~ 23 ~

427 56 22
                                    

- 'Эмч нь байна. Сүн И над руу хараарай! Ухаантай байх хэрэгтэй шүү! Сүн И!'

Хусог харагдаад байхад тэр эмч байнга л чихэн дээр давтан хэлсээр байх юм. Уур хүрмээр...

Бид хоёр аз жаргалтайгаар хуримаа хийн хүүхдээ төрүүлээд хамтдаа далай харахаар явж байхад түүнийг минь таслах эмчид дэмий л дургүйлхэн гомдож байлаа. Яг урдхан талд минь далайн эрэг сүүмийн харагдаж эрэг хавиар нь Хусог охинтойгоо гүйлдэн хамтдаа усаар тоглон аз жаргалтайгаар инээх төрх тодхон үзэгдэх ч хүрч очъё гээд чадахгүй өөрийгөө дэмий л зүхэн зогсоно. 

Би галзуурч байгаа бололтой. Энэ их жаргалын дунд...

- "Биеийн байдал?"

- "Ухаан балартсан. Даралт тогтворгүй. Амьсгал нь давчидсан. Зүрхний цохилт 100/60."

- "Хүүхдийн биеийн байдал?"

- "Хүүхдийн зүрхний цохилт тогтвортой, хөдөлгөөн байрлал хэвийн, доошилсон"

-"Сүн И! Өвчтөн Сүн И! Намайг сонсож байна уу?" гэх хөгшин эмчийн дуунаар сая л ухаан оров. Эмч цааш харан хүмүүст тушааж байгаа бололтой

- "Хүүхдийн биеийн байдлыг зүгээр эсэхийг илүү лавшруулж мэдээд хурдан хагалгааны өрөөнд оруул. Эх барих тасгийн эмчийг дууд! Хүүхдийг хийсвэр хагалгаагаар төрүүлнэ. Асран хамгаалагчийг нь дууд" орилж байгаа нь чихэнд бүдэг бадаг л дуулдана.

Нүдээ эргэлдүүлсээр эмчийг олж хараад арай ядан 

- "Эмчээ! Заавал одоо гэж үү?....."  

Үхэх бэлтгэлээ бүтэн хоёр сар хийсний эцэст өнөөдөртөө золгож байгаа ч ийм хурдан байгаад нь итгэж өгөхгүй юм. Хүүхдийг минь надаас авчихвал би байхгүй болчихно шүү дээ гэсэн айдас намайг бүхэлд нь бүрхэж сэтгэлийг минь хоёрдуулна.

- "Сүн И! Одоо л биш бол хүүхдэд чинь аюултай. Бид яг одоо хагалгаа хийх хэрэгтэй байна"

- "Тэхён!. Охиныг минь тү...түүнд.... өгөө...рэй"

- "Сүн И! Тэсээрэй. Бид бүх зүйлээ дайчилна аа! Удахгүй охинтой чинь уулзуулах болно. Тэсдэг юм шүү!" эмчийн нүднээс нулимс дуссаар миний гараас атган хэлнэ.

- "Б...и  би одоо унтах хэрэгтэй юм шиг байна. Маш их ядарч байна" 

 Нүд минь анилдаж, юу ч сонсохгүй болсоор харанхуй дунд дахин ууслаа. Магадгүй энэ миний төгсгөл юм болов уу? Энэ бүхний эцсийн зогсоол... 

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now