- "Дахиад л ойлгогдохгүй зүйл яриад эхэллээ. Яахаараа би чамтай хамт шөнийг өнгөрүүлэх ёстой юм" намайг хашхирахад
- "Шөнийг хамт өнгөрүүлэх нь чухал биш ээ. Юу хийх нь чухал. Ердөө л ганц шөнө.... Баргийн охинд олдохгүй боломж доо" ёжтой инээсээр хэлнэ.
- "Дөнгөж сая үхэлтэй тулгарсан хүнд яаж ингэж хэлж чаддаг байна аа? Хүний үнэр гэж юм байна уу?"
- "Чи л миний үгнээс зөрөөд өөрөө л үхлээ сонгоод байгаа шдээ. Ямартай ч өнөө шөнөдөө Тэхёнтой хоночих. Тэр ирж байгаа байх. Тэхёны ээжийн бие муу байгаа гээд менежер ахад эмнэлэгт хононо гээд хэлчихсэн. Харин чи өөрөө шийдвэрээ гарга. Чамд бодох 10 өдөр л байна"
- "Яагаад 10 өдөр гэж? Би яагаад заавал чамтай унтах ёстой гэж?" шулуухнаар асууж орхилоо. Одоо юунаас нь ичиж юуг нуух юм. Дөнгөж сая үхэх шахсан хүн шүү дээ би.
- "3 дахь хоног нь гайгүй. 13 дахь хоног хамгийн аймшигтай тоо гэдгийг мэдэхгүй юу. Тэглээ ч 33 дахь хоног дээр Тэхён ч тэр би ч тэр энд байхгүй болохоор түүнээс өмнө өөрийгөө надад өгөхгүй л бол аврагдах ямар ч арга байхгүй. Яг өнөөдрийнх шигээ л чи ингэж үхэх болно. Золиосын амь ийм л хямдхан байдаг юм."
Ёстой л үнэнийг шууд хэлчих шив дээ. Эцэст нь хэн намайг золиос болгосон билээ дээ. Тэгээд Хусогийн яриагаар би аль нэгэнд нь өөрийн охин биеэ өгөх хэрэгтэй болж.... Гайхалтай...... Үнэхээр шившигтэй юм.
Тэр илүү дутуу үг хэлэлгүй босоод явчихлаа. Хэдийгээр түүний хэлэх үг аймар санагдах хэдий ч надад тэр хүн итгэл төрүүлмээр санагдсан хэвээр л байна.
- "Сүн И" гэсээр нөгөө өрөөнөөс Тэхёны дуу хадлаа. Хусог хурдхан өрөөнөөс гараад үүд рүү очин Тэхёнтой юм ярьж байгаа бололтой удалгүй яваад өгөв. Түрүүний явдлаас болоод ямар ч тэнхэлгүй болчихсон болохоор орноосоо босох хүсэл төдийлөн төрсөнгүй.
Хэсэг байсны дараагаар Тэхён өрөөний хаалга татаад
- "Зүгээр үү?" гэсээр инээмсэглэн орж ирэв. Тэдний нэг адилхан тал нь наанаа их тунгалаг цэвэр ариун инээмсэглэлтэй ч цаанаа хүн алж мэдэхээр хүмүүс байх юм.
- "Амьд л байна. Яагаад ингэж удсан юм бэ? Зөндөө хүлээсэн шдээ" гомж тунирхан намайг хэлэхэд
- "Хусог ах түрүүлээд оччихно гэсэн болохоор жимс авах гээд...." инээсээр гартаа байгаа сагстай жүржээ харуулан
- "Жимс идэх үү?" гэж асуулаа. Би ч өөр зүйлд анхаарлаа хандуулмааргүй санагдаж өөрийгөө энэ бүхнээс түр ч салгахгүй бол өөрөө удахгүй үхэх юм шиг санагдаж байсан болохоор толгой дохитол тэр буцаад өрөөнөөс гараад явав. Би орноосоо босон гал тогоо руу явж түүнд ус хийж хальтхан босох санаатай араас нь явлаа. Энэ бүх аймшигтай зүйлийн дараа тэр зүгээр л жимс идье гэдэг.... надад юу тохиолдсоныг мэдээгүй болоод тэр бололтой.
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...