Pt29

2.6K 218 20
                                    

-"....би жирэмсэн"

-"........ хайраа тоглоод байгаа юмуу? аль эсвэл ямар нэгэн пранк юмуу?"

-"юун пранк та өөрөө пранк за юу! уйдсан биш би юу гэж жирэмсэн болж тоглож байдаг юм?! өнөөдөр оройн хоолноос өмнө энд ирэхгүй бол дахиж таньтай юм ярихгүй гэж мэд !"

-".. байз Жимин тэгхээр би аав болж байгаа юмуу?"

-"тэгээд аав болохгүй өвөө болох юм болж байна уу?"

-"бурхан минь Жимин чи нээрээ жирэмсэн юмуу? новш гэж! бурхан минь! би аав болох нь Жиминаа золиг гэж! хайр нь одоо очлоо яг одоо гарлаа бурхан минь Жимин хүлээж байгаарай аав нь одоо очилоо миний бяцхан мочи аав нь очилоо~~"

-"та баяарлаж байна уу?"

-"мэдээж мочи би үнэхээр баяртай байна хайр нь удахгүйээ удахгүй нисээд очилоо үнсэе "мммай" хайртай шүү!" Жонгүк ийн утсаа тасалаад үсэрч дэвхцэн баярлаж байх зуур Рүби хоёр гартаа зургын дэвтэр харандаагаа барьсаар өрөөнөөсөө гарч ирэн аавруугаа хачин хараад "ааваа та юу хийгээд байгаа юм бэ?" гэж хамраа үрчийлгэн асуухад Жонгүк гүйсээр ирж охиноо тэврээд нүүр нүдгүй үнсэн "миний гүнж удахгүй бяцхан дүүтэй болно!" гэж орилох шахам хэлхэд Рүбигийн нүд бүлтрэх шахам томорч "нээрээ юу? вүаааа гоё доо тэгхээр Жимини бяцхан маамуу төрүүлэх гэж байгаа юмуу ?"

-"тиймээ миний гүнж оодоо хоёулаа Жимини дүү хоёрлуугаа явья яваад хувцасаа бэлдчих okey"

"Okeyyyy!" Рүби аавынхаа тэврээс салан хувцасаа бэлдэхээр өрөөлүүгээ гүйхэд Жонгүк хурдхан утсаа аван онгоцны тийз захиаллаа.

_____________________________________

"ээж ! ээж! ээжээ !" Жимин дээд давхраас орилж хашигачсаар бууж ирхэд ж/ээж аав хоёр хоёул сандран хүү дээрээ гүйж очоод "яасан бэ? яасан чи зүгээрүү юу болов?" гэхэд Жимин өхөөрдөм гэгч нь инээгээд "Жон дасгалжуулагч одоо ирж байна гэнэээ~~" гэхэд ж/аав духан дээр нь няслаад "айлгаад хаячих юмдаа"

маргааш нь~

ж/ээж өглөө эртлэн босоод нөхрөө хажуудаа чирсээр хүнсний зах орж шинэхэн хүнсний бүтээгдэхүүнүүд авч гэртээ ирээд ирээдүйн хүргэндээ сэтгэлээ гарган хоол хийж эхэллээ.

Цаг гарангийн дараа гэрийнх нь хонх жингэнэн дуугарч ж/аав очиж тайлав. Жонгүк ч урьд нь хэд хэдэн удаа гэрээр нь орж гарч байсан болхоор танихгүй гэх зовлон байсангүй. Харин Жиминий ааваас л жаахан айж байлаа. Ер нь айхгүй гээд ч яах билээ хүүхдэд нь бөмбөг залгиулчихсан хэргийн эзэн юм чинь. Гэвч ж/аав ээж хоёр санаснаас нь хамаагүй их дотно хүлээж авч ж/аав Жонгүкийг Жиминлүү гаргалгүй хажуудаа суулгачихаад элдэвийн юм асууж шалгааж сонжсоор таарав азаар ж/ээж "Жонгүк Жимин дээр очоод сэрээчих тэгээд хоолоо идэцгээе" гэх нь тэр Жонгүк ч уухайн тас харайж босоод Жиминий өрөөлүү яаравчиллаа.

Жонгүк Жиминий өрөөний хаалгыг зөөлхөн онгойлгож ороод тайван гэгч нь унтах Жиминий хажууд нь очиж өхөөрдөнгүй хараад булцгар хацар дээр үнсэж биеийг нь зөөлхөн сэгсрэн "мочи сэрээрэй!" гэхэд Жимин нүдээ нухлан хошуугаа унжуулаад "үгүйээ миний нойр хүрээд байна намайг жаахан л унтуулчих" гэж гонгинов. Жонгүк ч хөхөрсөөр хажуугаар нь шахаж хэвтээд бэлхүүсээр нь гараа оруулан гэдсийг нь илж үзэх ба туулайн шүдээ гарган дэндүү гэмээр өхөөрдөм инээмсэнлэл тодруулна. Харрин Жимин ухаан мэдрэлгүй унтсаар гэтэл доороос ж/ээжийн хоолоо идээрэй гэж орилох нь тодхон сонсогдож Жонгүк ухаангүй унтах эгдүүтэй залуугынхаа уруул дээр нь үнсэж байгаад доод уруулыг нь хазаж орхиход Жимин ёолсоор босч ирээд "хэн бээээ??" гэж одоог хүртэл унтаагаараа байгаа ч уйлагнахад Жонгүк хэтэрхий эгдүүтэй байдалд нь галзуурах шахаж уруул дээр нь дахин үнсээд "надаас өөр хэн чамайг ингэж өвтгөж чадна гэж мочи?" гэхэд Жиминий аниатай нүд тэр дороо нээгдэж урд нь сууж байх Жонгүкийг хараад хэсэг гайхаж сууж байгаад "хёёёён~" гэсээр орилж босч ирээд Жонгүкрүү үсрэн чанга гэгч нь тэврээд "хён зөндөө их санасан" гээд уйлчихав. Жонгүк мочигоо уйлж байгааг мэдсэн даруйдаа тэврэлтээ салган түүнийг нүүр нүдгүй үнсэлтээр булаад "хайр нь ч бас зөндөө санасан бас" гээд гэдсийг нь гаргаж үнсээд "сайна уу миний зулзага аав нь ирлээ аав нь байна" гэсээр дахин дахин гэдсийг нь үнсээд байсанд Жимин ичингүйрэн "аах~~ хён болилдоо хүүхэд бид хоёр ичээд байна!"

Jikook ийн хөөрхөн хөөрхөн бичлэг үзчихсэн чинь бүр сэтгэл хөдлөөд ядаж байхад манай хоёрийн романтикийг ч хэлэх үү бүр хайр минь хальж урсаад ганц бие байгаадаа гонсойгоод энэ хоёртой хамт 3уулаа үеэрхийлдээ гэмээр санагдаад байнаа😂😂❤😍❤❤💜

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now