Pt36 (End)

3.7K 243 50
                                    

4н сарын дараа~

"Момми~" Рүби хошуугаа унжуулсаар хүрч ирээд гал тогоонд өглөөний цайгаа бэлдэж зогсох Жиминий хөлийг тэврээд авав. Жимин ч хошуугаа унжуулан зогсох гүнжээ хараад хийж байснаа орхин юу болсныг асуухаар доошлов

-"за юу болсон аавыгаа сэрээгээгүй юмуу?"

-"үгүйээ Тэрү орон дээр чинь далай болтол шээчихсэн байна лээ!"

-"тэгээд аавыгаа дуудахгүй яасан юм?"

"би дуудсан бүр зөндөө их тэгсэн чинь аав шээсэн дээр Тэрүтэй тэврэлдээд л унтаад байсан би лав сэрээж чадахгүй юм байна нөхөр дээрээ өөрөө очино байгаа!" Рүби ийн хэлчихээд хүүхэлдэй үзэхээр том өрөөлүү гүйгээд явчихав. Жимин хийж байснаа бүр мөсөн орхиод дээш өрөөлүүгээ яаравчилан явлаа.

Жиминийг өрөөндөө орход 4н сартай Тэрү аль хэдийнээ сэрчихсэн Жонгүкийн хамрийг бараг амандаа хийчихсэн үнэн жаргалтай байх бөгөөд Жиминийг харсан даруйдаа нүд нь гэрэлтэж ирээд өөдөөс нь мөлхөж гарав

Жиминийг өрөөндөө орход 4н сартай Тэрү аль хэдийнээ сэрчихсэн Жонгүкийн хамрийг бараг амандаа хийчихсэн үнэн жаргалтай байх бөгөөд Жиминийг харсан даруйдаа нүд нь гэрэлтэж ирээд өөдөөс нь мөлхөж гарав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(jk ийг цаана нь унтаж байгаа гэж төсөөлөөрэй хайруудаа 😜)

Жимин том жижиг хоёр залууруугаа өхөөрдөнгүй харж хөхрөөд өөдөөс нь мөлхөх бяцхан зулзагаа тэврэн нүүр нүдгүй үнсэж үнсэж баахан нялуурч байгаад арай гэж салан хувцасыг нь өмсүүлээд тоглоомон дунд нь суулгаад орхив.

Жимин Тэрүг тоглоомон дунд нь суулгачихаад шууд Жонгүкийн хажууд очиж орон дээрээ гараа тавьж үзвэл ор тэр чигтээ норчихсон байх боловч Жонгүк мэдэрсэн шинжгүй үнэн тухтай тайван гэгч нь унтаж байлаа. "бурхан минь хүн яаж ийм мэдрэлгүй унтаж чаддаг байнаа?" Жимин ч ийн шогширсоор жонгүкийн дээрээс хөнжлийг нь хуу татаж хаяан дээр нь гарч суугаад уруул дээр нь нэг үнсэж аваад жуумалзсаар хүзүүг шимхэд Жонгүк амандаа юу нь мэдэгдэхгүй нэг юм үгэлсээр сэргэж байгаа бололтой Жиминий биеэр гараа ороон "ахх~ хайраа унтаж байхад даа~~" гэсээр гоншигоноход Жимин год хийтэл үсэрч босоод "одоо сэрээ хайраа үгүй бол таниас шээс үнэртээд байна!" гэхэд Жонгүк гайхан нүдээ нухалсаар босч ирээд "надаас яахаараа шээс үнэртдэг юм?" гэж нойрмог бүдүүн хоолойгоор асуув. Жимин инээдээ барьж яадан "яагаад гэвэл бяцхан ноёнтон Жон Тэрү та бид хоёрийн орыг усан далай болтол шээчихсэн гэвч та юу ч мэдрэхгүй унтаад л байсан одоо ч мэдрээгүй хэвээр байгаад байна л даа" гэж шоолонгуй хэлчихээд өөрлүү нь муухай харан суух Жонгүкийн хацар дээр шоб хийтэл үнсээд өрөөнөөс гараад гүйчихэв.

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now