pt34

2.1K 202 18
                                    

"Ж-жонг-гүк х-хён дасгалжуулагчаа сэрээчдээ миний г-гэдэс өвдөөд нэг л биш байна" үүрийн дөрөв өнгөрч байхад Жиминд нэг л тухгүй унтаж чадахгүй байсаар гэнэт гэдэс нь хүчтэй базалж хажууд нь үхсэн юм шиг унтах Жонгүкийг дуудах ч нөгөөх нь сэрэхгүй байсан учираас Жимин хажуудаа байх дэрээ авч Жонгүкийн нүүрлүү нь шидээд "новш минь сэрээч!!!" гэж өвдсөндөө чангаар орилход Жонгүк цочин "яасан бэ хайраа?" гэж нойрмоглон асуув. Жимин ор нойтогнохыг мэдэрч "хён т-туулайхан гарах гэж байна!" гэхэд Жонгүкийн хагас аниатай байсан нүд нээгдэж Жиминлүү томоор харах бөгөөд орноосоо ухас хийн босоод гэрлээ асааж хэрэгтэй гэсэн болгоноо цуглуулаад өвдсөндөө болоод зовиуртай нь аргагүй ёолон хэвтэх Жиминд сандарсандаа салгалан арай гэж хувцасын өмсүүлж байтал Рүби нүдээ нухалсаар орж ирээд "ааваа". Жонгүк охиноо мартсан байснаа сая л санаж "Рүби миний охин гялс яваад хувцасаа өмсчих Жиминиг эмнэлэгт аваачих хэрэгтэй байна" гэхэд Рүби хурдан хурдан толгойгоо дохиод хувцасаа өмсхөөр явав.

Замын туршид машинд Жиминий зовиуртайгаар уйлах чимээ хадах бөгөөд үнэхээр тэсэхийн аргагүй их өвдөж байгаа нь илт байлаа. Харин Рүби аль хэдийнээ Жиминийг дагаад уйлчихсан байх бол Жонгүк амьдралдаа хэзээ ч сандарч байгаагүйгээр сандарч айж байгаагүйгээрээ айж байлаа.

Тэд арай гэж эмнэлгийн гадаа ирж Жонгүк шууд л Жиминийг тэврэн эмнэлэгрүү орж тусламж эрхэд Бэкхён эмч хэд хэдэн сувилагчийн хамтаар ор түрсээр гарч ирээд Жиминийг хэвтүүлэн хагалгааны өрөөлүү авч орлоо.

Жимин хагалгаанд ороод бараг хоёр цаг болсон ч ямар ч хариу ирсэнгүй. Хагалгааны өрөөний гадна Жонгүк ж/ээж аав найзууд нь бүгд ирсэн байх бөгөөд бүгд л Жиминд санаа зовж байлаа. Гэвч Жонгүкийн сандрал аль эсвэл айдас нь дэндүү их байсан юм. Зүрх нь энгийн үеэсээ хэд дахин их хурдан цохилж хамаг бие нь салганаад нүүр нь байдгаараа цонхийчихсон байж суух аргаа олж яадан ийш тийшээ холхино. Гэтэл ашгүй хагалгааны өрөөний хаалга нээгдэж нэг сувилагч сандарсаар гарч ирээд яаран нэг тийшээ гүйчихсэнд бүгд гайхах бөгөөд сувилагчийг гартаа хоёр уут цус барьчихсан гүйж ирхэд нь бүгд босч ирээд яасан ийсэнийг нь асуухад сувилагч ямар ч тайлбар хийлгүй орчихов.

хагалгааны өрөөнд

Хоёр цаг гаран үргэлжилсэн хагалгааны эцэст эрүүл саруул бяцхан хүү төрлөө гэвч "эмчээ! эмчээ! зүрхний цохилт удааширч цусний даралт нь буурч байна" гэж сувилагч сандран хэллээ. Бэкхён ч яаравчлан Жиминд цус сэлбэж зүрхэнд нь массаж хийх ч

"эмчээ зүрх нь зорсчихлоо!"

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now