Тэхён түүнийг сүүдэр мэт л дагах болов. Бэлтгэлийн өрөө хүртэл нь, театраас гараад машины зогсоол хүртэл, ариун цэврийн өрөө, өөр бусад хаашаа л явна түүний ардхан талд нуугдсаар явна. Түүнийг хэн ч хүчлээгүй бас хэн ч хориогүй Тэхён өөрөө хүссэн учраас л бэлтгэлийн цагаасаа бусад бүх үед Жиминий араас явсаар өнгөрөөнө.
Ингэсээр шөнө болоход тэр саяхан орсон 24 цагийн дэлгүүртээ өглөөг хүртэл ажиллана. Өглөөнөөс үд хүртэл бэлтгэлээ хийж үндсэн бэлтгэлийн дараа 2 цаг нэмэлтээр ганцаарчилсан бэлтгэл хийнэ. Харин дараа нь дахиад л Пак Жиминийг харахаар явна. Жимин театраас гаран явах хүртэл энд тэндгүй түүний сүүдэр болон явсаар үлдсэн хэдхэн цагтаа нүднийхээ хорыг тайлан жоохон унтаад ажилруугаа явдаг. Түүний өдрүүд ингэж л үргэлжилж байлаа.
"Ирэх сард шинээр тоглогдох бүжгэн жүжигт Тэхён туслах дүр бүтээгээд үзвэл яаж байна?"
Согжин бэлтгэгчдийг жагсаан зогсоогоод гэнэт л ингээд асуусанд нойрмоглон зогсох Тэхён цочин эргэн тойрноо харсаар эцэст нь түүнрүү тогтож харав. Бүх хүн түүнрүү хараад хоорондоо шивнэлдэж байх аж. Тэр дундаас зөвхөн Жонгүг л түүний өмнөөс хэт баярласан бололтой инээмсэглэн эрхий хуруугаа гозойлгоно.
"Ю-юу?"
Сонссон зүйлдээ итгэж ядах тэрээр дахин лавлахад Согжин инээх аядан "Юу гэж бодож байна? Тайзан дээр гараад үзэх үү?"
"Б-би болно гэж үү?"
"Би чамайг чадна гэж бодож байна. Харин чи? Өөртөө итгэлгүй байгаа бол өөр хүнд боломжоо олгох юм уу?"
"ҮГҮЙ ЭЭ!!!" Тэхён гэнэтхэн чанга дугарсандаа гэмшин эргэн тойронруугаа болгоомжлонгуй харж эцэст нь доош харсаар "Би ч бас өөрийгөө ч-чадна гэж бодож байна." гэж аяархан хэлэв.
"Тэгвэл сайн байна. За тэгвэл бусад нь тарцгаа. Харин Тэхён үлдээд надтай хамт яв." гэлээ. Залуус хувцсаа солихоор өөр өөрсдийг цүнхрүүгээ явцгаахад тэдний дундаас Жонгүг түүнийг чиглэн алга ташсаар хүрч ирлээ.
"Арай арай, шинэ жүжигт тоглох гэж байгаа амьд үхдэл үү?"
"Юу?"
"Наад нүдээ толинд хараач? Хулсны баавгай шиг л хөхөрчихөж. Гэртээ ч ирэхгүй ер нь хаагуур яваад байгаа юм? Манайх тухгүй байна уу?"
"Ү-үгүй ээ!" Тэхён доош харж инээсээр гэр гэх үгэнд хэтэрхий их баярлана. Тэгээд Жонгүгийг тэврэн авлаа.
ESTÁS LEYENDO
The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁
Fanficᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ирсэн. Дахин нэг удаа мөрөөдөл минь намайг сэрээж, би өөрийгөө зөвхөн тайзан дээр байх ёстой гэдгийг у...