~ 9 ~

546 58 19
                                    

Түүний ярьсан зүйлийг ерөөсөө ойлгосонгүй. Жинхнээсээ яриад байгаа юм байхдаа?

- "Одоо тоглоом хийхээ больчих тэхүү?"

Одоо ч энэ бүгд зүгээр л тоглоом шиг санагдаж байна. Инээд ч хүрэх шиг. Шөнө ч тэр өдөр ч тэр хэн ч тайван байлгахгүй юм. Харин Хусог жолоочийн суудлаас өндийгөөд эсрэг талын хаалгыг гараараа онгойлгож түлхээд

- "Үхэхийг хүсэхгүй байгаа бол машинд суу" заналхийлээд ч байгаа юмуу, зөвлөөд ч байгаа юм шиг хэллээ.

- "Дахиад хаашаа аваачиж надаар юу хийлгэх гээд байгаа юм?" ундуйцангуй байртай хэлээд би түүний машинд суулгүй арын хаалгаар хашаанаас гарахаар зүглэлээ. Ердөө тэндээс хэд алхахад л гудамж үзэгдэж, магадгүй тэнд байх фенүүд нь олж харах учраас тэр намайг хөөхгүй биз гэж бодон улам хурдлан алхана.

- "Хөөе чамд нэг хоног л үлдсэн, мэдэж байна уу?"

Хойноос хашхирах нь тэр. Бүх бие хөшиж орхилоо. Одоо бүр үхэх өдөр минь тоологдож байгаа хэрэг үү? Байж боломгүй юм. Нуруугаар минь хүйт дагаж, нулимс минь өөрийн мэдэлгүй хацар даган урсаж эхэллээ. Арай хийн л хөл дээрээ тогтож байна....

Тэгэхээр би маргааш гэхэд л энэ ертөнцөөс тоос мэт замхрах хэрэг үү? Яагаад би үхнэ гэж? тоо томшгүй олон асуулт хийгээд айдас автан яг байсан газраа таг зогсож орхив. Дотор минь бүхэлдээ харанхуйгаар бүрхэгдээд ирэв. Ганцхан хоног......

Гэнэтхэн тэр дуу намайг бодит ертөнцөд авчирлаа.

- "Айх хэрэггүй ээ. Өнөө шөнө л надтай хоночих"

- "ЮУ?? Чи чинь гаж донтон юмуу? Би яахаараа танихгүй залуутайгаа хамт хонодог юм" чанга гэгч хэлж орхилоо. Үнэхээр маш олон цочролыг нэгэн зэрэг өгч чадах юм энэ залуу....

- "Хүүеээ би яахаараа гаж донтон болдог юм??? Чиний амийг л аварч өгөх гэж байхад.... Алив ийшээ суу. Үгүй бол маргааш авсандаа ороход бэлэн байгаа юмуу?" гэсээр намайг чирэн машиндаа суулгаж орхилоо.

Энэ хүн намайг яг аврах гээд байна уу? Алах гээд байна уу? Ойлгохгүй нь ........ Тэр нүүрээ дарсаар жолоочийн суудалд суугаад шууд л машинаа хөдөлгөн компаниас холдохоор яаравчиллаа. Хэдэн минутын турш бид юу ч ярьсангүй. Юу ч ярих хүсэл алга.....

- "Их гайхсан уу?"

Тэр их тайван дуугаар асуулаа. Би юу ч дуугарсангүй. Одоог хэрнэ нулимс урссаар л байна. Би өөрийгөө үхнэ гэдэгтэйгээ эвлэрэхгүй байгаа учраас тэр. Ялангуяа маргааш.... Би яаж үхнэ гэж... Би яагаачгүй шдээ.... Надад өвдсөн юм алга. Бас үхэх эрсдэл ч алга. Бас ямар ч утга алга.

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now