- "Сүн И....... Сүн И........"
Яг л өмнөх шигээ танил дуу чихэнд цуурайтна. Тиймээ тэр ороод ирж. Дахиад л хөдөлж чадахгүй нь.
- "Сүн И...... Сүн И..... Ухаан ороорой. Алив сэрээрэй" тэр намайг дуудаад сэгсчээд байгаа бололтой.
Дахиад тэр мэдрэмж. Танил байна. Би үхсэн амьд хоёрын хооронд гацчихсан бололтой... Энэ үнэхээр тоглоом биш юм.
- "СҮН И!!! УХААН ОРООЧ!!"
Гэнэтхэн час хийх өвдөлтөөр цочин сэрж орхилоо.
- "Х.... Хусог"
Өвдөлт мэдрэн ядарсан би дахин энэ ертөнцөд иржээ. Түүний намайг дуудах дуунаар.... Тэр намайг дахин өөртөө наан тэвэрч.
- "Уучлаарай.... уучлаарай... Удаан орхих ёсгүй байсан юм" тэр надаас уучлалт эрсээр хэлнэ. Харин би юу ч ойлгохгүй
- "Яагаад дахиад ийм зүйл болж байгаа юм бэ? Өнөөдөр 13 дахь өдөр биш шүү дээ" гэхэд тэр
- "Анзаарсангүй ээ. Чамайг 33 тоотод оруулсан гэдгээ...."
- "Яагаад?"
- "Чөтгөрийн сэрээ хэдэн шүдтэй байдаг билээ.. Тэд 3-ийн тоог ангуучилдаг юм. Чамайг 3-н тоотой ойр байхад л тэд ангуучилна. Үхэх хүртэл чинь...."
Үнэхээр аймар юм. Энэ ертөнцөд ч ийм зүйл жинхнээсээ болдог юм байна. Түүний үгс хэтэрхий айдас төрүүлэм байдаг ч түүний тэвэр хэзээд дулаахан байх юм. Хамгийн анх уулзаж байхдаа намайг түшиж байхдаа тэвэрч байсан тэр үеийнхтэй.
- "Би яаж ч байсан үхэх хэрэг үү?" нулимс дуслуулсаар би асуулаа.
- "Чи үхэхгүй ээ. Бага зэргийн зовлон туулах ч...."
Тэгэхээр надад энэ бүхнээс салах арга түүний хэлсэн зүйлээс өөр байхгүй гэж үү? Тийм байна. Хамгийн анх Бигхитэд ажилд ордог өдөр. Миний бүртгэлийн дугаар 33 байсан. Тэр өдөр би Тэхёнд хоолойгоо боолгуулж золтой л үхчихээгүй. Бас 3 дахь өдөр. Тэгээд 33 тоот...
Тэд үнэхээр бүх тохиолдолд намайг ангуучилж байж. Хоолоо болохыг хүлээж байгаад л идэхээр дайрдаг шиг. Яг л тогооноос хоолоо гарч ирэхийг хүлээж байгаа мэт ангуучилж байна. Би дахин тэвчиж чадахгүй нь..
- "Надад ямар ч арга байхгүй юм байна тийм үү? Би ингээд л үхэх юм байна."
- "Сүн И, надад л өөрийгөө ганцхан удаа зориулчих. Үүнээс өөр арга байхгүй ээ. Гэхдээ би чамайг яаж ч байсан аврах л болохоор ганцхан удаа итгэчих"
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...