pt11

2.7K 218 11
                                    

Жимин Рүбиг унтуулчихаад цаг харвал шөнийн 12 цаг өнгөрч байх бөгөөд Жонгүкийг ирэхгүй байгаад багахан санаа зовиноно. Гэтэл удалгүй хаалганы хонх дуугарч яаран очиж тайлбал Жонгүк шал согтуу танихгүй эрд түшүүлчихсэн зогсож байх нь тэр. Жимин хажууд нь очиж түшээд "хүргэж ирсэнд баярлалаа" гэж дуудлагын жолоочид хэлээд хаалгаа хаан цааш Жонгүкийг арай ядан чирэх шахам өрөөлүү нь аваачиж орон дээр хэвтүүлж эхлээд оймсыг нь дараа нь гадуур өмссөн хувцасыг нь тайлж тавих бөгөөд тэр хооронд Жонгүк амандаа ямар нэгэн зүйл бувтнана. Жимин түүнд хөнжил нөмрүүлчихээд өрөөнөөс гарч Жонгүкд сэрснийх нь дараа уулгахаар зөгийн балтай ус хийж тавиад явахаар хувцасаа өмсөөд зогсож байхад нь гэнэт л хоёр гар орж ирээд бэлхүүсээр нь ороон нүүрээ хүзүүнд нь наан тэврэв Жимин гайхсан хэдий ч хэн гэдгийг нь мэдэх тул зөөлхөнөөр эргэж хараад "дасгалжуулагчаа та-" "явах хэрэггүй" Жонгүк Жиминий яриаг таслан ийн хэлээд сүүмгэр нүдээр Жиминий уруулруу ширтэнэ. Харин Жимин юу гэж хэлхээ мэдэхгүй байх агаад өмнөх асуултаа дахин асуув "дасгалжуулагчаа та-" энэ удаад Жонгүкийн уруул түүний бамбгар уруул дээр бууж яриаг нь юу ч үгүй тасалдуулж орхив. Жонгүк бага багаар Жиминийг хананд шахаж унтраагуур дээр даран үүдний гэрлийг унтрааж уруулаа хөдөлгөн Жиминийг буцааж үнсэхийг шаардах бөгөөд тэр үед л Жимин бүгдийг мартаад Жонгүкийн өгөх энэ их таашаалыг илүү мэдэрхийг хүсч эргүүлэн үнсэж эхлэв. Жонгүк бага багаар хэлээ гулсуулан амруу нь оруулж түүнийг гар дээрээ өргөхөд Жимин бэлхүүсээр нь хөлөө ороож тэдний үнсэлт улам бүр гүнзгийрч байлаа. Тэд амьсгал авахаар бие биенээсээ холдож хүнд хүнд амьсгаадсаар нүдээ анин духаа нийлүүлэн жонгүкийг "битгий яв" гэхэд Жимин зөөлхөн толгой дохив.

____________________________________

Өглөөний хурц нар өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх бөгөөд Жонгүк арай хийн нүдээ нээгээд босох гэтэл цээжийг нь хэн нэгэн дэрлээд тухтай нь аргагуй унтаж байх нь тэр "эгдүүтэй" Жонгүкийн хамгийн түрүүнд хэлсэн үг нь энэ байлаа. Цорвойсон уруул булцгар хацар өөгүй цагаан царай Жимин үнэхээр эгдүүтэй харагдаж байлаа. Хэсэг хугацаанд өөрийг нь дэрлэн унтах эгдүүг харж хэвтсэнийхээ дараа Жонгүк Жиминийг өөрөөсөө зөөлхөн холдуулаад босч усанд орхоор угаалгын өрөө явав.

"Димини сэрээрэй!" Рүби ийн орилоод аавийнх нь орон дээр унтах асрагчаа сэрээхээр оролдох бөгөөд нөгөөх нь үхсэн юм шиг л унтаж байлаа тэгээд арга ядан өрөөнөөсөө лимбэ авчирч байгаад чихэн дээр нь чангаар үлээж эхэлхэд Жимин цочин босч ирээд "Р-рүби яасан бэ? чи зүгээрүү?" гэхэд Рүби хошуугаа унжуулаад "аав таныг хоолоо ид гэсэн гэхдээ та ерөөсөө сэрэхгүй байсан" гэж гомдоллоход Жимин толгойг нь илээд "уучлаарай ах нь одоо бослоо" гээд орноосоо босон рүбиг хөтөлсөөр доош буув тэднийг буухад Жонгүк хормогч зүүчихсэн өглөөний цай бэлдээд зогсож байв харин энэ дүр зураглал Жиминд шинэлэг бөгөөд дулаахан тааламжтай мэдрэмж өгч байлаа, нэг тийм шунан дурлам.

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now