"Жимин, надад гомдож дургүй чинь хүрсэн гээд үнэнээ л хэлчих. Дуугаа хураах чинь муухай байна."
Шөнө. Тэхён дахиад л согтуу, тэгээд Жиминий гэрт хүрээд ирчихсэн. Тэр согтуу болохоор үйлдлээ хянахгүй байгаа бололтой, Жиминий гарнаас атган өвөр дээрээ суулгаад тэвэрчихжээ. Ердийнх шигээ тэнэг, гэнэн цайлган Тэхён одоо хаана байгаа юм гэмээр арзайсан үс, ядарч сүүмийсэн нүдээрээ цоо ширтэх нь халуухан харагдана. Гэхдээ түүний нүд гунигтай байлаа.
"Жимин, би зүгээр л тэгээд хэлчихсэн юм шүү дээ. Хэзээ ч чамаас байж боломгүй зүйл шаардахгүй, тийм зүйл хүсэхгүй. Намайг уучлаач дээ, тэгэх үү?"
Тэхён түүний хоёр гараас атгасаар чин сэтгэлээсээ гэмших нь харцанд нь үзэгдэнэ. Хүлцэнгүй бас айсан харц. Атгасан гарыг нь татан үнсэж, хацартаа наана. Нүдрүү нь эгцлэхийг хичээнэ.
Шинэ жүжгийн нэг хэсэг болсон бяцхан бүжигчин охины үзэгдэл эхлэхэд тайзны ард байгаа бүгд тэрнийг өхөөрдөм, сэтгэл татам гэдгийг ярилцана.
"Хөөрхөн юм аа."
"Ийм жоохон байж гүйцэтгэл нь дэндүү сайн юм. Тэр их сайн бүжигчин болох байх."
Жиминий ардхан талд зогсох Тэхён түүнээс нүдээ салган охинруу харахад өөрийн эрхгүй хайр дүүрэн инээмсэглэл нүүрэнд нь тодорч,
"Би лав хүүхэдтэй болвол шууд балетчин болгоно оо." гэх нь тэр.
Зарим нь түүнтэй санал нийцэж, харин зарим нь хүүхдээ тэгж зовоохгүй гэх мэтчилэн ярилцаж байх зуурт Жимин хийж байсан үйлдлээ зогсоон толины тусгалд Тэхёнруу гайхшран ширтэж байсныг тэр анзаараагүй юм.
Тэхён Жиминийг өвөр дээрээсээ буулган буйдан дээр суулгаад өөрөө өмнө нь газарт өвдөглөн суулаа. Хүндээр санаа алдан өвдгийг нь дэрлэхдээ гараас нь огт тавьсангүй.
"Уучлаарай, уучлаарай… уучлаарай."
"Хэрвээ…"
Жимин чимээгүй дунд шивнэх шахуу хэлэхэд Тэхён толгой өндийлгөн түүнрүү ширтэнэ.
"Чи үнэхээр хүүхэдтэй болохыг хүсвэл би тэгж чадахгүй."
"ҮГҮЙ ЭЭ! Үгүй! Үгүй! Би хүсдэггүй! Надада хүүхэд хэрэггүй ээ Жимин. Зөвхөн чи… чи байхад л хангалттай."
"Хүний харц худлаа хэлдэггүй юм Тэхён. Хүүхэд рүү ширтэх чиний харцнаас би мөрөөдлийг чинь олж харсан."
ESTÁS LEYENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...