pt24

2.3K 183 6
                                    

-"Ааваа~ би аав дээрээ очмоор байна! намайг аав дээр минь хүргээд өгөөч гуйж байна би аавийгаа санаад байна"

-"Жон Жонгүк чиний аав биш! Рүби эмээ өвөөтэйгээ хамт жинхэнэ аав ээж дээрээ очицгооё "

-"үгүй эээ~ миний аав мөн миний аавыг Жон Жонгүк гэдэг би таныг танихгүй би таньтай хамт явмааргүй байна!"

-"Рүби дуугуй бол! битгий уйлаад бай ! чиний ээжийг чинь Хэра аавыг чинь Югём гэдэг тэд л чиний эцэг эх ойлгов уу!"

-"үгүй! үгүй! үгүй! миний аавыг Жонгүк моммиг маань Жимин гэдэг би наад хүмүүсийг чинь мэдэхгүй би таньд дургуй аав дээрээ очимоор байна аавыгаа санаад байна" Рүби тасралтгүй уйлж орилох бөгөөд Хэрагийн эцэг эх дуугай болгох гэж бүхий л аргаа барж дуусч байлаа. Тэд Рүбиг дагуулан Америк гарах бодолтой байсан ч Рүби ийм байдалтай тасралтгүй эсэргүүцсээр байсан учир үнэхээр арга мухардаж ядаж амттай зүйл авч өгөөд үзье гэж бодоод их дэлгүүрийн гадаа ирж Рүбиг машинд нь үлдээж түгжээд өөрсдөө дэлгүүр орхоор явав.

Рүби бүх л замын турш уйлж орилсон тул өөрийн эрхгүй ядарч нүдэндээ нулимас цийлэгнүүлэн машиний цонхоор харах бөгөөд удалгүй бөнжигнөсөн нулимас дуслуулан уйлж эхлэв. Гэтэл нулимсандаа бүрэлзэх нүдэнд нь цонхны цаанаас танил дүр төрх харагдав. Рүби нулимсаа арчиж цонхонд наалдан харвал Жимин хоёр гартаа дүүрэн тортой зүйл барьчихсан зогсож байв. Рүби ч Жиминийг харсан даруйдаа цонх балбан "момми! момми! намайг авраач момми!" гэж хоолой мэдэн орилно.

Жимин хоол ундны юм цуглуулчихаад ирж ав гэж хэлхээр Жонгүкрүү хэд хэдэн удаа залгасан ч тэр огт утсаа авсангүй. Жимин бага зэрэг гайхсан ч завгүй байгаа байх гэж бодоод өөрөө явахаар шийдэж гартаа хоёр тор дүүрэн зүйл барьчихсан дэлгүүрээс гарч ирээд такси барьхаар зогсож байлаа. Гэтэл ойр хавиас нь юм цохих бас хүүхэд уйлах чимээ сонсогдож эхлэв. Эхэндээ Жимин сүртэй зүйл биш байх гэж бодоод тоогоогүй ч зөн совин нь ч юмуу ямар нэгэн зүйл түүнийг юу болоод байгааг олж мэдхийг шаардаад байлаа. Тэгээд Жимин машиний зогсоолруу дөхөж очих тусам хүүхдийн уйлах чимээ улам тодорч Жиминий алхаа бага багаар хурдалж саарал өнгийн harier ийн хажууд ирээд арын цонхоор нь харахдаа бүрэн шоконд орчихов.

"Рүби! Рүби! бурхан минь Рүби" Жимин сандран хаалгыг онгойлгох гэж оролдож байхад Рүби зогсоо зайгүй уйлж Жиминийг дуудаж байлаа. Машиний хаалга яаж ч хичээгээд онгойхгүй байсан тул Жимин замын хажууд байх төмөрийг авч Рүбиг холд гэж хэлчихээд ард талын цонхыг нь цохиж эхлэв удалгүй цонх юу ч үгүй үүрч хагарав. Жимин гараа шургуулан хаалгыг дотроос нь онгойлгох гэж үзсэн ч болоогүй тул Рүбиг цонхоор гаргаж аваад чанга гэгч нь энгэртээ тэвэрхэд Рүби уйлганан "энэ хүмүүс намайг авч явах гээд байна" гэх нь тэр. Энийг сонссон Жиминий зүрх зогсонгоо алдаж рүбиг илүү чангаар тэврэн "Рүби хоёулаа аав дээрээ очицгооё битгий уйл за юу би чамайг хамгаална "

Рүби Жимин хоёр арай хийн такси олж суугаад Жонгүктэй холбоо барьхыг хичээх ч түүний утас болохгүй байсан тул шууд гэрлүүгээ явцгаалаа. Замын турш Рүби Жиминийг тас тэврэн уйлсаар л байсан юм.

"Новш гэж!! Рүби бурхан минь миний охин хаана байна аа??" Жонгүк цагдаа нарыг ажиллаж байх зуур үүдэнд нь суухаас өөр зүйл хийж чадахгүй байгаа өөртөө уурлан бачимдаж толгойд нь Рүбигээс өөр юу ч бодогдохгүй байсан тул халаасанд нь тасралтгүй дуугарах утсыг ч анзаарсангүй. Хэсэг хугацааны дараа арай гэж утсаа анзаараад харвал Жимин залгаж байв

-"байна уу?"

-"хөөе новш минь та утсаа авхад яадаг юм ! Рүбиг маань золтой л хүн аваад явчихсангүй айсандаа болоод үхэх гэж байна хурдан ирээч!" Жимин орилох шахам хэлэх бөгөөд цаана нь рүбигийн уйлах дуу сонсогдоно. Жонгүкийн нүд тэр дороо сэргэж цагдаагын газраас гүйхээрээ гарч гэрлүүгээ яаравчилав.

замын туршид Жонгүк охиноо олдсонд талархсаар байлаа.

"Рүби! бурхан минь миний гүнж ямар их санаа зовсон гэж санана" Жонгүк Рүбиг тэврээд ийн хэлхэд Рүби аавынхаа хүзүүгээр гараа ороон чанга гэгч тэврээд зөөлхөн дуугаар мэгших бөгөөд гацаж түгдэрсээр "Жимини байгаагүй бол тэр хоёр хүн намайг аваад явах байсан" гэв. Үүнийг сонссон Жонгүк Жиминд үнэхээр талархаад барсангүй ямар азаар тэдэнд Жимин байдаг юм бэ. Жонгүк рүбиг тэвэрсээр босоод нулимас цийлэгнүүлэн зогсох жимин дээр очоод нэг гараа бэлхүүсээр нь оруулж тэврээд "баярлалаа Жимин баярлалаа бидэнд байгаад, чамайг байхгүй байсан бол яах байсан юм болоо хайртай шүү үнэхээр их, та хоёртоо хайртай"

сонирхох уу? хайруудаа

сонирхох уу? хайруудаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

good night bbe's❤❤❤❤

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now