[27]

2.8K 365 84
                                    

Бид хамтдаа өвлийг үдэж, хамтдаа хаврыг угтав.

"Жимин аа, би энийг авч чадахгүй ээ. Их үнэтэй юм байна ш дээ!"

Жимин худалдагч эмэгтэй рүү худлаа инээмсэглээд Тэхёний гараас атгаж,

"Зүгээр л ав, за юу? Чамд гайхалтай харагдаж байна." гэсээр Тэхёний өмссөн бор хүрмийг уутлаад өгөхийг худалдагчаас хүслээ.

"Энэ сард гэхэд л дэндүү их юм авч өглөө ш дээ!! Ингээд байвал чамтай уулзахаас ч дарамттай болох нь."

Жимин түүний үглэхийг тоосон шинжгүй тооцоогоо хийгээд дэлгүүрээс гарлаа.

"Чамд загнуулснаасаа хойш их зүйл бодсон. Би чамд тийм ч анхаарал хандуулдаггүй юм байна."

"Загнуулах гэнэ шүү! Би зүгээр л гомдлоо тайлсан юм."

Жимин инээн бүсээ зүүх Тэхёний уруул дээр хөнгөхөн үнсчихээд машинаа асаалаа. Тэхён хариуд нь инээсээ хэвээр сандлаа хажуугаараа налж түүнийг ширтсээр явна. Мансуурчихсан гэмээр харц нь тэгтлээ тайвширч, хайраар дүүрсэн байх аж.

"Би чамайг ээжтэйгээ танилцуулмаар байна."

Машин огцом зогсоход Тэхён цочих агаад бүсэндээ татагдан хойш толгойгоо цохиж орхив.

"Я-аж байна аа?"

Жимин урагш гөлөрсөн хэвээр "Хэнтэй… танилцуулна гэсэн бэ?"

Тэхён толгойгоо барьсаар "Ээж. Манай ээж. Яачихсан юм?" гэж хошуугаа цорвойлгон үглэхэд Жимин сүнс үзсэн аятай суусаар байлаа. Араас нь машинууд сигналдсаар байсан тул аажуухан хөдлөсөн ч цочирдсон харц нь арилсангүй.

"Ү-үгүй байлгүй дээ." тэр амандаа бувтнасан ч Тэхён хангалттай сонсов.

"Яасан?"

"Ээж чинь- би яаж чиний ээжтэй… байж боломгүй юм."

"Яагаад болохгүй гэж? Бид хамтдаа манай ээж дээр очсоны дараа танай гэр бүлтэй танилцана. Тэгээд эцэг эхчүүдтэйгээ оройн хоол идээд хуримаа товлож-"

"Тэхён!!"

Гэнэт дуугаа өндөрсгөсөнд Тэхён гайхан яриагаа зогсоовол Жимин машинаа замын хажууд зогсоогоод нүдээ анин урт санаа алдлаа.

"Битгий ийм зүйлийн талаар амныхаа зоргоор яриад бай. Энэ тийм амархан зүйл юм уу? Ингэж яриад л бүтчихнэ гэж бодоод байгаа юм уу?"

Тэхён хөмсөгөө зангидан бухимдангуй өнгөөр "Тэгээд! Чинийхээр яавал бүтэх юм? Ингээд ч болов амнаасаа гаргахгүй бол би бачуураад уур минь хүрээд байна. Харин чи надтай гэрлэхийг хүсэхгүй байна л гэж битгий хэлээрэй."

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin