pt3💖

2.6K 232 5
                                    

Хоёр долоо хоногийн дараа~


"Жимин! чи бусадтайгаа нэгдэж чадахгүй байна энэ бүжиг бол энд байгаа арван зургаан хүн цугтаа бүгд нэг сэтгэлээр хандаж байж илэрхийлэмж нь гарахаас гадна нэг цогц бүжиг болно тиймээс биесээ мэдэр ганцаараа сайн байх гэж хичээх хэрэггүй !!"

Жонгүкд Жиминий хэт их өөртөө итгэлтэй байдал нь бусадтайгаа хамтарч ажиллахад нь саад болоод байгаа мэт санагдсан тул нилээн нухацтайгаар Жиминд анхааруулав. Харин Жимин Жонгүкийн хэлсэн үг бүрийг тосон авч алдаагаа засахыг хичээж байлаа. Магадгүй тэд маргалддаг ч Жимин дасгалжуулагчийнхаа хэлсэн үг бүрийг дагаж илүү сайжирахыг цаг ямагт хичээдэг нэгэн.

Дөрвөн цагийн турш тасралтгүй бэлдсэний эцэст тэд нэг юм дуусч бүгд л яадарч үхэх гэж байгаа амьтад хэсэг сууж байгаад гэр гэртээ харьцгаана. Харин Жимин гэртээ харилгүй дахиад жаахан бэлдэх бодолтой босоод хөгжимөө асаах гэхэд нь  Жонгүк хүрч ирээд хөмсгөө байдгаар нь атиралдуулан "дахиж бэлдээд хэрэггүй одоо яв маргааш бусадтайгаа хамт бэлд!" гэж хэлчихээд гархад Жимин ард нь хошуугаа унжуулсаар хэлээ гаргаад "бас яачихсан юм болдоо хэг ёог хийгээд л хачин ааштай хүн шүү" гэж үгэлсээр цүнхээ аван гарч гэрлүүгээ явлаа.


Жиминийг кодоо хийн гэрлүүгээ орход аав ээжийнх нь унтлагын өрөөнөөс хүмүүсийн орилолдох бас юм хагарах чимээ сонсогдов. Тэрээр гайхан очоод хаалгыг яг онгойлгох гэтэл аав нь "салцгаая ! чиний энэ хараал идсэн ааш авирыг тэсч чадахгүй юм байна!! одоо ингээд больцгооё" гэх нь тэр. Жимин чихэндээ ч итгэж чадсангүй хамаг ертөнц нь сүйрчих шиг болов. Тэрний хувьд гэр бүл, ээж аав хоёр нь хамгийн том бахархал хүндэтгэл нь. Жимин ээж аав хоёрыгоо насан туршдаа хамтдаа аз жаргалтай байна гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг нэгэн гэтэл энэ бүх итгэл нь хэдхэн хормын дотор нураад унчихлаа шүү дээ. Нэг л мэдэхэд аньсгыг нь дагаад урсчихсан нулимсаа Жимин арчаад тэдний яриаг үргэлжлүүлэн сонсов ээж нь уйлж байгаа бололтой сааралтсан хоолойгоор
"салж болноо тэгье салцгаая! маргааш гэхэд би өргөдөл дээр чинь гарын үсгээ зурчихна .... гэхдээ Жимин... хүүгээ төгсөх хүртэл энэ хэвээрээ амьдарцгаая хүү маань эд өсөн дэвжих насан дээрээ байгаа тиймээс бид хүүгээ гонсойлгож болохгүй!"

"ойлголоо эхнэр нөхөр биш эцэг эхийн хувиар үүргээ биелүүлцгээе" аав ийн хэлмэгц Жимин чимээгүйхэн гэрээсээ гараад ойр байх цэцэрлэгт хүрээлэнд очин нэг хоосон сандал олж суугаад аав ээжтэйгээ хөтлөлцөөд аз жаргалтай нь аргагүй алхах хүүхдүүдийг харангаа яг л өнгөрсөнрүү буцсан мэт аав ээжтэйгээ өнгөрүүлсэн тэр аз жаргалтай дурсамж бүрээ эргэн санаж нулимас дуслуулах бөгөөд яагаад ч юм бэ гэнэт л аав ээж хоёртоо уур нь хүрч түрүүвчин доторх гэр бүлийн зургаа базаад хогын савруу шидчихэв.

Цаг гарангын дараа Жиминийг гэртээ эргэж ирхэд ээж аав хоёр нь хоолны ширээний ард хуурамч инээмсэглэлээ тодруулчихсан нөгөө л нэг эхнэр нөхөр гэх жүжигээ тоглоод сууж байв. Жимин цаанаа л нэг янзгүй байдалтай ширээнийхээ ард очиж суугаад юу ч дуугаралгүй хоолоо идэж эхлэв. Аав ээж хоёр нь нэг л зүйл биш байгааг анзаарсан тул аав нь савхаа тавиад "Жимин юу болоов? чамд бидэнд хэлэх зүйл байна уу?" гэхэд Жимин хоолруугаа харсан чигээрээ "харин лдээ миний бодлоор та хоёрт л надад хэлэх зүйл баймаар юм?!" гэж зэвүүцсэн янзаар асуугаад тэдэнлүү эгцлэн хархад ээж нь Жиминий юу гэх гээд байгааг нэг л ойлгохгүй байсан тул "Жимин чи чинь юу-"

"та хоёр салах гэж байгаа юмуу?"

Аав ээж хоёрт нь зүгээр л хэлэх үг олдоогүй тул чимээгүй суусаар Жиминд энэ байдал нь улам л зэвүүцлийг нь төрүүлэн яг л дэлбэлэх шахаж байлаа. Тэр ширээг тэр чигт нь буулгаж хаяад гэр бүлийн зургаа авч хананд саван "үзэн ядаж байна! үзэн ядаж байна! та хоёрыг үзэн ядаж байна! хараал идэг!" гэсээр орилж гарав. Ээж аав хоёр нь хүүгээ ийм байдалд оруусандаа хүүгээсээ ийм үг сонсох болсондоо өөрсдийгөө дэндүү их буруутгаж байлаа. Тэгээд ээж нь түүнд дөхөж очиод "Жимин хүү минь миний хүү гуйя битгий! чи өөрийгөө гэмтээх нь Жимин гуйя ээж аав хоёрыгоо уучлаарай" гэсээр тэврэн уйлхад Жимин ээжийгээ өөрөөсөө зөөлөн түлхэж холдуулаад юу ч хэлэлгүй өрөөлүүгээ орон хаалгаа тас хийтэл хаагаад түгжиж орхив.




манай мундаг макнэ жонгүк төрсөн өдрийн мэнд🎊🎊🎊❤❤❤❤❤❤

jeon jungkook 22 нас хүрэхнээ хөөрөн гэдэг нь макне ахдаа хайртай шүү💖💖💖

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

jeon jungkook 22 нас хүрэхнээ хөөрөн гэдэг нь макне ахдаа хайртай шүү💖💖💖

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now