~ 2 ~

886 81 7
                                    

"Нэг өдрийн? Хөөе хүүхдээ яаж эмэгтэй хүнийг тэгэж хэлж болдог юм бэ?" гэж байдаг чадлаа гарган хашхирсан ч ямар ч тамир тэнхээгүй миний хоолой нөгөө хүнд бол энгийнээр сонсогдсон бололтой тэр их тайвнаар

- "Тэгээд яагаав? Нэг л өдөр хоносон юм чинь нэг өдрийнх гэхгүй юмуу"

- "Тэгвэл би ч бас уу?"

-Тэр юу ч дуугарсангүй. Хоолоо хажуу ширээ рүүгээ тавьчихаад би түрүүлэн түүнд нуруугаа нүдээ анин хэвтэж хэдэн минут нойр авахаар хичээв. Харин тэр юу ч дуугарсангүй. Хэсэг хугацаа өнгөрсөн бололтой сэрээд харвал тэр өрөөнд алга. Эмчилгээний цаг болж байсан болохоор түүнийг нэг их хайлгүйгээр биеэ бэлдэн хувцсаа сольж малгайгаа өмсөөд байж байтал хаалга татан нөгөө залуу их л инээмсэглэсээр гартаа ус бариад орж ирэв.

- "Сэрчихээ юу? Энийг уу." гээд надруу аяга ус сарвайна. Нүүрэнд нь инээмсэглэл алга байх хэдий ч тэр надад санаа тавьж байна.

- "Түрүүн уучлаарай. Шинжилгээний хариунаас болоод муухай зан гаргачих шиг боллоо. Өөрийг чинь эмчилгээтэй гэж сонссон. Яваад ирдээ" гээд түрүүнийхээсээ их өөр эелдгээр хэлэхэд нь өмнөхөөсөө бүр гайхав. "Өнөөдөр их сонин хүнтэй цуг өнгөрөх нь дээ" гэж бодсоор өрөөнөөс гарч эмчилгээний өрөө лүү зүглэлээ.

20 минутын химийн эмчилгээнээс болоод үнэндээ хорвоо хэцүү санагдаж эхэлсэн юм. Хэдий өмнө нь 4 удаа энэ эмчилгээг хийлгэж байгаа ч ингэж мэдрэгдэж байгаа нь анхных. Өрөөндөө аль хэдийн би иржээ. Толгой эргэж, нүд харанхуйлаад дотор муухайрч ёстой л байж болох хамгийн тэнэг байдалд байж үзсэн нь энэ байна гэмээр...

Хэсэг хугацаанд тийчилж, өвдөлтөө мартах гэсээр нэлээдгүй хугацаа өнгөрсөн бололтой унтаж орхиж. Сургуульдаа бараг явдаггүй гэрийн мухар сахидаг надад найз гэх хүн байхгүй. Тиймдээ ч тэр хэрсүү залуу надад их сонирхолтой санагдан унтаж байхдаа түүний тухай бодож байгаагаа мэдлээ. Сэрээд харвал орны минь баруун талд нөгөө орны зүүн талд  өнөөх залуу Хусог сууж байгаа харагдав.

- "Сэрчихсэн үү? Чи ч их айлгалаа шүү. Одоо зүгээр үү?" гээд тэр надруу инээмсэглэнэ. Ингээд харвал тэр сэтгэлд их дулаахан юм. Нүднийх нь урдуур бага зэрэг орж ирсэн үс, тэрний урт шовх эрүү, над шиг хэрнээ бага зэргийн хүчтэй харагдах бие....

- "Яахав амьд шүү. Баярлалаа" би бүх л өвдөлтөө тэвчээд хэлэх ба түүнийг буцаад орлуугаа яваасай гэж нууцхан хүснэ. Амьдралдаа ааваасаа өөр залуутай ингэж ойроос ярьж үзэж байсан удаагүй би үнэндээ ичиж бас жийрхэж байлаа.

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now