pt20

2.3K 195 4
                                    

Жимин эмнэлэгт хүрэгдээд хараахан ухаан ороогүй байх бөгөөд Жонгүк гадаа нь эмчтэй уулзаж зогсоно.

-"Өвчтөн Пак Жиминий хувьд гэвэл нилээн хүчтэй өвчин намдаагч эм хэтрүүлж хэрэглэсэнээс болоод эмний хордлогод орсон байна. Мөн баруун хөлийнх нь шагай зөөлөн эдийн гэмтэл авсан магадгүй энэ өвдөлтөөсөө болоод эмээ хэтрүүлсэн байх гэж бодож байна. Ямартай ч хоёр хоногийн дараагаас эмнэлэгээс гарч болноо сайн асраарай"

-"за ойлголоо баярлалаа эмчээ" Жонгүк эмчид талархаад цааш Жиминий өрөөнд орход Жимин аль хэдийнээ ухаан орчихсон байлаа. Жонгүк юу ч хэлэлгүйгээр тэрнийг өндийлгөж суулгаад урд нь халуун цутан тавин идэж дуустал нь чимээгүйхэн сууна. Харин энэ чимээгүй байдал нь Жиминд нэг л таагүй санагдаж халбагаа доош нь тавиад хүндхэн санаа алдаж "дасгалжуулагчаа та надад ууралчихсан юмуу?"

-"чи тэнэг юмуу?"

-"юу? би яагаад тэнэ--"

-"хөл чинь гэмтсэн бол эхлээд эмчлүүлэх хэрэгтэй биздээ яагаад надаа хэлээгүй юм? чи ийм байж өөрийгөө бүжигчин гэж хэлж чадаж байна гэжүү үнэхээр хариуцлагагүй юм Жиминаа чамд урам хугарч байна" Жонгүк дуугаа өндөрсгөн ингэж хэлээд толгойгоо сэгсэрхэд Жиминий нүдэнд нулимас цийлэгнэн Жонгүкийн хэлсэнд үгэнд нилээн эмзэглэж бас гомдсон бололтой "би тэмцээндээ орж чадахгүй байхвий гэдгээс айгаад хэлж чадаагүй юм! эм уучихвал зүгээр болно гэж бодсон н-намайг уучлаарай" гэж гэмшингүй хэлэв. Жонгүкд Жиминий энэ өөрийгөө боддоггүй мангар занг нь юу ч үгүй аваад хаячихмаар байлаа.

"өнөөдрийн тэмцээнд орохгүй байсан ч хамаагүй! чи хөлөө заавал эдгээх ёстой байсан хэрвээ чи өнөөдөр өөрийгөө улам их гэмтээсэн бол яах байсан юм! чи яагаад ийм хөнгөн бодолтой байдаг юм бэ?" гэж хатуухан хэлхэд Жимин ардаа байсан дэрээ авч шидээд "яв! дургуй хүрч байна таныг хармааргүй байна! би тийм хөнгөн бодолтой биш мэдэв үү! дахиж над дээр битгий ирээрэй" гэж орилох шахам хэлхэд Жонгүк санаа алдан намуухан хоолойгоор "би энэ бүгдийг зөвхөн чамд л зоруилж чиний л төлөө хэлж байхад жаахан хүүхэд шиг уйлж уурлаад бүр намайг хөөж байгаа юмуу" гээд хөмсөгөө өргөхөд нь Жимин дахин нэг дэр авч шидээд "таны урамыг хугалахыг л хүсээгүй юм за юу! чухал тэмцээнийг чинь нураасандаа хангалттай их харамсаж бас гэмшиж байгаа болхоор намайг загнахаа болж үз"

-"Жимин чи хүний үгийг мушигаж ойлгохдоо сайн юмаа! би чамд тоглолт нураасан гэж уурлаагүй"

-"тэгээд юу гэж? надруу уурлаад л байгаа биздээ зүгээр л ирээд 'зүгээр үү?' гээд асуучихаж болоогүй юмуу?"

-"Жимин би яаж уурлахгүй байх юм бэ? чи наад хөлнөөсөө болоод хараал идсэн эмэнд хордоод золтой л үхчихсэнгүй чи намайг ямар их айсаныг мэдэж байна уу?!"

-"үхчихдэг байж!"

-"юу? чи ..... хэлэх ч үг олдохгүй нь" Жонгүк ингэж хэлээд эргэж ч харалгүй хаалга саван гарч явав. Мэдээж тэр Жиминий хэлсэн зүйлд урам хугарсан яаж ч байсан тэр өөрт нь үхэтлээ санаа зосон хүнд ингэж хэлж болохгүй биз дээ.

Жимин Жонгүк хоёр бие биетэйгээ огт холбоо бариалгүй нилээн хэд хонов. Тэдний маргаан нилээн ширүүн болж өнгөрсөн тул аль аль нь түрүүлж эвлэрхийг хүсэхгүй байлаа.

Жиминий хөл нилээн гаагүй болсон ч гэлээ өдөржингөө өрөөндөө суун Жонгүк Рүби хоёрийн хэдэн зургыг дахин дахин үзэж , мэссэж бичсэн ч явуулалгүй хэдэн арван удаа болино. Өдөр хоног яг ийм байдалтайгаар нилээн удаж ж/ээж аав хоёрийн санаа зовинож эхлэв. Тэгээд нэг орой ж/ээж утсаа гөлрөн суух хүүгийнхээ хажууд очиж суугаад юу болсон яасан талаар нь асуухад эхэндээ Жимин "зүгээрээ" гэсээр байсан ч удалгүй нулимас унаган "ээж би хайртай хүнээ гомдоочихсон Жон дасгалжуулагч надруу өдөр бүр залгаж мэссэж бичдэг байсан ч муудалцсаны дараа надтай огт холбоо бариагүй, би яахаа мэдэхгүй байна би жонгүкигээ санаад байна" гэсээр жаахан хүүхэд шиг нүүрээ даран уйлхад ж/ээж үсийг нь илэн энгэртээ тэврээд "тэгхээр Жон Жонгүк та хоёр үеэрхдэг байх нь."

уйтгартай болоод байх шиг байхын😫

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now