pt1💖

3.6K 259 9
                                    

"Хөөх!! энэ нөгөө алдарт Жон дасгалжуулагч шдээ үнэхээр халуухан царайлаг чадварлаг яг л мөрөөдлийн гэмээр ... даанч ёстой аймар ааштай хүндээ"

"Итгэлтэй байнуу? тэгэж харагдахгүй л байна даа ?"

"Үнэн гээд байхад даа таван жилийн өмнө  учир битүүлэг шалтгаанаас болж modern dance festival-д орох байсан ч зүгээр л зугтчихсан гэсэн,  тэр үед Жон дасгалжуулагчийг Солонгосын модерн бүжгийн итгэл найдвар гэлцдэг байсан ч тэр явдлаас хойш дахиж тайзан дээр гарч бүжиглээгүй үнэхээр хачирхалтай?"

"Тэгээд яагаад дасгалжуулагч болчихсон юм?"

"Хүмүүсийн ярьдгаар бол бүжигээ бүр мөсөн орхиж чадаагүй л гэдэг юм"

Эмэгтэй оюутнууд ийнхүү хэл амаа билүүдэн ярилцаж суухад урдуур нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай урлагын их сургуулын хамгийн хатуу , хамгийн шилдэг , хамгийн хэцүү бэрх ааштай гэгддэг дасгалжуулагч Жон буюу Жон Жонгүк урдын адил төв царай урдаа таарсан хүн бүрийн зоригийг няцааж чадахаар ширүүн төрхөө тодруулан итгэл төгс алхан өнгөрөв.

Жон Жонгүк бол хосгүй нэгэн тэрний бүжгийн чадвар зөвхөн "төгс төгөлдөр" гэсэн ангилалд багтдаг мөн үүнтэй хэн ч маргадаггүй .
Тэрээр Америкад хамгийн алдартай, хамгийн хүндтэй хүссэн болгон нь хөл тавьж чаддаггүй өндөр зэрэглэлийн тоглолт  жүжигүүдэд үргэлж гол дүрийг авч бүжиглэдэг байлаа.Солонгосын хувьд ийм хэмжээний амжилтанд хүрсэн хоёр л хүн байдгийн нэг нь Кан Сора буюу модерн бүжгийн загалмайлсан эх гэгдэх эмэгтэй бол нөгөө нэг нь мэдээж Жон Жонгүк.

Жонгүк үнэхээр эд гялалзаж байсан. Дэлхийн хамгийн том урлагийн сэтгүүл нэвтрүүлэг болгоноор тэрний талаар үргэлж дурьдагддаг . Модерн бүжигт хайртай хүүхэд залуус зөвхөн тэрнээс л үлгэр дуурайлал авч хүндэтгэн биширдэг байлаа , тавхан жилийн өмнө.

Гэвч таван жилийн өмнө Парисын modern dance festival-д Жонгүк оролцох ёстой байсан ч тэр зугтаачихсан дахиж том тайзан дээр гарч бүжиглэхийг хүсээгүй .
Энэ явдлаас болоод амтай болгон нь тэрнийг яагаад зугтсан талаар өөрсдийн таамгаа дэвшүүлж худал зүйл ярих болж. Харин Жонгүк тэр өдрөөс хойш үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй өөрчлөгдсөн. Үргэлж нүүрэндээ тодруулж явдаг сэтгэл татам туулайн инээмсэглэл нь үгүй болж харах төдийд л оч үсрэх мэт мэдрэгддэг нүднийх нь гал цог бөхөж , үргэлж хөмсгөө зангидан ширүүн харц нүдэндээ тохсон хүйтэн хөндий нэгэн болчихсон.

Хэдийгээр Жонгүк тайзан дээр гарахыг хүсээгүй ч тэгэж их хайрлаж зүрхэндээ нандигнадаг бүжгийн урлагаа зүгээр л хаячихаж чадаагүй , аргагүй ч биздээ түүний хувьд модерн бүжиг бол амьгалах агаар уух ус нь байсан шүү дээ. Тэгээд л тэрээр дасгалжуулагч болох замыг сонгосон.

"... 1,,2,,3   1,,2,,3"  Жонгүкийн чангаар тоолох дуу бэлтгэлийн өрөөгөөр хангинах бөгөөд Жонгүк тэнд байх зургаан оюутан тус бүрийн хөдөлгөөнийг алдалгүй ажиж байлаа гэтэл "түддд" гэх чанга дуу гарч нэг оюутан тэнцвэрээ алдан газар тэрийн унав. Бусад нь бүгд хийж байснаа зогсоох бөгөөд Жонгүк удаанаар алхан охиний урьд ирээд гараа сунгахад нөгөө оюутан сандран маш хурдан босч зогсоод уучлалт эрэн хэд хэд бөхийн гуйх бөгөөд айснаас болоод нүдэнд нь нулимас хурж Жонгүкийн өмнө толгой гудайлган зогссоор л байлаа. Гэтэл Жонгүк гэнэт эрүүнээс нь өргөж түүнийг өөртөйгөө харц тулгаруулан "энэ чиний анхны удаагынх биш байх аа?" гэж хүйтэн өнгөөр асуув. Харин нөгөө оюутан Жонгүкаас эмээж байгаа нь илт байх бөгөөд нүднээс нь аль хэдийнээ нулимас урсан "т-тийм" гэж хариулав.

"чамд хэцүү байна уу?"

"т-тийм"

"тэгвэл зайл! урлаг хэзээ ч амархан байдаггүй юм ийм сул дорой байвал чи амжилтанд хүрч чадахгүй эртхэн явж өөр зүйл ол!" Жонгүк ингэж хэлчихээд цааш явах гэхэд нь нөгөө оюутан гараас нь зуурч аваад толгой сэгсрэн "б-би ч-чадахгүй гуйя дасгалжуулагчаа ээж аав хоёр маань үнэхээр их уурлана б-би тэднийг гонсойлгож чадахгүй" гэхэд нь Жонгүк эргэж хараад "чи хэлдээ модерн бүжиг чиний хувьд яг юу юм?"

"...б-би мэдэхгүй байна"

"энэ чиний биш эцэг эхийн чинь хүсэл байх тиймүү?"

"т-тийм"

"энэ бол чиний болохгүй шалтгаан чинь тиймээс дахиж наашаа ирэх хэрэггүй яг одоо гар!" Жонгүк тоомжиргүйхэн хэлчихээд буцан тоолж эхэллээ. Харин нөгөө оюутан чимээгүйхэн үүргэвчээ аван толгой гудайлгасаар бэлтгэлийн өрөөнөөс гарах гэж байгаад нэг залууг мөргөн унагасан ч уучлалт гуйсаар цааш гүйв. Үүдэнд зогсож байсан залуу сая болсон бүх үйл явдлыг харсан тул дотроо "ингэж хатуурхах шаардлага байсан юмуудаа" гэж бодох ч буцан нүүрэндээ инээмсэглэл тодруулж дотогш ороод арын суудалд очиж суун бэлтгэлээ дуусахыг нь хүлээв.

Удаа ч үгүй 20 гаран минутын дараа тэд бэлтгэлээ дуусч Жонгүк ард суух хүүрүү заан "хэн бэ? энд юу хийж байгаа юм?" гэж асуухад нь тэр хүү даруй босч зогсоод"сайн байцгаа нь уу? өнөөдрөөс шинээр ирсэн оюутан модерн бүжигт чин сэтгэлээсээ хайртай Пак Жимин байна тусалж дэмжиж байгаарай."







зиаа аз жаргалууд минь энэ манай эхний парт яаж байна болхоор  байн уу ? сэтгэгдлээ хуваалцвал би гэдэг хүн чинь найз залуугаасаа хайрын үгтэй захидал авсан юм шиг л баярлаад нисчихэнэ шүүдээ😂😂❤❤❤💜💜💜

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now