"баярлалаа дасгалжуулагчаа ......"
Жонгүкд энэний дараа болсон үйл явдал тасралтгүй бодогдсоор л тэр огтхон ч дургүйлхэж бас шижиглээгүй тэр зүгээр л бодох төдийдөө солиотой юм шиг догдолж яг л ахлах сургуулийн жаахан охин шиг ичээд байв. Гэхдээ Жонгүкийн гайхалын төрүүлсэн нэг зүйл нь Жимин гэгч тэр бяцхан амьтан уруул дээр нь үнсчихээд юу ч болоогүй юм шиг баяртай гээд л явчихсан байта Жон Жонгүк энд догдлоод сууж байна. "ахх~бодохгүй байж чадахгүй нь" Жонгүк ингэж хэлээд нүдээ анихад "аавааа~~ аав~ аав~" гэсээр том алаг нүд , тас хар урт үстэй баяцхан өхөөрдөм охин гүйж ирээд Жонгүкийг тэврэн авхад тэр зөрүүлэн тэвэрээд нүүр нүдгүй үнсэн "аавын бяцхан Рүби миний гүнжихэн өнөөдөр хөгжилтэй байсан уу?" гээд инээмсэглэхэд Рүби хошуугаа унжуулан толгойгоо зөөлхөн сэгсрээд "үгүй ээ~ би чэчэрлэгт дургүй ааваа би чэчэрлэгт явхаа болъё тэгэх үү?" гээд байж болох хамгийн өхөөрдөм царайгаа гаргахад Жонгүк бяцхан охинийхоо үйлдэлд эгдүүрсэн хэдий ч аль болох инээхгүйг хичээн чухал царай гаргаад "Рүби тэгэж болохгүй ээ аав нь энэнээс бусад бүх хүслийг чинь биелүүлж өгч болох л юм гэхдээ энэ л биш за юу жаахан л хүлээчих юм бол миний гүнжид таалагдах болноо аав нь амлий" гээд чигчий хуруугаа гозойлгоход Рүби санаа алдан хамраа үрчийлгээд "ааваа би танд итгэдэг лдээ ... гэхдээ энэ удаад танд итгэж чадахгүйнээ би чэчэрлэгт дургүй!" гэхэд Жонгүкийн нүд нь томорч ирээд "воааа гайхалтай Жон Рүби аавдаа итгэхгүй байгаа юмуу? .... гомдмоор юм" гэж хэлээд худлаагаасаа гомдсон дүр эсгэн Рүбиг буулгаад машинруугаа аажууханаар алхаж эхэлхэд Рүби сандран аавруугаа гүйж очоод хөлнөөс нь тэврэн "ааваа~уучлаарай Рүби сайн охин байнаа битгий гомд тэгэхүү?" гэж уйлах нь холгүй хэлхэд Жонгүк зөөлхөнөөр инээмсэглээд охиноо тэврэн "миний гүнж аав нь яаж ийм үзэсгэлэнтэй гүнждээ гомдож чадах билээ" гээд булцайсан хацар дээр нь үнсээд "хоёулаа харих замдаа гүзээлзгэнэтэй зайрмаг идэхүү" гэхэд Рүби баяртай нь аргагүй алгаа ташин "yeees~~ тиймээ зайрмаг зайрмаг аан бас би бананатай сүү ууна шүү ааваа" гээд Жонгүкийн хацар дээр үнсэв.
өглөө 7н цаг ~
"Ааваааа~~~ босоорой хоцорлоо хоцорлооо~~" Рүби байдгаараа сэгсийчихсэн аавынхаа орон дээр дэвхцэх бол Жонгүк арай гэж нэг юм нүдээ нээн босоод гялс усандаа орж бэлдэж байх хооронд Рүби асрагч эгчтэйгээ юу өмсөх талаараа их л нухацтай ярилцаж байж арай гэж нэг юм бэлэн болоод тэд яаран цэцэрлэгийн зүг хөдлөв.
Жонгүк Рүбиг хүргэж өгчихөөд бэлтгэлийн өрөөнд ирхэд оюутнууд нь аль хэдийнээ ирчихсэн бүжигээ бэлдэцгээж байв. Мэдээж Жимин ч бас байлаа. Жонгүк нэг хоолойгоо засч аваад ангийн хаалгаар орж ирхэд Жимин бөхийгөөд "өглөөний мэнд Жон дасгалжуулагчаа" гэхэд Жонгүк өөрийн эрхгүй Жиминий уруулруу ширтэн "бамбагар юм их зөөлхөн байсан" гэж өөртөө шивнэхэд Жимин нүднийх нь урдуур гараа савчуулаад "дасгалжуулагчаа та зүгээрүү?" гэхэд Жонгүк бодит байдалд эргэн ирж "ю-юу я-яагаач үгүй ч-чи энд юу хийж байгаан?" гэж ээрч мууран хэлхэд Жимин сонин царайлан "б-би юу энэ чинь сургууль юм сурах гэж л ирнэ штээ та яаг зүгээрүү? бас нүүр чинь яагаад улайчихваа та халуураад байгаа юмуу?" гээд гараа духан дээр тавиад нээх сүртэйгээр "өөөх таны нүүр чинь шатаад байна штээ дасгалжуулагчаа тэгээл сая сонин сонин юм асуугаад байсийн байна шүү дээ яг халуундаа дэмийр-" гэж хэлж дуусаагүй байхад нь Жонгүк гарыг нь түлхээд хоолойгоо засан "би огт халуураагүй байна чи зүгээр яв!" гэхэд нь Жимин яарвайгаад "больж л байхгүй юу!" гэж амандаа бувтнаад буцан бэлтгэлдээ оров .
Бүхэл өдрийн турш Жонгүкийн нүдэнд Жиминээс өөр хэн ч сонин биш байлаа. Хамгийн гол нь Жимин өдөржингөө Кай Тэмин хоёроос огт салаагүйгээр ч барахгүй Жонгүкийг харах тоолонд инээлдэж шивнэлдээд их л жаргалтай байгаад байв. Энэ нь Жонгүкийг их л цухалдуулж байлаа.
Яг сүүлийн цаг бүжигээ бэлдэж байтал Жимин багахан алдаа гаргачихав. Жонгүк хөгжимөө унтраагаад Жиминий өмнө очиж зогсоод "Пак!" гэж чанга бөгөөд ууртай хэлхэд Жимин бондгос хийтэл цочоод Жонгүкрүү харан
"яагаад ганц удаа магтчиж чададгүй юм байж ганц удаа алдхаар ингэж их загнаад байдаг юм? дасгалжуулагч та арай дэндүү юмаа!"
"хөөе би чамайг загнаж эхлээгүй байна!"
"үгүйээ та пак гээд загнах л гэж байгаа биздээ?"
"чи надаар тэгэж их магтуулмаар байгаа юмуу?"
"бас хүн л юм чинь сайн хийсэн үедээ магтуулмаар л байна шт!"
"за яахав .. чи сайн байлаа"
"юу ??"
"гэхдээ өнөөдөр лав биш!"
"айн?" Жимин бүр гайхаж орхив ер нь бол Жиминээр зогсохгүй бүгд л гайхацгааж юу сонсондоо эргэлзэн хоорондоо ярилцах бол Жонгүк нүдээ эргэлдүүлэн хоолойгоо засаад "одоо эргээд бэлтгэлдээ орцгоо хурдал!!" гэж хэлээд бушуухан хөгжимөө асаав.
Удаа ч үгүй хонх дуугарч Жиминийг ангиас яг гарах гэж байхад Жонгүк бугуйнаас нь татаж хаалганы ард оруулаад "тайлбарла!"
та хэд гайхаж байнуу 😂💜
бас өгүүллэгээ үргэлжлүүлнээ их тэнэгтсэнд ёстой уучлаарай хха😂😂😂💜💜❤❤❤ love u guys💖
YOU ARE READING
Дасгалжуулагч Жон [дууссан]
FanfictionЯагаад ганц удаа ч болтугай урмын үг хэлчихэж болдоггүй юм бэ? дасгалжуулагч та дэндүү хатуу юм .-Жимин Чи надаас тэгэж их урмын үг сонсмоор байгаа юм уу тэгвэл .... чи сайн байлаа болсон уу? одоо явж бэлтгэлээ хий!.- Жонгүк Эхэлсэн: 2019.09сар Ду...