[28]

2.7K 387 75
                                    

Нүднийх нь доогуур хөх зураас татаж, уруул нь хатсан ч инээмсэглэсээр хаалганы гадна зогсох Тэхёнийг хараад Жимин санаа алдлаа. Гэртээ оруулаад хамгийн түрүүнд ядарч сульдсан биеийг нь тэврэн,

"Битгий цагийн ажил хий, гуйж байна."

"Яасан гэж хийхгүй байх юм?"

Тэхён саяхан цагийн ажилд шинээр орсон юм. Өдөржин бэлтгэлээ хийж, ажил дээрээ шөнийн ээлжинд гараад үүрээр хэдхэн цаг унтах нь санаа зовооно.

"Чи царайгаа толинд хар л даа. Өдөот гуравхан цаг унтаад байхад ийм бололгүй яах юм? Биеэ бод л доо, одоо хэдийн үндсэн бүжигчин болчихоод нэмж ажил хийх хэрэггүй."

Тэхён нойрмог хэдий ч инээмсэглэл тодруулан Жиминий бүсэлхийгээр гараа оруулж тэврээд өөртөө наан хүзүүг нь үнэрлэж,

"Хичнээн ядарсан ч чамайг харах төдийд сэргэчихдэг болохоор үнэхээр зүгээр, за юу?"

Түүний хариултанд Жимин санаа алдан "Хүүхэд хуурч байгаа биш дээ." гэж амандаа бувтнаад "Ядарч ядарчихаад битгий наашаа ирж бай."

Тэхён чимээгүйхэн инээд алдан "Би ирнэ гэж хэлээгүй байхад Пак Жимин өөрөө энэ үүрээр яагаад сэрүүн байгаа юм? Намайг хүлээж байсан биш гэж үү?"

Жимин дуугаа хураахад Тэхён инээд алдсаар хүзүүн дээр нь үнслээ.

"Чамайг тэвэрч унтмаар санагдсан юм. Тэгээд ч Жонгүг намайг өглөө болтол ажилладаг гэж бодож байхад би энд ирэх боломжоо юу гэж алдах юм?"

"Тэнэг юм яриад л."

Тэхён түүний өрөөнд орж ирээд шууд орон дээр нь унахад Жимин толгой сэгсэрсээр гутлыг нь, гадуур хувцастай нь тайлан газарт тавилаа.

Тэхён тэр дороо унтаад өгсөн учир Жимин хувцсыг нь ч тайлаад хөнжилд оруулан өөрөө хажууд нь хэвтээд гэрэл унтраав. Толгойгоо тулсаар Тэхёнийг ширтэж хурхирч эхлэхэд нь хамрыг нь чимхсээр инээд алдана. Уруул, хацар, духан дээр нь үнсэж гараараа зөөлхөн илнэ.

Эцэст нь тэр хичнээн бөх унтах Тэхёнийг энгэртээ наасаар өөрөө нүдээ анилаа.

-

"Би ер нь чиний хэддэх хайр юм?"

Машинд удаан хугацаанд өнгөрсөн чимээгүй байдлыг эвдэн Тэхён гараараа цонхон дээр зурангаа асуулаа. Мэдээж Жимин гайхсан тул түүнрүү хальт харан,

"Юу?"

"Анхны хайр… тэр чинь хэн юм?"

Жимин дуугаа хураах үед Тэхён биеэрээ эргэн түүнрүү харж, хариултыг нь тэвчээртэй хүлээж эхэллээ.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Où les histoires vivent. Découvrez maintenant