~ 4 ~

699 79 16
                                    

- Хачирхалтай хав харанхуй дахиад бүрхэж. Тэнд юу ч харагдахгүй хэр нь эргэн тойронд хэд хэдэн биет бололтой зүйлүүд байна. Хоорондоо нэг юм ярилцаад байгаа бололтой хэсэг байснаа хэдэн улаан нүд надруу ойртож ирцгээн

- "Алив гараа өгдөө охин минь. Шинэ цус амталж үзье" гэж байна. Айж сандарсан би үг хэлэх гэсэн ч амнаас унасангүй. Зүүд бололтой. Ам ч тэр, бие ч тэр хөшчихсөн би айсан байдалтай байв. Дахиад л....

- "Тэрний цус ч амттай байхдаа. Хөөе охин минь алив цусаа амтлуулаач......." юу гээд байгаа нь ойлгогдохгүй байгаа ч тал талаас миний гараас татна. Энэ тэнд хүрч үзээд. Ядаж байхад нүднээс нь өөр юу ч харагдахгүй байна. Сүүлдээ би айсаар дуу гаргахгүй ч би орилохыг хичээж байлаа. 

- "ЭЭЖЭЭ!!!"

- "Ээжийгээ хүртэл надад өгөх гээ юу? Дуугүй!!! Охин минь юунд айгаав? Чиний сүнсийг тэр залуу надад зараад өөрийгөө аваад явчихсан шүү дээ. Тэгэхээр чиний сүнс биднийх. Бас цус чинь ч" гэсээр чихэнд шивнэлдэнэ. Тэд олуулаа байгаа бололтой. Энд тэндгүй дүүрэн нүд гарч ирэх юм. Гэнэт л миний ам хөдөлж үг гарч эхэллээ.

- "Яагаад заавал би гэж? Би юу ч буруу хийгээгүй шүү дээ" гэхэд хэдэн хар сүүдэр сүр сархийн хөдөлцгөөж яваад байна уу? ирээд байна уу? учир битүүлэг үйлдэл хийх бөгөөд гэнэт нэг зүйл зүүн гарын минь сорви дээр хүчтэйгээр дарахад жирс хийн өвдөлт мэдэрлээ.

- "Хар л даа. Охин минь. Энэ биднийх гэсэн тэмдэг!!! Чи одоо яаж ч чадахгүй" гэцгээж инээлдлээ. Дэндүү их айсандаа би уйлж байлаа. Дэндүү харанхуй юм. Гуйя намайг эндээс гаргаач. Авраач гэж би гуйж орилно. Тэд харин шивнэлдсээр инээлдсээр
- "Оролдоод үз л дээ" гэцгээнэ.

===================================

"Дин Дун. Хөөе Тэнэгхэн минь мессеж ирлээ. Мессеж ирээд байна шдээ" гэх утасны дуугаар энэ бүх аймшигт зүүднээсээ ашгүй сая сэрж чадлаа. 

- "Бүтэн 5 жил. Одоо ч адилхан зүүд зүүдлээд байна. Үнэхээр айж үхэх нь. Би удахгүй үхэх бололтой. Тэнэг юм" гэсээр би дуртай дургүй хөнжлөө сөхөж утас руугаа сарвайлаа. 

"Бас л ТЭНЦСЭНГҮЙ гэсэн хариу байгаа биз, юуг нь ч харах вэ дээ" залхуутай нь аргагүй нь утсаа асаана. Үнэндээ энэ мессежний дуу тэр аймшигт зүүднээс ганц сэрээх юмдаа.

- "Бүртгэлийн дугаар 033. Урьдчилсан шалгаруулалтанд ТЭНЦСЭН-д танд баяр хүргэе. Та өнөөдөр өдрийн 13 цагт ирж 2 дахь шатны ярилцлагандаа ороорой. Хаяг: Сөүл Кангнам дүүрэг, Нёнхон-Дун 135-010, 10-31 Чонггү барилга-2F " гэх мессэж утсанд ирчихэж. 

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now