Модерн бүжигийн танхимийн бэлтгэлийн өрөөнөөс өглөөний зургаан цагаас хойш тасралтгүй хөгжим хангинаж тэмцээнд орох бүжигчид хөлсөө дуслуулан бүжигээ бэлдэнэ. Урлаг бол хатуу гэдгийг энгийн бэлтгэлийн үед нь ч харж болохоор байлаа. Тэдний дасгалжуулагч тэдэнд амрах цаг өгөлгүйгээр бэлдүүлсээр байх бөгөөд бүгд л хэзээ мөдгүй унаад өгхөд бэлэн байв. Тжгээд эцэст нь нэг юм Жонгүк хөгжимөө унтрааж тэдэнд амрах зөвшөөрөл олгоход бүгд нэг нэгээрээ газар тэрийн унацгааж бөнжигнөн дуслах хөлсөө арчиж байлаа. Тав гаран минутын дараа Жонгүк алгаа ташиж буцаад бэлтгэлдээ гэсэн дохиог өгнө.
Бүхэл өдрийн турш тасралгүй бэлтгэл хийсэн бүжигчид ядарч үхэх гэж байгаа амьтад бушуухан гарч явхад бэлтгэлийн өрөөнд ганцхан Жимин л үлдсэн байх бөгөөд өөрийнхөө хангалтгүй байгаа гэж бодсон хэсэгээ дахин дахин бэлдэж байх зуураа хүчтэй эргэлт хийдэг хэсэг дээрээ хэт их сульдан хөл алдаад уначихав. Жимин баруун хөлнийхөө шагайнд хүрхэд бага зэрэг хөндүүртэй байсан ч сүртэй зүйл гэж бодоогүй учир нээх тоолгүйгээр босч алхаж үзээд 'жон дасгалжуулагчид унасан гэдгээ л хэлж болдоггүй юм шүү' гэж бодсоор бэлтгэлийн өрөөнөөс гаран алхав. Жиминийг хөлсөө урсгасаар бага зэрэг доголон алхаж байхад нь Жонгүк хаанаас ч юм гарч ирээд түүнлүү гүйн ирээд мөрөн дээрээ үүрсэн байх цүнхийг нь авч өөрөө үүрээд гараас нь хөтлөн "өнөөдөр их яадарсан уу?" гэхэд жимин толгой дохион "тхх манай дасгалжуулагч их хатуу хүн болхоор их ядарлаа" гэж тоглоомоор хэлхэд нь жонгүк гэмшисэн байртай хошуугаа унжуулан "мочи намайг уучлаарай" гэхэд жимин хацар дээр үнсээд "тоглож байхад даа" гэсээр нүдээрээ инээмсэглэн хэлэв. Азаар Жонгүк жиминий хөлийг анзаарсангүй шууд л машиндаа суулган гэрт нь хүргэж өгчихөөд өөрөө гэртээ харив.
маргааш нь~~
Жиминийг өглөө сэрхэд баруун хөлний шагай нь өчигдөр байснаасаа илүү хавдсан байх бөгөөд тэр сандран босоод хөргөгчнөөсөө мөс авчиран хөлөн дээрээ тавихад ж/ээж өрөөнөөсөө гарч ирээд түүнийг харсан даруйдаа сандран "Жимин наад хөл чинь яачихсан юм бэ? бурхан минь Жимин чи ээждээ хэлэхгүй яасан юм бэ?" гэж уулага алдан байдгаараа улайж хавдсан хөлөнд зөөлхөн массаж хийж тос түрхээд бэнтээр боогоод "Жимин чи ийм байдалтай бэлтгэлдээ явж болохгүй" гэхэд Жимин бушуухан хөлөө татаад толгойгоо сэгсрэн "ээж маргааш би маш чухал тэмцээнтэй өнөөдөр явахгүй л бол болохгүй" гэж хэлээд өрөөлүүгээ орж гялс хувцасаа өмсөн сургуульруугаа явах замдаа эмийн сангаар орж нилээн хүчтэй өвчин намдаагч эм авч хоёрийг давхарлаж уугаад бэлтгэлдээ оров.
Бэлтгэлийн үер Жонгүк Жиминд нэг асуудал байгааг анзаарсан бололтой амралтын цагаар ус уун суух Жиминий өмнө өвдөглөж суугаад өвдсөн хөлөнд нь хүрэх гэхэд Жимин гялс гараас нь барьж босгоод "дасгалжуулагчаа та юу хийгээд байгаа юм?" гэхэд Жонгүк Жиминий нүдрүү удаан гэгч нь ширтэж байгаад " чи надаас юм нуугаад байгаа юмуу?" гэж хүйтэн өнгөөр асуухад Жимин аль болох харц тулгарахгүйг хичээн "д-дасгалжуулагчаа бусад маань хүлээгээд байна" гэж хэлээд жонгүкийг орхин дахиж бүжиглэж эхлэв. Бэлтгэл дуусах үед ч тэр Жонгүкээс зугтах нь холгүй гэрлүүгээ байж байгаад гэртээ харив.
Дэндүү хачин байх Жиминийг гайхсан Жонгүк өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийсэн эсэхээ бодох бөгөөд яаж ч хичээгээд Жиминий уурлах шалтгааныг олоогүй учираас гэртээ очиод шууд л Жиминрүү залгав. Хоёр гурав дуудуулсны эцэст Жимин утсаа авав тэд хэсэг ярилцсаны дараа бие биенээ чихэрлэг үгсээр булж хаяад салж ядан унтахаар утсаа тасаллаа.
тэмцээний өдөр ~~
Тэмцээний өдөр хүн бүр их сандарсан байх бөгөөд гарах ээлжээ хүлээн сууна. Харин Жиминий хувьд байдал нилээн сайнгүй байх бөгөөд хөл нь хүчтэй хөдөлж чанга гишгэх төдийд л үнэхээр их өвдөж тэр аль болох зүгээр юм шиг жүжиглэн нэг гартаа савтай ус барин нойлруу ороод нилээн хүчтэй өвчин намдаагч эмнээс гурван ширхэгийг дарааллан уучихаад эмээ үйлчлэхийг хэсэг хүлээж байгаад нойлоос гарч бусад дээрээ очив. Азаар Жонгүк үнэхээр завгүй байсан тул Жиминий байдлийг анзаарах сөхөө гарсангүй. Жимин энэнд л талархаж байлаа үгүй бол Жонгүк тэрнийг яасан ч бүжиглүүлэхгүй байсан.
Тэдний үзүүлбэрээ үзүүлэх цаг болж бүгд тайзруу гарах бөгөөд Жимин үзэгчидийн суудалруу харвал Жонгүк өөрлүү нь хайр бахархал аз жаргал дүүрэн харцаар харж хамгийн сэтгэл татам инээмсэглэлээрээ инээж байлаа. Ая явж эхэлмэгц Жимин нүдээ анин гүнзгий амьсгаа аваад бүжиглэж эхэллээ. Тэдний бүжиг яг л төгс төгөлдрийн илэрхийлэл мэт агуу их мэдрэмж сэтгэл хөдлөл нүд булаам байдлыг өөртөө агуулна. Гэвч бүжиг дуусахын даваан дээр жиминий нүд харанхуйлж толгой нь эргэн эхлэх бөгөөд бага багаар алдаа гаргаж эхлэв. Инээмсэглэж зогссон Жонгүкийн царай айдас болон санаа зовинолоор солигдож Жиминий ганцаараа бүжиглэх төгсгөлийн боловч гол хэсэгт нь бүх анхаарлаа төвлөрүүлэн харж зогсох бөгөөд яагаад ч юм түүний муу совин татаад нэг л болж өгсөнгүй. тэгээд яг Жимин агаар дээр эргэлт хийх үедээ ухаан балартан газарт түс хийн унав. Жонгүк гарт байсан зүйлсээ хаян тайзруу гүйж Жимин дээр очиод "Жимин! Жимин! гуйя аливээ Жимин сэргээрэй! Жимин! та нар юугаа хийгээд байгаа юм хурдан түргэн дуудаач !"
өнөөдрийн сүүлийн update сайхан амраарай bbe's❤❤❤❤❤❤❤
YOU ARE READING
Дасгалжуулагч Жон [дууссан]
FanfictionЯагаад ганц удаа ч болтугай урмын үг хэлчихэж болдоггүй юм бэ? дасгалжуулагч та дэндүү хатуу юм .-Жимин Чи надаас тэгэж их урмын үг сонсмоор байгаа юм уу тэгвэл .... чи сайн байлаа болсон уу? одоо явж бэлтгэлээ хий!.- Жонгүк Эхэлсэн: 2019.09сар Ду...