pt7

2.4K 219 6
                                    

5н жилийн өмнө~
франц улс парис хот

"Жонгүк! Жонгүк! чиний гарах ээлж дөхөж байна шүү бэлдээрэй !"

Хөл хөдөлгөөн, хүн болгон сандралдан ийш тийш гүйцгээж бүгд л modern dance festival ийг төгс төгөлдөр алдаа мадаггүй байлгахын тулд хичээнгүйлэн ажиллана.

Жонгүк яг одоо үзүүлбэрийнхээ хувцасийг өмсөж зогсоно. Тэрний нүднээс эрч хүч оргилж байх бөгөөд хүн бүр тэрнийг өнөөдрийн гол хүн гэдэгтэй санал нийлж байлаа.

"дрр дррр дрр" ширээн дээр байх утас зогсолтгүй дуугарах бөгөөд арын ажилчин тэрэнд утсыг авчирч өгхөд Жонгүк бага зэрэг бухимдсан байртай утсаа аваад

эри би одоо үзүүлбэр үзүүлэх гэж байна дараа залгаж болохүй юу?"

"ммм уучлаарай гэхдээ бид гурав чамайг үзэх гээд Парист ирчихсэн байна энийг л хэлэх гэсэн юм"

"юу ? Югём та хоёр хамт ирсэн юмуу ?"

"тиймээ бид хоёр хамт ирсэн одоо театрийн чинь урд бараг л ирчихлээ"

эри чи төрөх дөхөж байгаа байж яагаад энэ тэрүүгээр дэмий тэнээд байдаг юм бэ?"

"аааш энэ Жон бүр дандаа намайг загнах юмаа хүн өөрийг нь л дэмжих гэж ирж байхад чинь.."

"зза ойдголоо уучлаарай за , Хэри би Юёмтой ярьмаар байна утсаа өгдөө"

"за ---- "

Утасны цаана түс хийсэн чимээ гэнэт гарч цаана нь хүмүүс орилолдож эхлэв харин Жонгүк утасний цаанаас "Хэри! Хэри! Югём !та хоёр зүгээр үү? хариулаачдээ наана чинь юу болоод байгаа юм ?" Жонгүк ямар нэгэн муу юм болсныг тэр даруйдаа ойлгож утсаа таслаад ухаан мэдрэлгүй гүйн гархад дасгалжуулагч нь араас нь "хөөе Жонгүк чи хаачих гээд байгаа юм? бэ одоо чиний ээлж штээ Жон Жонгүүк!!!" гэж уурсан орилох ч 3онгүкд энэ огтхон ч хамаа байсангүй.

Жонгүк театраас гараад ийш тийшээ харан Югём Хэри хоёрийг хайж эхлэв гэтэл холгүйхэн газраас эмнэлгийн болон цагдаагийн машиний дуу гарч хүмүүс бөөгнөрөлдөн зогсох нь үзэгдэнэ.

Жонгүк аажим аажимаар тэдний зүг алхах бөгөөд зүрх нь цээжнээсээ гарах шахам хурдан хурдан цохилож хичнээн их айж сандарч байгааг нь илтгэж байлаа.

"Ю-югём" аймшигтай Жонгүкийг маш аймшигтай дүр зураглал угтаж авав. Хоёр машин хоорондоо нилээн хүчтэй мөргөлдөж нэг нь бүтэн өнхөрч авах юмгүй болсон байх бөгөөд хоёр хүн урд талын цонхоор шидэгдэж газар амь тэмцэн хэвтэнэ. Гэвч тэр хоёр хүний нэг нь Югём байлаа. Жонгүк шууд л гүйж очоод Югёмийг өргөж нулимас дуслуулсаар "Ю-югём! бурхан минь юу болчихвоо яагаад ийм болчихож байгаа юм бэ? гуйя бурхан минь гуйж байна үхэж л болохгүй шүү!" гэхэд Югём "Ж-жонгүк Хэри , Хэриг авараач х-хүүхэд х-хүүхэд маань гуйя Жонгүк Хэриг хүүхдийг маань авраач" Югём нулимас урсган арай гэж ийн хэлхэд Жонгүк Югёмийг түргэний машинд суулгачихаад Хэрилүү яаран очилоо.
Гэвч Хэри түргэний тэрэгт ухаангүй амьсгалийн аппаратаар арай хийн амьсгалж байх нь тэр.

.
.
.
.
.
.
.
.
"уучлаарай эрхэмээ бид чадах бүхнээ хийсэн гэвч эмэгтэйг аварч чадсангүй гэхдээ бид гэдсэндэх хүүхдийнх нь амийг аварч чадсан бяцхан охин төрсөн биднийг үнэхээр уучлаарай бид таньд юу гэж хэлхээ ч мэдэхгүй байна бас хамт хүргэгдэж ирсэн залуу хэт их цус алдсаны улмаас амьсгал хураасан удаа дараа таагүй мэдээ дуулгаж байгаа биднийг өршөөгөөрөй" эмч нар бүгд бөхийн амийг нь аварч чадаагүйдээ өршөөл ирэх бол Жонгүк гүн шоконд орчихсон зогсож байх бөгөөд хар багаасаа найзалсан хоёр найз нь бяцхан охиноо орхиод явчихаж байгаад итгэхийг ч хүссэнгүй. Тэгээд энэ бүхэнд өөрийгөө буруутгаж эхлэв "надаас болоод тэд ингэчихлээ..... н-намайг л үзэх гэж энд ирээгүй бол тэд ийм байдалд хүрэхгүй байсан энэ бүгд миний буруу новш гэж! энэ бүгд миний буруу намайг уучлаарай намайг уучлаарай бүгд надаас боллоо хараал идэг! намайг хараал идэг! энэ бүжигийг ч тэр бүгдийг нь хараал идэг!" Жонгүк эмнэлгийн цагаан ханыг налан газар сөхөрч суугаад гаслантай нь аргагүй уйлж болсон бүх явдалд өөрийгөө буруутган өөрийгөө үзэн ядаж байлаа.

хэр их гэдгийн мэдэхгүй ч Жонгүк энэ байдлаараа маш удаан байсан тэгээд эмч нарын нэг ирээд "ноён Жон тантай ярилцах хэрэгтэй байна " гэхэд онгүк арай хийн босоод эмчийг даган явлаа .

Хэсэг явсаны эцэст тэд нярайн тасагт ирлээ. Эмч Жонгүкд халад өгч тэд цаашлан том цонхоор тусгаарлагдсан өрөөний өмнө ирлээ. Тэнд дөнгөж төрсөн хүүхдүүд тайван гэгч нь унтацгааж байх бөгөөд эмч хамгийн голийн орон дээрх хүүхэдрүү заагаад "энэ хүүхэд" гэж хэлэв Жонгүк дахин хэлүүлэлтгүй ойлгов. Мэдээж шүүдээ үнэгчилэн унтах бяцхан охин аав ээж хоёртойгоо дэндүү гэмээр адилхан байсан юм.

Охинийг харах төдийд л Жонгүкийн нүднээс гуниг гашуудлийн нулимас жолоодлогогүй урсаж "уучлаарай намайг уучлаарай" гэж зөөлхөнөөр гуйна .

"ноён Жон ийм зүйл хэлж байгаад уучлаарай гэхдээ охинийг бид өнөөдөр солонгосруу явуулна тэнд очоод хамгийн сайн асрамжийн газарт өг-"

"тэгэх шаардлагагүй би авна аав ээж хоёр нь ч гэсэн тэгээсэй гэж хүсэх байсан"

"ммм ойлголоо тэгвэл хүүхдийн нэрийг аль болох хурдан өгнө үү бид энд бүртгэл хийх ёстой "

"Рүби .. Жон Рүби" Жонгүк нулимсаа арчин ингэж хэлхэд эмч толгой дохин бүртгэлийг нь хийхээр цааш явав харин жонгүк нулимас дүүрэн нүдээр бяцхан охинруу хараад "Югём Хэри та хоёрийн маань охин хөөрхөн байгаа биз? рРүби та хоёрийн хүсч байсан нэрийг өгсөн" нулимсаа арчиад "би та хоёрийнхоо өмнөөс сайн харж хандаж хэнээс ч дутхааргүй хайрлах болноо амлаж байна өөрийнхөө бүх зүйлийг рүбид зориулах болхоор санаа зоволгүй тайван нойрсдоо....."

past present future knight 2k хүрчихсэн байна лээ тэгээд аймар сэтгэл хөдлөөд баярлаад тэгээл шууд хичээл дээрээ энэ хэсгээ бичээл оруулж байна даа та нар бүгдээрээ аймар lovely шүү хайртай шүү бас дахин дахин баярллаа💛💙💜💚❤💗💓💕💖💞💘💚💚❤💗💓💕💖💞💘😍😍😍😍😍😍😍

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now