Тэхёны талаас
- "Миний охион! Тэ И! Миний охин!"
Танил эмнэлэг, танил үнэр... Дөрвөн жилийн дараа адилхан эмнэлгийн хаалгыг дахин татахдаа сэтгэл зовмоор энэ мэдрэмжийг дахин мэдрэх юм гэж үнэхээр төсөөлсөн ч үгүй. Гэхдээ энэ удаа яагаад ч юм зүрхийг минь бүхэлд нь хайлуулж, уярааж, санааг минь зовоож байсан Сүн И биш энхрийлж хайрлаж өсгөсөн охин минь болохоор бүр ч их айж, санаа зовно.
Гэнэтхэн л сонссон мэдээнд одоо ч сайн итгэж өгөхгүй дэмий л охиноо зүгээр байгаасай гэж хүсэн түүнийгээ ийш тийш хайж тэмтчинэ. Эмнэлгийн түргэн тусламжийн хэсэгт очиж охиноо эрж сурсаар хаана байгаа талаар сонссон ч очих зориг минь хүрсэнгүй. Хөл минь байрандаа шигдчих шиг болсон мэт санагдав.
Нүдний минь өмнө харагдах охиныхоо төрхийг харахдаа өөрийн эрхгүй Сүн И-н дүр төрхийг олж харах нь тэр. Эсвэл тэр магадгүй Сүн И ч юм шиг....
Толгойгоо сэгсрэн нүдээ аньж нээнэ. Тэр Сүн И биш гэж үү?
Тэрхэн хугацаанд үнэхээр галзуурсан бололтой. Урдуур минь эмнэлгийн орон дээр түрэн явах эмэгтэйг хэсэг хугацаанд Сүн И-г байна гэж андуурсан бололтой.Ердөө л хэдхэн алхмын цаана охин минь хэвтэж байхад би өөр хэнийг хараад байна уу даа? Өөрийгөө загнан ухаан оруулсаар түүнийхээ зүг яарлаа.
Толгойн хэсэгт нь гарсан цусыг нь боож тогтоосон боолтноос авхуулаад гарыг нь боосон жижиг боолт хүртэл зүрхийг минь зүснэ.
- "Зүгээр гэсэн. Гэхдээ шинжилгээ хийх хэрэгтэй гэж байна лээ. Сая л тайвшраад унтлаа" ээжийн хоолой ард гарахад нь сая л нэг санаа амрах шиг гүнзгий гэгч нь амьсгаа авсаар
- "Үнэхээр зүгээр гэнэ үү? Ямар нэгэн муу юм болоогүй биздээ? Ээж" гэж асуулаа.
- "Зүгээр ээ. Шинжилгээ хийж дуусахаар явж болно гэсэн." мөрөн дээр минь зөөлхнөөр гараа гүйлгэн илсээр хэлнэ.
- "Гэхдээ наад гар чинь яагаад цус болчихсон юм?" ээжийг гар татан асуухад нь сандарсандаа хурдхан халаасандаа хийгээд
- "Зүгээр ээ. Санаандгүй л"
Дөнгөж тайвшраад унтсан гэх охиноо үнэрлэхээр дөхөв. Хэсэг зуур ээж бид хоёр хэн хэнийгээ ажсаар охиноо харан одоо яах бол хэмээн дотроо залбирсаар сууж байлаа. Бүтэн хоёр жилийн хугацаанд байж болох бүхий л аргаар эмчлүүлэхээр оролдож байсан ч ховор цусны бүлэгтэй охиныхоо нүдэнд таарах донор олж чадаагүй өөрийгөө зүхэн сууж байлаа.
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...