pt30

2.5K 195 15
                                    

Жиминий гэдэс өдөр өдрөөр томорсоор одоо цамцны цаанаас мэдэгддэг болчихсон. Манай хүн хордлого өгөх нь битгий хэл хоол идэх дуршил нь илүү сайжирсан гэхүү дээ угаас базаад авчихмаар булцгар хацар нь улам булцайгаад эгдүүтэй гэж жигтээхэн. Жонгүк Рүби хоёр энэ байдлыг нь хараад эгдүүрхэхгүй байж чадахгүй харах тоолондоо жаахан хүүхэд шиг хацрын чимхэхэд нь Жимин "энэ чинь бас өвддөг юм штээ!"гэж гонгиноносоор өдрийг барна. Харин өнөөдөр тэр гурав эмнэлэг явж эход харуулж бяцхан туулайханы хүйсыг мэдэх өдөр. Гэвч яг өмнөх өдөр нь гэр бүл найзууд нь бүгдээрээ тойрч сууж байгаад бяцхан бүжинг эрэгтэй эмэгтэй аль нь болох дээр бооцоо тавьж мөрийцсөн. Тэхён ,Жонгүк Намжүүн ,Хусог нар охин гэсэн бол Жимин ,Жин ,Рүби, Кай ,Тэмин бүгд хүү гэж мөрийцсөн харин мөрийгөө алдсан гарууд ялсан талынхаа хүслийг биелүүлэх шийтгэлтэй.

"момми та болж байна уу? аав бид хоёр хүлээгээл байна" Рүби тэсгэл алдан ийн хэлхэд бэлэн болох гэж бараг хоёр цаг болсон Жимин хошуугаа унжуулсаар өрөөнөөсөө гарч ирээд "би бүдүүн болчихсон болхоор хувцас таарахгүй юу өмсхөө мэдэхгүй байсан юм удаан хүлээлгэчихсэн үү?" гэхэд Жонгүк гараас нь чанга гэгч нь атгаж уруул дээр нь үнсээд "мочи чи бүдүүн биш ердөө л бяцхан туулай маань том болчихсон болхоор л тэгэж харагдаж байгаа юм. Бас миний хувцасыг хүссэнээрээ өмсөж болно яг одоо өмсчихсөн байгаа шигээ одоо явцгаая тэгэх үү" гэж аргадсан энхрийлсэн өнгө аясаар асуухад Жимин Жонгүкийн аядуу зөөлөн байдалд нь инээхгүй байж чадалгүй нүүр дүүрэн инээмсэглээд толгой дохив. Жимин Рүбиг хөтөлсөөр машинлүүгаа явж Жонгүк гэрээ түгжчихээд араас нь очиж тэд эмнэлэгийн зүг хөдөллөө.

эмнэлэг дээр~

"сайн уу Жимин хэр байна даа үзлэгтээ бэлэн үү?" Жиминийг хариуцсан эмч болох Бэкхён цоглогоор инээсээр мэндэлхэд Жимин Жонгүк хоёр бөхийн мэндлээд үзлэгт бэлэн болох хүртлээ ойр зуурын зүйл ярин нилээн ойр дотно байна. Арга ч үгүй биз Бэкхён угын л найрсаг нээлттэй хөгжилтэй хүн учир Жиминд их тухтай тайван санагддаг байх.

"Өхөөрдөж дууддаг нэр байгаа юу?" Бэкхёнийг асуухад Рүби үсэрч босч ирээд "тиймээ байгаа бид гурав бяцхан туулайхан гэж дууддаг" гэхэд тэр гурав Рүбиг өхөөрдөн инээгээд "за тэгвэл бяцхан туулайханы хүү охин эсэхийг харцгаая"

Бэкхён Жиминийг орон дээр эвтэйхэн хэвтүүлж гэдсийн гаргаад дээр нь өнгөгүй зүйл түрхэж хажууд нь байх төхөөрөмжөө асаан гэдсээр нь зөөлхөн гулсуулхад төхөөрөмжийн дэлгэцэн дээр хүүхдийн дүрс тодхон харагдана. Жимин Жонгүк хоёр бяцхан туулайхнаа дэлгэцээр харсан даруйдаа нулимас цийлэгнүүлэх нь тэдний хэр их баяртай аз жаргалтай байгааг илтгэх биз. Харин Рүби сайн ялгаж харж чадахгүй нэг л их хар юм харагдаад байсанд гайхан "ааваа манай дүү яагаад ийм хар байгаа юм?" гэхэд энийг нь сонссон Жонгүк инээсээр толгойг нь илээд "юу гэждээ миний гүнж дүү нь юу гэж хар байдаг юм" гэсээр хацар дээр нь үнсхэд Бэкхён дэлгэцрүү харсан чигээр "энэ туулайхан чинь надаас хүйсээ нуугаад най алга аав нь нэг асуугаад үзнэ байгаа" гэхэд Жонгүк Жиминий гэдсэнд ойртож очоод "туулайхан минь аав момми эгч гурав нь бяцханыхаа хүйсийн харж болох уу?"гэж асуучихаад буцан дэлгэцрүү найдвар тээн харах бол удалгүй Бэкхён "хөөх аавынхаа гуйлтыг ойлгосон бололтой энэ монди чинь" гэж шогширсоор тэдэнлүү хараад "баяр хүргэе танайх эрэгтэй бүжинтэй болох нь дээ"

____________________________________

-"Одоо хүйсийг нь бараг мэдчихсэн баймаар юм"

-"тэгээд залгаач дээ" Жонгүкийн найзууд бүгд тойроод суучихсан хүү охин! хүү охин! гэж маргалдаж сууна гайхалтай нь тэнд Тэмин Кай хоёр хүртэл байх бөгөөд тэд дундаа орчихсон эд буулгаж тавьж байлаа. Тэгээд удаан маргалдсаны эцэст тэд хүлээж тэсэлгүй Хусог Тэхён хоёр ийн яриад Тэхён Жонгүкрүү залгаж спикер дээр нь тавив. Бараг гурав дуудуулсны дараа Жонгүк утсаа аван

-"байна уу?"

-"туулайхны хүйсийн мэдсэн үү"

-"тиймээ мэдсэн"

-"за тэгээд хүү юу охин уу?"

-"ммм ....."

-хөөе хариулалдаа

-"...........та нар юу гэж бодож байна?"

-"хөөе чи муу үхмээр байна уу? Жин хён энэ яг галзуурлаа хурдан хэлээдэх"

-"хаха за за хэлэх л гэж байна штээ"

-."тэгээд хурдан хэлээчээ !"

-"..................~~"


6k unshilt hurchij wuaaaaa bi bur bayarllaaa bby's love u shuu❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now