Жонгүк уурлаж гараад тэр чигтээ тэмцээн болж байгаа газарт очиход аль хэдийнээ дуусчихсан байсан тул Тэхёнруу залгаж байнга очидог game bar-таа уулзхаар болов.
Жонгүк Тэхён хоёр нилээн их зүйл ярилцангаа ганц хоёр хундага хатуу юм залиглана. Тэхён ч тэр хоёрийн дунд болсон зүйлийг сонсоод Жонгүкд эртхэн гэртээ харьж хурдхан эвлэр гэж хэд хэд хэлээд өөрсдөндөө дуудлагын жолооч дуудчихаад дахин нэг нэг хундага юм уугаад барнаас гаран гэр гэрлүүгээ явлаа.
Цаг бараг арван хоёр өнгөрч байхад Жонгүк гэртээ гуйвж дайвсаар орж ирээд гэрлээ асаан хархад Жимин өөрийг нь ирэхийг хүлээсэн бололтой буйдан дээр байдгаараа атиралдчихсан хэвтэж байлаа. Энийг нь хараад Жонгүкд гэнэт л үнэхээр их гэмших мэдрэмж төрж урьд нь очиж суугаад нүднийх нь урдуур унжсан үсийг нь холдуулж дэндүү гэмээр өхөөрдөм унтах төрхийг нь хэсэг ширтэж суув. Тэр хүнд гэгч нь санаа алдаад жижигхэн гарыг нь чанга атгаж булцгар хацар дээр нь үнсэн "миний мочи уучлаарай" гээд Жиминийг гар дээрээ өргөн өрөөлүүгээ орж эвтэйхэн орон дээр хэвтүүлээд өөрөө гялс шүршүүрт орж гарч ирээд жиминий хажуугаар орж бэлхүүсээр нь чанга гэгч нь тэврэн унтлаа.
өглөө нь ~
Жимин хурц нарны гэрэлд нүдээ нухалсаар сэрээд хархад Жонгүк хажууд нь бөх гэгч нь унтаж байлаа. Жимин баярласандаа шууд л тэвэрч аваад нүүрээ цээжинд нааж орхиход үс нь Жонгүкийн арьсыг эрвэгнүүлсэн бололтой Жонгүк тэр дороо л сэрчихэв тэгээд энгэрт нь таг наалдчихаад хэвтэх мочигоо хараад нойрмог хоолойгоор "хайрт минь уучлаарай" гэхэд Жимин хошуугаа унжуулж ирээд нулимас хурсан нүдээр Жонгүкрүү хараад "үгүйээ миний буруу зөрүүдэлсэнд уучлаарай" гээд улам чанга тэвэрхэд Жиминий нусаа татах чимээ тодхон сонсогдож Жонгүкийн эгдүү нь хүрээд байж ядан Жиминийг бүх биеэрээ ороож тэврээд янз бүрийн хайрын үгс урсгаад л ёстой жинхэнэ нялуурч өгч байлаа. Гэтэл гэнэт тэдний өрөөний хаалга хүчтэй онгойж Рүби хошуугаа унжуулсаар орж ирээд.
-"аав момми та хоёр бос лдоо асрагч эгч байхгүй би өлсөөд байна"
-"авв миний гүнж наашаа хүрээд ирээ дөрвүүлээ хамт хэвтий тэгвэл өлсөхгүй" Жонгүк ийн хэлээд голдоо зайн гарган товшиход Рүби инээд алдсаар гүйж ирээд тэдний дунд орон Жиминий гэдсийг аавтайгаа нийлж байн байн тэвэрч үнсээд л байшинд зөвхөн жаргалтай инээд хөгжилтэй ярианы дуу хадна
7хоногын дараа~
Жимин болон түүний ээж хамтдаа цагыг өнгөрөөлгүй их удсан учираас өнөөдөр хамтдаа Бусанд очиж гадуур болзонгоо цагыг их л зугаатай өнгөрөөж байлаа. Тэр хооронд Жонгүк болон ах нар Жиминий найзууд нилээн завгүй байлаа. Яагаад гэвэл өнөөдөр Жонгүк Жиминд гэрлэх санал тавих гэж байгаа ж/ээж ч бас энэ ажиллагааны нэг хэсэг бөгөөд өдрийн турш Жиминтэй хамт гадуур явж байгаад орой есөн цаг гэхэд Бусан гүүрэн дээр очих ёстой юм лдаа.
(бусан гүүр заавал очиж үзэхийг хүсдэг газруудын маань нэг😍)
Цаг ч нүд эрмэхийн зуурд өнгөрч аль хэдийнээ есөн цаг дөхсөн байх бөгөөд ж/ээж нойл орчихоод ирье гэж хэлээд Жиминийг гүүрэн дээр үлдээгээд явав.
Жимин тайван гэгч нь шөнийн тэнгэрийг ажиглан зогсоно. Шөнийн сэврүүн салхи үсийг нь илбэх шиг болж энэ бүгдээс тэрээр үгээр хэлэмгүй их тайвширалыг мэдэрч байлаа. Гэтэл гэнэт гүүрний бүх гэрэл нэгэн зэрэг унтарч тас харанхуй болчихов. Жимин ч гайхахын хэрээр сандран эргэн тойрноо харж байтал хэн нэгэн араас нь гараараа нүдийг нь таглаад хэсэг хугацааны дараа буцаагаад авчихав. Жимин ч сандран нүдээ нээхэд урд нь Жонгүк Тэхён Хусог гурав хослол өмсчихсөн зогсож байх бөгөөд ая явж эхэлмэгц тэр гурав бүжиглэж эргэн тойрондох хүмүүс хашхиралдан дэмжинэ. Бүжиг дуусмагц Жонгүк нэг гартаа улаан сарнай нөгөө гартаа микрофон барьсаар "marry me"-г дуулж эхлэв. Жимин нүд дүүрэн нулимастайгаар хайртынхаа дуулхыг сонсож зогсох бөгөөд өнөөдөр магадгүй амьдралынх нь хамгийн гайхалтай аз жаргалтай мөчүүдийн нэг байх. Тэгээд Жонгүкийг дуугаа дуулж дуусах тэр мөчид тэнгэрт хэдэн арван сальют буудаж агаарт "пак жимин надтай гэрлээч" гэсэн бичиг үүсгэв. Жонгүк Жиминий гараас барин газар өвдөглөөд "Пак Жимин миний эгдүүтэй хайр миний бяцхан мочи бидний аз жаргал гуйя надтай гэрлээч"
заавал ороод уншаад нэг үзээрэй хайруудаа та хэддээ өгч байгаа шинэ жилийн бэлэг маань байгаа юм😉💜❤❤❤
YOU ARE READING
Дасгалжуулагч Жон [дууссан]
FanfictionЯагаад ганц удаа ч болтугай урмын үг хэлчихэж болдоггүй юм бэ? дасгалжуулагч та дэндүү хатуу юм .-Жимин Чи надаас тэгэж их урмын үг сонсмоор байгаа юм уу тэгвэл .... чи сайн байлаа болсон уу? одоо явж бэлтгэлээ хий!.- Жонгүк Эхэлсэн: 2019.09сар Ду...