-"Новш чинь яаж байгаа юм?" Жимин өөрийг нь эрээ цээргүй үнсэх Чанёлоос бушуухан холдож тас хийтэл нь алгадаад ийн ууртайгаар хэлхэд Чанёл алгадуулснаас болоод час улаан болчихсон дээр аймшигтай хорсох хацраа бариад "х-хөөе ямар чанга цохидог юм бэ?" гэхэд нь Жимин баруун хөлрүү нь хөшиглөж ёолон доошлох үед нь зангианаас нь татаж өөртөө ойртуулаад "би найз залуутай тэрний гарт үхмээргүй л байвал надад ойртоод хэрэггүй л байх шүү! дэлдээн ойлгосон уу?" гэхэд Чанёл юу болоод байгааг ч ойлголгүй зүгээр л толгойгоо дохисонд жимин ёжтой инээмсэглэл тодруулсаар зангиаг нь янзлаад "дахиж тааралдахгүй байцгаая" гэсээр алхаад явчихав.
Жимин байдгаараа ярвайчихсан уруулаа байн байн арчин алхасаар шүүгээнийхээ хажууд ирэн хаалгын онгойлгоод байж байтал хоёр талд нь Тэмин Кай хоёр ирж юу ч ярилгүй түүнрүү муухай хараад л зогсоод байв. Жимин аль болох тэднийг тоолгүйгээр юмаа авчихаад явах гэсэн боловч мэдээж яаж тэгэж чадхав дээ хоёрын хоёр хүн яг цоолох гэж байгаа юм шиг ширтээд байхад. Тэгээд л тэр тэсэлгүй хаалгаа чангахан хаагаад "за бас яасан бээ? яачихаад ингэж хараад байгаа юм" гэхэд Тэмин духруу нь няслаад "бидэнд хүндэтгэлтэй бай муу мангар бацаан өөдгүй дэгдээхий" гээд хошуугаа унжуулхад Кай "муу будааны боов яаж бид хоёроос юм нууж чадаж байнаа өөдгүй тоорой!" гээд бас л хошуугаа унжуулхад нь Жимин ч бас юугаараа дутахав хошуугаа унжуулан "би та хоёрыг туулайдаа хэлнэ дээ" гэж гонгиноход нөгөө хоёр нь муухай царайлан "бурхан минь! чи Жон дасгалжуулагчыг туулай гэж дууддаг юмуу? заваан юмаа" гэж зэрэг шахуу хэлхэд "та хоё--" "тиймээ Жимин намайг туулайхан минь гэж дууддаг харин би миний мочи гэж дууддаг юу нь тийм заваан байгаа юм?" Жонгүк гэнэт л хаанаас ч юм гарч ирээд ийн хэлхэд тэнд байсан оюутнуудын эрүү өвдөг нийлэнгээ алдаж чих нь алт болох шахав. Жимин ч илт ичингүйрэн нүүр ам нь тэр чигтээ халуу дүүгэн улайх ба Тэмин Кай хоёр эвгүй байдлаас гарахын тулд бушуухан баяртай гэчихээд явав.
жонгүк ч жиминий ичингүйрч улйсан байдлыг харж эгдүүрхээд "мочи хонх дуугарчихлаа бэлтгэлдээ ор"
Өдрийн турш сонжсон маягтай харах хүмүүсийн харцтай тулгарч явсаар ашгүй нэг юм тарах цаг болж Жонгүк Жиминийг гэрт нь хүргэж өгчихөөд гэрлүүгээ зам шулуудлаа.
Жонгүкийн утас гэнэт хангинаж харвал Рүбигийн асрагч залгаж байв.
-"байна уу"
-"ноён Жон Рүби та хоёр ирэх болж байна уу? би хоол бэлдчихсэн шүү гэж хэлэх гээд л"
-"юу? юу гэсэн үгийн Рүби надтай хамт байхгүй байна та цэцэрлэгээс нь аваагүй юмуу?"
-"үгүй ээ авах гээд очсон чинь аав нь авчихсан гэхээр нь таныг авчихсан юм байх л гэж бодсон шүү дээ бурхан минь! одоо яана аа?!" Жонгүк асрагч эгчийн хэлсэнийг сонссон даруйдаа утсаа таслан машинаа эргүүлж Рүбигийн цэцэрлэгрүү яаравчилав.
Жонгүкийг очиход цэцэрлэг аль хэдийнээ хаасан байх бөгөөд жижүүрээс өөр хүн байсангүй. Жонгүк шууд л жижүүр дээр явж очоод "би камер шалгах хэрэгтэй байна!" гэхэд жижүүр "уучлаарай ноёнтоон бид гадны хүнд үзүүлэх боломжгүй тэглээ ч манай цэцэрлэг хаалттай байна" гэхэд Жонгүк тэсгэл алдан тэрнийг заамдаж аваад "новш минь миний охин энэ хараал идсэн цэцэрлэгээс чинь алга болчихлоо тиймээс амаа хамхиад камерийн бичлэгээ надад үзүүлээдэх!" гэж аймшигтай харцаар хараад орилон хэлхэд жижүүр самгардан сандарсаар камерийн өрөөний түлхүүрийг авч Жонгүкийг дагуулан тийшээ ороод өнөөдрийн бичлэгийг үзүүлтэл Рүбиг хар юүдэнтэй цамц өмссөн үл мэдэх нэгэн авч явах нь тэр.
Жонгүкийн гар салганаж нүднээс нь зогсоо зайгүй нулимас урсах бөгөөд үстэй толгойгоо зулгааж амандаа Рүбигийн нэрийг дахин дахин давтан хэлнэ. Тэр аль болох цаг алдахгүйг хичээн утсаа гаргаж ирээд цагдаа руу залгав
-"байна уу сөүлийн цагдаагын газартай холбогдсон байна бид танд юугаар туслах вэ?"
-".........."
-"байна уу бид танд юугаар туслах уу хариулаарай"
-"миний охинийг хулгайлчихлаа..."
unendee l hair hurch bn byrllaa denduu ih hairtai shu ❤❤❤❤❤❤💜💜💜💚💚💚💚❤❤💛💙💜💚❤❤💗💗💓💓💓💙💜💚❤❤💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💖💖💖💖💖
YOU ARE READING
Дасгалжуулагч Жон [дууссан]
FanfictionЯагаад ганц удаа ч болтугай урмын үг хэлчихэж болдоггүй юм бэ? дасгалжуулагч та дэндүү хатуу юм .-Жимин Чи надаас тэгэж их урмын үг сонсмоор байгаа юм уу тэгвэл .... чи сайн байлаа болсон уу? одоо явж бэлтгэлээ хий!.- Жонгүк Эхэлсэн: 2019.09сар Ду...