pt2❤

2.7K 268 11
                                    

"... тусалж дэмжиж байгаарай" Жимин цоглог гэгч нь өөрийгөө танилцуулчихаад байдгаараа төв царайлан өөрлүү нь нүд цавчилгүй харж зогсох Жонгүкийн урд очоод гараа сунган "домогт Жон Жонгүк таньтай уулзсандаа баяртай байна" гэхэд Жонгүк ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй нилээн удав.

Харин Жимин гар нь өвдсөн бололтой хөмсгөө зангидан ярвайгаад " ёоо гар барих гэсэн биш бүр...  дуртай дургүй чинь хамаагүй шүү би өнөөдрөөс эхлээд ноён бүдүүлэг дасгалжуулагч таны шавь та намайг яаж ч байсан би зуураад л үлдэнэ гэдгийг анхааруулчихая" гэж хэлчихээд хошуугаа унжуулсаар хувцас солих өрөөлүү яваад өгөв.

Харин Жонгүк ард нь мэлэн хойлог царайлсаар яагаад Жимин гэх жижигхэн хүүхэд  өөрийг нь нүдэн дээр нь "бүдүүлэг" гэчихээд байхад  өөдөөс нь нэг ч үг унагаж чадаагүйгээ гайхан хоцров. Уул нь бол өдийд Жонгүк мөс шиг хүйтэн үгс, аймаар ширүүн харцаараа Жиминийг аль хэдийнээ уйлуулчих байсан шүүдээ. Гэвч тэр тэгээгүй тиймээс л тэр өөрийгөө гайхан зогсоно гэтэл энэ их бодлоос нь гэнэт л хэн нэгэн мөрөн дээр нь догшиж нэрийг нь дуудсанаар салгаж орхив.

Жонгүк гэнэт ухаан орон нэрийг нь дуудсан зүгрүү харвал сургуулын захирал нүднийх нь урдуур гараа савчуулан "хөөе Жонгүк!  Жон дасгалжуулагчаа "

"юу? аан за яасан?" 

"танай ангид нэг шинэ сурагч ирсэн байх ёстой уулзсан уу?"

"та мэддэг л баймаар юм ... би арын хаалганы хүмүүст дургүй"

"ямартай ч уулзсан бололтой тэр хүүхэд  Сорагийн хүү байгаа юм бас Жиминий бүжиглэх чадвар тоглоом биш үнэхээр авьяастай хүүхэд чамайг гайхшруулж чаднаа ... гэхдээ нэг асуудал нь тэр яг чам шиг зөрүүд бас бүдүүлэг тэгээд бага зэрэг эрх" захирал нь багахан халаглаж хэлхэд Жонгүк хөмсөгөө атиралдуулан

"харж л байя"



Удалгүй бэлтгэлийн хоёрдугаар цаг эхэлж Жимин өөрийн чадвараа харуулахаар болон байрлалаа авч хөгжим явж эхэлмэгц тэр яг л гадаад ертөнцөөс тасарсан мэт зөвхөн хөгжимдөө уусаж уян налархай хөдөлгөөн хязгааргүй их мэдрэмжийг бүжиг нь дээ төвлөрүүлж үгээр хэлж болошгүй зүйлсыг биеэрээ өгүүлж байлаа.

Ая зогсох мөчид тэнд Жиминий амьсгалах чимээнээс өөр юу ч үл сонсогдоно. Бүгд яг л яаж амьсгалхаа мартсан мэт Жиминий зүг харан саяхан бүтээсэн гайхамшгийг нь дахин дахин толгойдоо тоглуулж дахин дахин алмайран зогсоцгоох бөгөөд энэ их анир чимээгүй байдлийг Жонгүк эвдэн  "за бэлтгэлдээ эргэн орцгооё!"  гэхэд хүн бүр өөрсдийн байрлалдаа очин хийх ёстойгоо хийж эхлэв.

Харин Жиминий хувьд үнэхээр хачирхалтай зүйл тохиолдох нь тэр яг л үл тоогдчихсон юм шиг санагдаж толгой дотор нь  "яагаад нэг ч алга ташилт , магтаалын үг байхгүй гэж? би тийм муу байсан юм байхдаа?"  гэх бодлууд зогсоо зайгүй толгойд нь эргэлдэх бөгөөд хариултаа олж чадаагүй учираас Жонгүкаас асуухаар шийдэн өмнө нь очоод элгээ тэврэн

"Жон дасгалжуулагчаа түрүүнийх яг юу байсан бэ? би тийм муу байсан юмуу? яагаад юу ч хэлээгүй юм?" гэж нэг амьсгаагаар дуржигнуулан асуухад Жонгүк залхуутай нь аргагүй утсаа доош тавиад Жиминрүү харан "би юм хэлсэн!" гэхэд Жимин бүр гайхан сонсоогүй байх учиргүйдээ гэж бодоод дахин асуув

"юу гэж хэлсэн юм?"

"би бэлтгэлдээ ор гэж хэлсэн л юмсан!"

"тэгвэл наадах чинь миний сонсохыг хүссэн үг биш байна!"

"сонс Пак Жимин! би чиний  сонсохыг хүссэнийг хэлэхгүй зөвхөн өөрийнхөө хүссэнийг ярих болно ойлгосон бол явж болно" Жонгүк ингэж хэлчихээд ёжтой инээн буцан суудалдаа суухад Жимин хошуугаа унжуулан хөл доороо нэг дэвсэлчихээд яваад өгөв. Жонгүкд Жиминий энэ уурлаж байгаа төрх нь нилээн эгдүүтэй санагдаж "дэгдээхэй шиг хаашаа ч юм дээ"




зөөөөө юу ч болчив 😂😅

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now