Жонгүк хичээл эхэлхээс цаг гарангын өмнө ирж Жиминтэй ярилцахаар хүлээн зогсоно. Удаа ч үгүй Жимин Кайтай хамт юм ярьсаар орж ирээд түүнтэй мэндлэн цааш явхад Жонгүк тэдний үйлдлийг нүд салгалгүй ажиглах бөгөөд цээжин дотор нь уур багтаж ядаж хөмсгөө зангидан нилээн цухалдсан хоолойгоор "Пак Жимин миний өрөөнд яг одоо!" гэж хэлчихээд өрөөлүүгээ ууртайхан явж орход Жимин ч ялгаагүй бага зэрэг залхсан байртай араас нь явав.
"Би чамайг ойлгохгүй байна яагаад намайг үл тоогоод байгаа юм? яагаад уурлаад байгаа юм? хэлээч Жимин би яг юуг буруу хийчихсэн юм? чи энэ хэвээрээ байгаад байвал би үнэхээр бачимдаж үхэх нь" Жонгүк Жиминий нүднээс асуулт эрэн ширтэж ийн асуухад Жимин өөрлүү нь ширтэх Жонгүкийн хүчирхэг гэмээр харцнаас өөрийн эрхгүй далдчиж харцаа буруулаад шивнэх шахам "таалагдахгүй байна" гэж хэлхэд дэндүү гэхэд дэндмээр соргог чихтэй Жонгүк хэдий зөөлхөн ч гэлээ хэлсэнийг нь сонссон тул гайхан Жиминд бага зэрэг ойртоод "юу? юу таалагдахгүй байгаа юм? чамайг хүсвэл би бүгдийг нь засаж чадна" гээд бэлхүүсээр нь гараа оруулан өөртөө ойртуулхад Жимин жаахан хүүхэд шиг гараа оролдож "б-би Ким дасгалжуулагчид дургуй! та хоёр их дотно юм шиг байсан тэгээд л уур хүрээд б-байсан юм нам-майг уучлаарай" гэсээр хошуу нь өмөлзөж ирээд уйлчихав. Жонгүк Жиминий ууралсан шалтгааныг сонсоод хөнгөхөн инээмсэглээд нусаа татан уйлах бяцхан хайртынхаа нулимсын арчиад булцгар хоёр хацар, бумбгар хөөрхөн уруул хоёр дээр нь энхрийлэн үнсээд "миний мочи их хартай байх нь ээ~" гээд ёжтой инээхэд Жимин "би угаасаа аймар хартай за юу!" гээд муухай харж Жонгүк ч бүр их инээн "золиг чинь дахиж хэнтэй ч намайг хардах хэрэггүй би зөвхөн чинийх! харин Тэхёны хувьд гэвэл бид хоёр памперсны найзууд тэгхээр санаа зоволтгүй"
"..... Хоёр долоо хононгийн дараа Сөүл модерн бүжгийн фестивал болно. Тэнд оролцох хүүхдүүдийн нэрийг одоо зарлья" сургуулын менежер ийн хэлээд хуудсаа эргүүлэн "Кан Сори , И Хёну , Ким Кай, Пак Жимин" гэхэд Жимин Кай хоёр өөрсдийнхөө нэрийг сонссондоо гайхширан орилолдож ийш тийшээ гүйж байн байн тэврэлдээд л жинхэнэ магнайгаа тэнийтэл баярлаж байлаа.
Бэлтгэлийн өрөөг зөөлхөн хэмнэлтэй хөгжмийн ая бүхэлд нь дүүргэсэн байх бөгөөд Жимин хатуу зөөлнийг хослуулсан гэдэг шиг уян налархай боловч хурц ширүүнээр бүжих агаад түүний нүүрний илэрхийлэл хүртэл хөгжимийн ая бүжигийн утга санаанд уусан шингэсэн байх бөгөөд яг л бурханы бүтээл мэт дэндүү гайхамшигтай бас үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бүжиг эд дундаа орох тэр мөчид хаалганы хажууд түүнийг ажиж зогссон Жонгүк ард нь ирж бэлхүүсээр нь гараа оруулан нүдээ аниад зөөлхнөөр хөдөлж эхэлхэд Жимин эргэж хараад Жонгүкийн цамцны товчыг нэг нэгээр нь тайлсаар цээж нүцгэн болгоод гараа хайртынхаа булчинлаг цээжээр нь гүйлгэж хүзүүн дээр зөөлхөн боловч нойтон үнсэлт бэлэглэх ба тэдний мэдрэх таашаал юугаар ч илэрхийлэмгүй гайхалтай байлаа.
good night bbe's ❤💜💤
YOU ARE READING
Дасгалжуулагч Жон [дууссан]
FanfictionЯагаад ганц удаа ч болтугай урмын үг хэлчихэж болдоггүй юм бэ? дасгалжуулагч та дэндүү хатуу юм .-Жимин Чи надаас тэгэж их урмын үг сонсмоор байгаа юм уу тэгвэл .... чи сайн байлаа болсон уу? одоо явж бэлтгэлээ хий!.- Жонгүк Эхэлсэн: 2019.09сар Ду...