ХУСОГАА!!! ТЭХЁНАА!!! ТУСЛААЧ!!! байдаг чангаараа орилсон ч тэдний хэнээс нь ч хариу алга.
Би үхэж байна шүү дээ. Энэ аймшгийн өвдөлтөн дунд.....
- "Аврал эрээд хэрэггүй дээ" хэн нэгэн чихэнд шивнэнгээ шүргэхэд нь түрүүхэн намайг тасар татаж байсан зүйлүүд бүгд болих нь тэр.
Хаа саагүй өвчин мэдрэгдэж, тэсэхийн аргагүй болтлоо эцэж цуцсан би тэр хоолойг Хусогийнх байгаасай гэж хүслээ.
- "Хусогаа энэ чи юу?"
Инээх дуу энэ тэндгүй цуурайтан сонсогдож эхлэв. Цуурайтах дуунаар ямар нэгэн агуй мэтийн газар байгаа мэт санагдлаа.
- "Тэр залуугаа одоо хэр нь дуудсаар байгаа хэрэг үү? Одоо мартсан нь дээр дээ" гэсээр өнөөх хоолой дахин ойр сонсогдоно. Гараараа тэмтчих гээд ч хөдлөх тэнхэл үгүй болжээ. Биеэ үл ялиг хөдөлгөхөд хамаг бие шархирч үхэх мэт гүн гүнзгий тарчлам өвдөлт мэдрэгдэх тул зүгээр хойш хэвтсэн чигтээ хөдлөх ч үгүй хэвтэнэ.
- "Өөрөө хэн бэ? Намайг аврахаар ирсэн үү?"
Хамгийн түрүүнд толгойнд буух ойлголт үүнээс өөр төрсөнгүй. Байж болох бүхий л зүйлээс тусламж хүсэх гэж хичээнэ.
- "Би зүгээр л эрлэгийн элч" газарт төмөр зүйл тогших чимээ сонсогдов. Тэрхэн зуур итгэл найдварын оч бутран унаж бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх мэт хэвтэнэ.
- "Намайг нэг мөсөн дуусгах гэж үү?" найдлага тасарч ядарсан би маш сулхан дуугаар арай ядан дуугарлаа. Амьсгалаа ч гүйцэд авч чадахгүй удахгүй үхэхээ л мэдэв бололтой. Үнэхээр л зүүд байсан бол гоё юмсан. Даанч үгүй юм. Хэний ч зүүдэлж чадахааргүй тэр зүйл одоо бодит болоод байгаа гэхээр өөртөө ч итгэхгүй нь.
Хусогаа чи намайг яг юунд хутгачихав даа?
- "Пак Сүн И чи яг одоо хүний ертөнц болон доод ертөнцийн завсрын орон зайд байна. Эндээс чиний цаашид амьдрах эсвэл доод ертөнц рүү явах эсэх чинь шийдэгдэнэ. Би чамайг газарчлахаар ирсэн элч" гэж хэлээд
- "За ажил үүргийн танилцуулга дууслаа" гэснээ түрүүхэн газарт дуугарсан төмөр зүйлээр миний хөлийг тоншиж үзэв. Хүрэхийн төдийд өвдөлт мэдрэгдэн
- "БОЛИОЧ ЭЭ!" байгаа хүчээрээ хашхирчихав.
- "Сүн И одоо ухаан орооч дээ! Хэдий болтол хүнд хууртагдаж явах юм бэ дээ?" гэсээр ийш тийш алхлангаа ярилаа. Төд удалгүй над руу ойртон ирэх хөлийн чимээнээр аль болох зайлсхийхийг хичээн хөдлөх гэвч чадахгүйн дээр аман дээр минь ус дусалж эхлэв.
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...