~ 14 ~

532 61 13
                                    

- "Нааш ирдээ Сүн И! Эндээс аягүй хөөрхөн цэцэг олчихлоо...."

Цав цагаан эргэн тойронд юу ч байхгүй задгай газарт хэн нэгэн ингэж хэлээд над руу гүйж ирэх нь харагдана. 

- "Тэхёнаа~ Энд юу хийж байгаа юм бэ?"

Ганцхан ширхэг дөрвөн дэлбээтэй шар жижигхэн цэцэг миний гаран дээр тавиад 

- "Хардаа! Энэ газраас олныг түүж болох юм байна" хөхрөн инээсээр хэллээ. Тэр үнэхээр аз жаргалтай харагдаж байх юм. Миний харсан тэр аймшигт Тэхёны дүр төрх бага багаар өөрчлөгдсөөр. Үнэхээр гэрэлтсэн бас цагаан цайлган төрхөөр..... 

- "Эндэх хаанах вэ? Юун газар юм"

Өөрийнхөө гишгэж буй газраа харвал ногоон зүлэг хэрнээ огт хөл доороос минь хатгахгүй байлаа. 

- "Чи бид хоёрын болздог байсан газар шүү дээ. Санахгүй байна уу?" тоосон шинжгүй тэгэж хэлчихээд дахин өөр цэцэгс хайхаар явлаа. Ногоон зүлэг дундаас яг юу хайгаад байгаа юм мэдэхгүй цааш харан доош бөхийсөөр явлаа. 

- "Чи бид хоёр болздог гэж үү? Хөөе Хусог сонсвол уурлах нь байна" түүнээс асуулт эрэх янзтай асуувал

- "Хусог гэж хэн юм? Харин ч сүйт залуудаа ингэж хэлж байгаад чинь би л гомдох нь байна шүү"

Юу?? Ямар сүйт залуу. Хэн миний сүйт залуу гэж? Асууж чадалгүй хоригдон зүгээр л зогсоно. Нэлээн хол алхаж явсаар эцэст нь дахин нэг зүйл олсон бололтой эргэн над руу чиглэн гүйж харагдлаа. 

- "За энэ. Чиний дуртай цэцэг мөн биз дээ? Би олчихсон" инээн хэлнэ. 

- "Үгүй ээ би сараана цэцгэнд дуртай шүү дээ. Энэ яг ямар цэцэг юм бэ?" 

Ингэж асуухад минь балмагдсан бололтой толгойгоо барин ийш тийшээ алхалж эхэллээ. Харин би хөдлөх ч үгүй нэг газраа зогсоно. Тэгэхээр энэ зүүд байх нь... Ийш тийш холхиж буй Тэхён ямар нэг юманд санаа зовсон байдлаар 

- "Тэгэхээр намайг сайн сонсоорой. Эндэх ертөнцийн ихэнх нь доод ертөнц лүү ямар нэгэн шалтгаанаар зугтаж байгааг мэдсэн байх.  Доод ертөнц лүү очвол гарцаагүй том шийтгэл хүртэж л таарна. Тэгээд бас нэлээн олон хүн эндээс зугтчихсан болохоор одоо дээд эрхмүүд үнэхээр их уурлацгааж байгаа. Тэдэнд ямар шийтгэл өгч байгааг мэдэхгүй юм.

Гуйя. Энэ цэцгэнд дуртай гээд хэлчихэж болохгүй юу?"

- "Яагаад?" учир мэдэхгүй би зүгээр ойлгохыг хичээж байлаа. Энэ яг юу болохыг мэдэхээр.

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now