pt26

2.4K 197 5
                                    

"Жимин чи намайг хүлээж чадах уу?"

Жонгүк Жиминий хоёр гарыг чанга гэгч нь атгаад ийн асуухад Жимин илт гайхсан байх бөгөөд "наадах чинь юу гэсэн үг юм?" гэхэд нь жонгүк гүнзгий амьсгаа аван "б-би Парисийн эх театрт ажиллахаар болсон тэнд гуравхан жил болоод л эргээд ирнэ Жиминаа чи тэр хүртэл намайг хүлээж байж чадна биздээ?" гэж гуйсан бас аргадсан өнгөөр асуухад Жиминий царай хувьс хийн өөрчлөгдөж Жонгүкаас гараа ширүүхэн татаж аваад "гурван жил гэсэн үү? хүлээ гэнээ та тоглоод байна уу? та надаас илүү ажилаа сонгож байгаа юмуу? аль эсвэл зүгээр л надаас салах гээд ингээд байгаа юмуу?" гэж бараг л орилон хэлхэд Жонгүк сонссон зүйлдээ ч итгэсэнгүй.

-"чи яагаад намайг ойлгохыг хүсэхгүй байгаа юм?"

-"би юуг чинь ойлгох ёстой юм намайг хаяад Парис явах гэж байгааг чинь уу? аль эсвэл надаас салхыг хүссэндээ явах гэж байгааг чинь уу?!"

-"Жимин! би юу гэж чамаас салах гэх юм бэ? хэзээ ч тийм юм болохгүй амлья зүгээр л энэ миний мөрөөддөг ажил тэгээд л явах гээд байгаа юм!"

-"үгүйээ та зүгээр л надаас салхыг хүссэндээ явах гээд байна!"

-"жимин! боль гуйж байна"

-"үгүй! үгүй! үгүй! би таныг явуулахгүй би таниас салхыг хүсэхгүй байна үгүй!"

-"новш гэж болиодох лдоо хичнээн удаа хэлэх ёстой юм бэ? салахгүй гээд байна наад хараал идсэн тэнэг бодлоо хаяадах гуйя чамаас!"

-"хөөх та бүр надруу орилож байгаа юмуу үнэхээр надад дургуй болчихжээ"

-"үгүй ээ жими--" "яв! яв! мэдэв үү яваад өг таныг хархыг ч хүсэхгүй байна!" Жонгүкийг юм хэлэх гэхэд нь Жимин нулимасаа арчисаар ийн хэлээд гэрлүүгээ гүйгээд орчихов "новш гэж!" Жонгүк ууралсандаа болоод халаасандаа дуугарах утсаа аваад газарт савчихав. Тэр үнэндээ л ойлгосонгүй яагаад Жиминий ааш зан гэнэт ийм хачин болчихсоныг.

Жимин гэртээ орсон даруйдаа өрөөндөө ороод хаалгаа түгжин хэсэг дэрээ нортол уйлсаар байлаа. тэгээд гэнэт л уйлхаа болин толинд өөрийгөө хараад түрүүн болсон бүх явдлыг эргэн санахдаа өөрийгөө ямар тэнэг зан гаргачихсанаа ухаарч утсаа шүүрч аваад уучилалт гуйхаар Жонгүкрүү залгах боловч нөгөөх утсаа авсангүй. Тэгээд л тэр үед Жонгүкийг өөрт нь үнэхээр их уурлаад одоо өөрийг нь хархыг ч хүсэхгүй байгаа байх гэсэн бодол толгойд нь зурвас хийж орж ирээд дахиад л усан нүдлэн уйлчихав.

Хаанаасаа гардаг юм гэмээр далай шиг их нулимас дуслуулах Жимин өөрөө хүртэл тэрүүхэн тэндээ яачихаад байгаагаа гайхаад барсангүй "б-би ер нь я-яаг-гаад уйл-лаад б-байгаа ю-юм бол-оо"

Маргааш өглөө нь Жимин эртлэн босоод сургуульдаа өмнөхөөсөө хамаагүй эрт очиж одоо Жонгүкийг хүлээн зогсоно.

"ийм эрт энд юу хийж байгаа юм" Жонгүк Жиминийг өрөөнийх нь үүдэнд зогсож байхыг хараад ийн асуухад Жимин гэм хийчихсэн хүүхэд шиг босч номхон зогсоод "уучлаарай би өчигдөр яагаад тийм зан гаргачихсанаа мэдэхгүй байна н-намайг үнэхээр уучилаарай" гээд хошуу нь өмөлзөж ирээд том том нулимас унагахад Жонгүкийн уур тэр дороо л гарч жижигхэн хайртыгаа тэврээд "зүгээрдээ одоо битгий уйл би ууралхаа больчихсон битгий уйл намайг ч бас уучлаарай чамруу орилчихсон" тэд баахан тэвэрэлдэж байн байн бие биенээсээ уучилалт гуйсаар арай гэж эвлэрэв. Жонгүк Жиминий зөөлхөн бамбгар уруул хоёр хөөрхөн хацар их уйлснаас болоод улайчихсан ч эгдүүтэй байх нүдэн дээр нь үнсээд "Жимин би чамайг битгий гэвэл явахгүй ээ" гэж тайвнаар хэлхэд нь Жиминд маш бүр маш их гэмших мэдрэмж төрж хүндхэн санаа алдаж Жонгүкийн уруул дээр өөрийнхийгөө наан дулаахан үнсэлт бэлэглээд "дасгалжуулагчаа та хүсэж байвал яв даа би хүлээж байж чадна"


хайруудаа сайхан амраарай бас "my idol bf " "Dare" хоёрийг маань уншаад үзээрэй бүгдээрэнд нь love u shuuu❤❤❤❤❤

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now