"Сүн И! Энийг хараач!..."
Хаанаас ч юм Тэхёны дуу гарсаар байлаа. Тэр баяр баясгалантай хоолойгоор намайг дуудах бөгөөд би түүнийг олж харалгүй эргэн тойрноо харан бүдчин явна.
-"Сүн И! Наашаа наашаа!" гэсээр тэр намайг эргүүлэн татав.
-"Хөөх үнэхээр үзэсгэлэнтэй юмаа энэ цэцэгс. Ийм олон цэцэгс яаж олсон юм бэ?" түүний нүүр лүү харангаа асуух бөгөөд тэр саяхан тасалсан бололтой гар дүүрэн түүсэн өнгө өнгийн цэцэгс надад өгөөд
- "Ургуулсан юмаа сэтгэлдээ" хүүхэд шиг хөөрхөн инээсээр хэллээ. Тал дүүрэн олон янзын цэцэгс холилдон харагдаж, хамар цогим цэцгийн анхилуун үнэр толгойг минь дүүргэж байлаа.
- "Тэхёнаа~"
Бид тэр аймшигт ертөнцөөс гарч чадсан ч өөр ертөнцөд хамтдаа хүрээд ирчихэж.
- "За? Сүн И"
- "Ямар нэгэн зүйл болоо юу? Яагаад ийм зүйл бэлдээ вэ? Хүн айлгаад...."
- "Юу гэсэн үг вэ? Ийм хөөрхөн сахиусан тэнгэрдээ иймхэн зүйл бэлдэж өгөлгүй яахав."
Тэр яагаад намайг ингэж халамжлаад байна? Их л гайхах хэдий ч энэ газар миний төсөөллөөс эсвэл өмнө харж байсан зүйлүүдээс өөр байгаад нь итгэж үл ядна.
- "Хөөе Тэхёнаа~ Энэ чинь хууль бус гэдгийг мэдэж байна уу? Эндэхийн хамгаалагчид юу ч хэлээгүй гэж үү?" санаа зовсон байдалтай ийн асуулаа.
Миний бодлоор зүүдэнд минь хардаг ертөнцдөө ирчихэж. Хамтдаа үхчихэж ээ. Тэр аргыг бүтнэ л гэж бодсон юмсан. Харамсалтай юм.
- "Сүн И... Сайн сонсоорой" Тэхён нухацтай царай гарган гарнаас минь атгаад
- "Мира доод ертөнц лүү цөллөгдчихөж...."
Үүнийг сонссон би учир зүггүй орилж хашхирлаа. Гэхдээ яагаад гэдгийг сайн ойлгохгүй байгаа ч надад үнэхээр гунигтай бас уур хүрмээр санагдаж байв. Нөгөө адгийн хүүхэн үү? Хусог ч бас намайг түүнээс болж намайг хаяж явсан биздээ.
- "Сүн И....Сүн И! Намайг сонс!!! Ухаантай бай. Одоо чи хүртэл цөллөгдчихвөл бид дахиад хэзээ ч уулзаж чадахгүй. Тиймээс энд миний сүйт бүсгүй болоод үлдчих! Тэгвэл би Мираг олоод ирье"
Хачирхалтай ч тэр надаас гуйн ийн хэлж байв. Мира гэж чухам хэн болчихоод Хусог, Тэхён бүгд үхэл алдаад байгаа юм!!
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanficЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...