээгүй жирэмслэлтийн алдаа болж хувирсан нярайг өргөн авсан нь Жимин байв.

Нэр хүндтэй гэр бүлийн гишүүн болж нэмэгдсэн түүнийг ханхүү хэмээн нэрийдэж, амьдрал нь олон түмний өмнө ил байдаг байв. 5 настай байхдаа, хүсээгүй ч аав ээжийнхээ шахалтаар балет бүжиглэж эхлэн өдөрт 10 цаг бэлтгэл хийдэг байхдаа түүний ээж ахин бие давхар болсныг мэдсэн юм. Үүнээс хойш тэр дахиж хэн нэгний хайрыг өөр дээрээ мэдрээгүй. Хүйтэн өрөөнд толины өмнө өдөржин бэлтгэл хийх түүний хөл хөндүүрлэн шархнууд нь хорсоно.

11 настай байхдаа, түүний дүүг 5 нас хүрэх үед аав ээжийнх нь бэлэглэсэн гоёмсон хар хийл анх удаа Жиминий сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэр хийл тоглохийг хүссэн. Тэр энэ хөгжмөөр гайхамшиг бүтээхийг хүссэн. Дүүгийнхээ зүйлийг хулгайлсан хэмээн буруутгагдаж, шөнөжин гараа өргөн зогсохдоо тэр өөртөө хүчтэй байхыг сануулан нулимсаа тэвчсээр…

Эцэст нь тэр энэ оргилд хүрсэн ч хичээл зүтгэл нь хэний ч өмнө үнэ цэнэтэй байсангүй.

"Би ингээд явъя даа. Бэлтгэлээ хийх ёстой."

Ширээний толгойд суусан аав нь түүнрүү харсан ч инээмсэглэлгүй,

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now