~ 3 ~

714 78 6
                                    

Тэр өнөөх зүүлтээ бушуухан шиг миний гаран дээр тавихаар яарлаа. Түүнийг харвал гар нь цус болсон харагдана. Гараа зүссэн бололтой. Гэнэтхэн л яагаад ч юм би айж эхэллээ.

"Энэ аюултай бол яах вэ? Яагаад заавал би гэж? Өөрөө шатаачихаж болдоггүй юм байхдаа?" гэж бодсоноо асуухаар зориглоод

- "Чи яагаад өөрөө шатааж болохгүй гэж?" гэтэл тэр надруу их ууртай байрын хараад

- "Чи эдгэхийг хүсэхгүй байгаа юмуу? Зүгээр л шинэ цустай болж байна гээд бодчих" ширүүхэн хэлж орхив.

Хариултанд хэсэг манараад яг юу болоод байгаа тухай ойлгох гэж хичээн байх зуур өнөөх залуу илүү нухацтай болж харагдах бөгөөд гэнэтхэн миний гарнаас хүчтэй зуураад өнөөх саваа нөгөө гаранд минь бариулаад

- "Хурдал аа! Удаан барьвал чи гэмтэнэ. Хурдан ийшээ хий. Алив ээ..." гэх нь тэр. Би ч сандраад гялс л сав руу өнөөх зүүлтийг нь шидэж орхилоо.

Тэрхэн зуур дүрэлзэн шатаж байсан галын эрч багасан эхэндээ олон янзын солонгорсон өнгө туяарснаа гэнэт солигдож цусан улаан өнгөнд будагдаж эхлэв. Яг л цус шатаагаад байгаа юм шиг. Гэхдээ цус шатдаггүй шүү дээ. Тэр үед сав маш хүчтэй халаад гарыг минь түлэх мэт болоход би өвдсөндөө хурдхан шидчихлээ. Үнэхээр халуун юм. Гар минь улайж түлэгджээ.

- "Энэ юу болоод байна аа?" гээд гайхсан чигтээ гараа барин түүний зүг харвал тэр алга. Эмнэлгийн хойд хэсэгт би ганцаараа зогсоно.

- Хусог аа! Хөөе залуу! ХУСОГ АА!!!

Хаа сайгүй дуудсан ч тэр алга. Үнэхээр гайхмаар юм. Хаана нэгтээ явсан юм байхдаа гэж бодоод эргэн тойрон хайна. Эцэст нь ядруухан биеэ дааж ядаад түүний надад өмсгөсөн цамцанд нь гараа нэг үрээд эмнэлэг рүүгээ буцан очиж өрөөндөө үзэхээр шийдээд эргээд явах гэтэл гэнэт толгой эргэн, хамаг бие хөшиж хөлөө ч хөдөлгөж чадахгүй болж эхлэв. Юу ч болоод байгааг ойлгох юм алга байгаа ч "Одоо л биш шүү" гэж өөртөө давтан хэлэх бөгөөд нэг л мэдэхэд хүйтэн цемент мэдрэгдэж би газарт тэрийн унасан байлаа.

Хав харанхуй. Надад юу ч мэдрэгдэхгүй, дэндүү аймар санагдана. Зүүдэлж байгаа бололтой. Нүдний минь өмнө өнгө бүрийн дүрс ээлжлэн үзэгдэж байлаа. Түрүүхэн харсан зүйл шиг зүйлүүд. Тэгээд дахин хав харанхуй бүрхэнэ. Дахин гал дүрэлзэх мэт дүрс үзэгдээд нөгөө залуу Хусогийн царай их бүдэгхэн үзэгдэж удалгүй арилан түүнээс даруй өөр нэгэн үлгэрийн мэт царайлаг залуугийн дүрс тодхон бууж ирэв. Урьд өмнө нь огт харж уулзаж байгаагүй залуу юм. Гэхдээ түүнийг сахиусан тэнгэр гэх ёстой юу, зүгээр л энгийн хүн гэх ёстой юу мэдэх зүйл алга. Энэ олон үзэгдлийн дараа нүдэнд цагаан гэрэл ойж би ухаан орж байгаагаа мэдэрч эхэллээ.

-"Сэрчихсэн үү? Ийшээ хараарай. Хэдэн хуруу байна?" гэх нэг залуухан эмчийн хоолой чихэнд сонсогдоно. Тэр миний толгойнд нэг хүрч үзэн, гарнаас барьж, өөрийнхөө гарт байгаа цаасаа хараад нүүрэнд нь бага зэргийн инээмсэглэл тодроод цааш эргэн

- "За одоо охин чинь зүгээр ээ. Хагалгаанд орох шаардлага байхгүй болсон. Одоо эмээ л яс уухад болно. Тэр бүрэн эдгэрэх болно оо." гэж хэлэх сонстоно.

Ээж аав хоёр иржээ. "Ажилдаа явахгүй юу болсон юм бол? Надаас болсон юм байхдаа? Нээрээ би ухаан алдан унасан юм байна шдээ" хэмээн эргэн тойрноо харах бөгөөд намайг харсан эцэг минь гүйж ирэн зэрэг зэрэг

- "Охин минь зүгээр үү?"

- "Яагаад эмнэлгээсээ гарчихсан юм бэ?"

- "Одоо зүгээр гэсээн. Хагалгаа хийлгэх шаардлагагүй болсон миний охин"

- "Үнэхээр сайн байлаа. Одоо дууссаан" гэж ээж аав минь ам уралдан хэлэлцэнэ. Зарим үгс нь чихний хажуугаар өнгөрч, зарим нь л хальт сонсогдоно. Ямартай ч миний бие сайжирсан бололтой. Олон сая воны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэхгүй болсон юм байна. Ашгүй дээ. Ядруухан эцэг эхээ бага л зовоох юм байна гэж бодохын сацуу нэг зүйлийг асуухаар яарлаа.

- "Миний хажуугийн орны залуу зүгээр үү? Тэр хаана байна?"

Ээж аав, эмч гээд намайг ихэд гайхаж харснаа нэгэн дуугаар

- "Ямар залуу яриад байна аа? охин минь" гэвэл би

- "Надтай нэг өрөөнд байсан. Жон Хусог. Өчигдөр гар нь цус болсон байсан. Санаа зовоод" гэхэд эмч надад хандаад

- "Өвчтөн Пак Сүн И. Чи өчигдөр энэ өрөөнд ганцаараа байсан шүү дээ. Хий юм хараа юу" гэх нь тэр.

- "ЮУ??? Бүхэл бүтэн хүн байсан байхад мэдэхгүй байгаа хэрэг үү?" гэвэл эмч надруу нухацтай нь аргагүй нь харснаа ээж аавд хандаад

- "Химийн эмчилгээнээс болсон юм шиг байна. Сайн амарвал зүгээр болчих байхаа. Түр ганцааранг нь орхиод амраадаа" гэж хэлэхэд тэд надад хэсэг амрахыг зөвлөж ар араасаа цувран өрөөг орхин гарлаа.

Би туниа муутай биеэ зөөсөөр арай хийн босоод өрөөгөө тойруулан харвал үнэхээр хэн ч алга. Эмнэлгийн мухрын өрөөг ч хэлэх үү бараг хүн байхгүй юм. Хусогийн хэвтэж байсан ор луу харахад хүн хэвтэж байсан шинж тэмдэг огт алга. Юу ч үлдээгүй байна.

Орны буланд цус болсон бололтой түүн рүү дөхөж гараараа тэмтрэхээр биеэ дааж ядан хөдөлсөөр дөхөж очин гараараа хүрч үзвэл часхийсэн өвдөлт мэдэрлээ.

"Аан өчигдөр нээрээ би түлчихсэн шүү дээ!" гээд зүүн гараа харвал алган дээр маань далавч хэлбэрийн дүрстэй цэврүү үүсчээ. Хачирхалтай юм. Тэр залуу хааччихав аа?

Тэр тохиролцоо үнэн байж. Би эдгэсэн бололтой. Тэгвэл тэр ч бас эдгэсэн гэсэн үг үү. Зүгээр болов уу? гэж бодсоор гараа харангаа

- "Тэр залуугаас үлдсэн зүйл нь ердөө л энэ цэврүү бас нэр байх шив. Сонин юм. Тэр хааччихав?"

ЖОН ХУСОГАА!!! ЧИ ХААНА БАЙНА ВЭ???

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now