-"Намайг дагуулаад явчих лдаа гуйж байна "
-"үгүйээ болохгүй"
-"яагаад?"
-"үнэхээр мэдэхгүй байгаа юмуу эмч чамайг гэртээ амар гэсэн!"
-"ганцхан өнөөдөр л гуйж байна гуйж байна штээ тэгэх үү"
-"болохгүй л бол болку миний хайр гэртээ байж бай хайр нь эрт ирнээ"
-"гэхдээ--" Жимин Жонгүкаас бүжигийн бэлтгэлрүү авч явхийг өчигдөр оройноос эхлэн гуйсан ч эмчийн хамаагүй хүчтэй хөдөлж ийш тийшээ явж болохгүй гэснээс болоод Жонгүк эцсээ хүртэл зөвшөөрөхгүй гүрийсээр гэрээсээ гарч Жимин ард нь хошуугаа унжуулсаар хоцров.
Гэвч Жиминий зөрүүд занг хэн зогсоож чадна гэж? мэдээж хэн ч биш.
Жонгүкийг гарснаас хойш бараг гуч гаран минутын дараа Жимин гялс хувцасаа өмсөөд гэрээсээ гарч сургуульруугаа такси барин явлаа удаа ч үгүй сургуулийнхаа үүдэнд ирж буугаад орхоосоо өмнө гүнзгий гэгч нь амьсгаа авч малгай болон маскаа зүүгээд "баригдаж л болдоггүй юм шүү" гэж битүүхэндээ бодож залбираад сургуульруугаа явж орлоо.
Жимин орсон даруйдаа Кай Тэмин хоёрлуу залгаж сургуулын нөгөө захад байдаг номын санд уулзхаар болов.
"хөөе Жимин чи энд юу хийж байгаан дасгалжуулагч мэдэж байгаа юу?" Тэмин урдаа зогсох цүдгэр гэдэстэй жижигхэн найзаасаа санаа зовинонгуй ийн асуухад Жимин нээх чухал царай гаргаж ирээд "үгүйээ мэдэхгүй байгаа хэрвээ мэдэх юм бол аймшигтай их уурлах байх тэгхээр битгий хэлээрэй би зүгээр л бэлтгэлд чинь туслах гэж ирсэн юм" гээд сүүлд нь нүдээрээ инээмсэглэхэд Тэмин аль хэдийнээ өхөөрдөм болоод зальтай байдалд нь хууртагдаад үгүй гэж хэлж чадхааргүй болсон байх бол Кай духруу нь няслаад "ёстой нэг янзийн хүн шүү"
Тэд хэсэг ярилцсаний дараа Кай Тэмин хоёр бэлтгэлдээ буцахаар болж Жиминд тэмцээн эхлэх хүртэл номын санд томоотой сууж байхыг даалгаад явав.
Кай Тэмин хоёр явснаас хойш арав гаран минутийн дараа Жимин аль хэдийнээ уйдаад эхэлчихсэн байх бөгөөд яг одоо тэмцээндээ оролцхоор бэлдээд байж байсан ч болоосой гэж үнэхээр их хүссэндээ яг галзуурах дөхөж байлаа. Гэвч болохгүйгээс хойш яалтай ч билээ дээ тэгээд Жимин уйдаж суухаар гэж бодоод ямар нэгэн ном олж уншихаар босож сонирхолтой гэсэн номоо хайж хайж нэг юм урьд нь уншиж байсан номоо олж хараад авах гэсэн ч хүрэхгүй байсан тул хоёр сандал давхарлаж тавьж байгаад дээр нь гарч яг номоо авдгийн даваан дээр тэнцвэрээ алдаад хойшоо савчихав. Жимин ч сандран орилох бөгөөд өөрөө унахаас бус туулайхныг гэмтээхээс үхтлээ айж гэдсээ байдгаар нь чанга тэврээд ямар нэгэн өвдөлт мэдрэгдэх байх гэсэндээ нүдээ тас анисан байв. Гэвч хачирхалтай нь юу ч мэдрэгдсэнгүй, тэгээд ядаж өвдөлт мэдрэгдэх ёстойдоо гэж бодоод нүдээ зөөлхнөөр нээхэд өөдөөс нь хоёр том алаг нүд санаа зовинонгүй ширтэж байх нь тэр.
-"чи зүгээрүү?"
-"юу аан тиймээ зүгээр баярлалаа"
-"ахх ашгүйдээ гэхдээ чи ямар зоригтой эгдүү вэ? яаж ийм сандал дээр гарч зүрхэлдэг байнаа" Жиминийг тэвэрч зогсох залуу санаа амарсан байдалтай ийн хэлхэд Жимин:
-"одоо намайг та---" гэж хэлж дуусаагүй байхад нь "би авчихая!" Жонгүк гэнэт л хүрч ирээд нөгөө залууруу барьж идэх нь үү гэлтэй ширүүн харж ийн хэлээд танихгүй залуугын тэврээс байдгаараа бүлтийчихсэн байх Жиминийг аваад өөр юу ч хэлэлгүй цааш алхсаар сургуулиас гарав.
Тэд одоо гэрлүүгээ харьж байх бөгөөд машинд чимээгүй байдал ноёрхож тэр хоёрийн хэн нь ч юу ч дуугарсангүй явсаар гэртээ ирцгээв.
Тэднийг орж ирмэгц Рүби гүйж ирэн Жонгүкийн хөлнөөс тэврэн аваад "ааваа Жимини та хоёр хааччихаад ирсэн юм?"гэж инээд алдсаар асуухад Жонгүк Рүбигийн хацар дээр үнсээд "миний гүнж даалгавраа хийчихээд асрагч эгчээрээ хоол хийлгүүлж идээрэй аав нь ажилруугаа явах хэрэгтэй байна ойлговуу?" гэхэд Рүби дуулгавартай нь аргагүй толгой дохиж Жонгүк ч гархаар хаалга зүглэхэд Жимин сандран гараас нь бариад "дасгалжуулагчаа би--" гэж болсон зүйлийг тайлбарлах гэсэн ч Жонгүк сонсолгүйгээр яриаг нь таслаад "хүссэнээ л хий би явах хэрэгтэй байна!"гэсээр Жиминрүү эргэж ч харалгүйгээр гараад явчихав.
-"би зүгээр л тэмцээн үзэхийг хүссэн"
yiooy bi bur zunduu udaachla uuchil hairuda ❤ bs udaaj udaachad ontsgu hseg uguud l estoi uuchil😅❤
YOU ARE READING
Дасгалжуулагч Жон [дууссан]
FanfictionЯагаад ганц удаа ч болтугай урмын үг хэлчихэж болдоггүй юм бэ? дасгалжуулагч та дэндүү хатуу юм .-Жимин Чи надаас тэгэж их урмын үг сонсмоор байгаа юм уу тэгвэл .... чи сайн байлаа болсон уу? одоо явж бэлтгэлээ хий!.- Жонгүк Эхэлсэн: 2019.09сар Ду...