pt8

2.4K 209 11
                                    

"Жон дасгалжуулагчаа ю-юу нөгөө н-намайг уучлаарай" Жимин Жонгүкаас ичсэндээ болоод хацар нь улайж чих нь халуу дүүгэж арай хийн ингэж хэлхэд Жонгүк Жиминий энэ байдлын хараад инээчихгүйг хичээн хоолойгоо засаад "кхмм! яасан гэж уучлалт гуйгаад байгаа юм?" гэхэд Жимин улам улайн "н-нөг-гөө б-би таныг ү-үнс-счихсэн юм шиг байна" гэж бүлтэгнэн хариулхад Жонгүк тэсэлгүй тас тас хийтэл инээж эхлэв харин Жимин дэндүү ичсэндээ болоод бас өөрийг нь шоолоод үхтлээ инээх Жонгүкд уур нь хүрч газар нэг сайн дэвсэж аваад цааш харан явах гэхэд нь Жонгүк бугуйнаас нь барьж зогсоогоод нулимсаа арчиад "аах Жиминаа чи ёстой хөгжилтөй хүүхэд юм намайг үнссэн гэдгээ одоо л санаж байгаа юмуу?" гээд дахих инээхэд Жимин хошуугаа унжуулж ирээд "юун тийм инээдтэй байгаа юм? тэгээд ч өнөөдөр биш өчигдөр орой санасан юм за юу!" гээд Жонгүкрүү муухай хархад нөгөөх нь улам их инээн "ахх Пак Жимин чамаас болоод би үхэх нь" гэж хэлээд инээхээ болин Жиминийг өөрлүүгээ угз татаж тэдний дунд бараг л зай үлдсэнгүй Жиминий нүд нь бүлтрэх шахам томорч ирээд юм хэлэх гэхэд нь Жонгүк "багшийгаа үнссэн сурагч ямар шийтгэл авдгыг чи мэдэх үү?" гэж чихэнд нь тачаангуйгээр шивнэхэд Жиминий бүх биеийн шар үс босчих шиг болон "үгүй" гэж толгойгоо зөөлхөн сэгсэрхэд Жонгүк Жиминий гарыг тавиад бага зэрэг холдон хөмсгөө зангидаж төв царай гаргаад "сургуулиас хөөдөг юм" гэж хэлхэд Жимин огцом Жонгүкрүү хараад "д-дасгалжуулагчаа н-намайг уучлаарай тэр үнсэлт үнэхээр санаандгүй явдал байсан нээрээ шүү та намайг хөөлгөж болохгүй гуйж байна" гэж нүдэндээ нулимас цийлэгнүүлэн гуйхад Жонгүк үзэсгэлэнтэй гэж дотроо бодоод "ммм за яахав хэрвээ би чамайг сургуулиас хөөлгөхгүй бол чи надад юу хийж өгч чадах юм?" гэж жуумалзан асуухад Жимин хэсэг бодож байгаад "би таны хүссэн болгоныг хийе!"
"хүссэн болгоныг гэж үү? ойлголоо болж байна"

Тэдний тохиролцооноос хойш бараг долоо хоног өнгөрөв. Жонгүк Жиминийг ямар нэгэн зүйл хий гэж огтхон ч хэлсэнгүй тэгээд л жимин сэтгэл амар нуруу тэнэгэр алхаж байгаа хэрэг .

"Жимин маргаашнаас эхлээд өвлийн амралт эхлэнэ чи юу хийх бодолтой байна даа?" Жимин Кай Тэмин хоёртой хамт сургуулийн коридороор алхаж байхад Кай ийн асуухад Жимин санаа алдаад юу хийхээ бодон "магадгүй гэртээ бас бэлгэлийн өрөөнд л байх байхдаа яасан?" гэхэд нөгөө хоёр нь хачин царайлан бие биерүүгээ харж дараа нь буцан Жиминрүү хараад "хөөе Жимин чи жаахан хөгжилтэй амьдарч болдоггүй юмуу?" "чамд залуу нас ганц л олдоно шүү хаяа ч гэсэн хөгжилдөж бай дараа долоо хоногт болох үдэшлэгт хамт явий" гэж хоёул уулга алдан хэлхэд Жимин нүдээ эргэлдүүлэн толгой дохиод "за за ойлголоо хөгшин хүмүүс шиг үглээд байх юм" гэхэд Тэмин хүзүүрүү нь цохиод "хөөе золиг минь бид хоёр чамаас ах шүү битгий нүдээ эргэлдүүлээд бай" "уучлаарай хён"

"ноён Жон би унаад гараа хугалчихлаа тэгээд нэг хэсэгтээ л рүбиг харж чадахгүй нь дээ уучлаарай"

"зүгээрдээ санаа зоволтгүй та харин бие сайн эмчлээрэй би таны энэ долоо хоногийн ажилын хөлсийг тэтгэмжийн хамт дансруу чинь хийчихэе"

"ахх хэрэггүй дээ ажилын хөлс байхад л хангалттай та ингэх шаардлагагүйээ ноён Жон"

"үгүй ээ зүгээр та ийм зүйл хүртэх эрхтэй санаа зоволтгүй"

"за тэгвэл баярллаа ноён Эон" жонгүк утсаа таслаад шууд л Рүбигийн асрагч руу хоёр сая вон шилжүүлэв. Тэгээд сар гаран Рүбиг хэнээр харуулхаа бодож сууна. Яагаад гэвэл Жон Жонгүк гэдэг хүн гэрийн ажил хоол хийх гээд ер нь юу ч хийдэггүй нэгэн. Тиймээс сар гаран Рүбиг өөрөө харна гэдэг шиг худлаа юм байхгүй гэтэл Жонгүкд нэг хүн гэнэт л ороод ирэв мэдээж тэр нь Жимин тэгээд дугаарын хийж залгахад хоёр гурав дуудсаны дараа

"байна уу дасгалжуулагчаа"

"Жимин чи юу ч байсан хийнэ гэсэн байхаа?"

"тиймээ юу гэж ?"

"тэгвэл ... нэг сар манай охины асрагч бол"

"юу асрагчаа?"

"тиймээ асуудал байна уу ?"

"үгүй лдээ"

"сайн байна маргааш өглөө найм гэхэд ирсэн байгаарай гэрийн хаягаа мессэжээр явуулий"

"за дасгалжуулагчаа" хараад ид !!

мy үзэсгэлэнтүүд сайхан амраарай
бас jikook ийг зүүдлээрэй💤❤❤❤😍😍😍😘😘😘 bye bye

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now