~ 22 ~

404 54 14
                                    

- "Хусогаа энэ чи юу?"

Мөн гэж хэлээч..... Намайг энэ бүхэнд хутгах өөр шалтгаан байсан гэж хэлээч дээ.... Зөвхөн ганцхан үг л байхад хангалттай. Би энэ хорвоог бүхэлд нь орхисон ч ердөө л ганцхан үг л байхад болно. Дахиад амьдрал итгэл өгч, охинтой минь уулзуулах ердөө ганцхан үг.....

- "Сүн И!"

- "Үнэхээр чи байна тийм үү?" хоолой минь байдгаараа зангирч арайхийн асуув. Тэр үнэхээр миний дэргэд ирээд суучихсан над руу харж байгаад итгэж үл ядна.

Хусогийн царайг хармагцаа л би тэр аймшигт өдрийг эргэн саналаа. Түүний хөлдсөн мэт аймшигтай дүр төрх нүдэнд үзэгдэж өөрийн эрхгүй айдас төрнө. Гэсэн ч одоо түүний царай илүү тайвширсан харагдаж байна.

- "Намайг үнэхээр уучлаарай"

Өмнөхөөсөө огт өөрчлөгдөөгүй бололтой. Одоо ч тэр хүйтэн хөндий байна. Яг тэр үеийнх шигээ...

- "Яагаад одоо л ирж байгаа юм бэ? Намайг аврана гэж хэлчихээд яагаад ирээгүй юм бэ?" гомдлоо гарган намайг аргадах болов уу гэж найдсаар хэлэх ч тэр тоосон шинжгүй

- "Уучлаарай" гэсээр өөр зүйл хэлэлгүй орны минь доогуур тойрч нөгөө талд ирээд гарыг минь дэрлэсээр намайг тэврэн унтаж байсан Гван Ү-г зөөлнөөр тэврэн авч надаас салгав.

Арай ч үгүй байлгүй дээ. Тэр над дээр биш Гван Ү дээр ирээгүй байлгүй дээ. Бүр миний өрөөнд орж ирчихээд ердөө л Гван Ү-г авах гэж үү?
Гэнэтхэн томорсон гэдсээ санаж салгалж чичирсэн би хөнжлөөрөө гэдсээ далдлан нуухдаа

- "Арай Гван Ү-г авах гэж энэ хүртэл ирсэн юм биш биздээ?"

Бага ч болов найдлага төрүүлж болохгүй гэж үү? Чи намайг аврана гэж амласан шүү дээ. Тэр Гван Ү-г тэвэрсээр хаалга руу дөхөж нуруугаа харуулан явахдаа

- "Гван Ү өнөөдөр ганцаараа хонож байгаа гэхээр нь цуг хонох гэж ирсэн юм" хүйтэн өнгө аясаар хариуллаа.

- "Хүү чинь болохоор уу? Би чамд огт хамаагүй байсан хэрэг үү? Надад тэгэж их амлалт өгчихөөд ингээд л хаячих байсан юм гэж үү?"

Миний сэтгэлийг бодоод ядаж худлаа хэлчихэж болохгүй гэж үү? Чамайг харах гэж энэ хүртэл ирсэн гээд. "Хайртай байсан" эсвэл "Хайртай" гэх үгс тийм хүнд хэцүү байна гэж үү? Хэвлийд минь байгаа чиний хүүхэд ч сонсож байна шүү дээ.

- "Би худлаа хэлсэн юм."

- "Хусогаа! Яагаад заавал намайг үүнд хутгасан юм бэ? Ганцхан энэ асуултанд хариулаад өгчих. Би дахиж чамд төвөг удахгүй энэ чигтээ зүгээр л чиний золиос хэвээрээ арилаад өгөх болохоор ердөө л энэ асуултанд.... энэ асуултанд л хариулаад өгч болохгүй гэж үү?"

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now