~ 13 ~

559 70 18
                                    

- "Яг юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ жирийн нэг зүйл биш байх нь ээ"

- "Тэр гэрээнд бичсэн гэхээс илүүтэй миний тайлж орчуулж чадсан хэдэн мөрт нь мөнхийн гэж үзэх өөрийнхөө хайрттайгаа хамт энэ насныхаа гэрээг хийгээрэй л гэж байсан. Тэгвэл хамтдаа жаргал зовлон туулж эрх чөлөөнд хүрэх болно гэж."

- "Нэг насны хайрттайгаа? Үүнийг яаж мэднэ гэж? Байж боломгүй юм" өнөөх л байдгаараа асуухад Хусог куртикээ илүү зузаалж нөмрөөд

- "Харин тиймээ. Үнэхээр байж боломгүй байгаа биз. Хүүхэд л байсан болохоор тийм юманд итгээд тэр ёслолыг хийчихсэндээ одоо ч энд ингээд гэмшиж сууна даа" Гэрээний тухай ярихгүй тойруулаад яриад байхаар нь ундуйцан

- "Тэгээд нөгөө гэрээгээ? Ямар гэрээ байсан юм бэ дээ?" хурдхан мэдэхийн хүслэн болсоор түүнийг шалгаалаа.

- "Миний ойлгосноор амьдралдаа хүсэж болох хамгийн том гурван мөрөөдлөө далдын ертөнцийн тусламжтай биелүүлэхийн тулд тэдний хүссэнийг хийж өгөөд хариуд нь хүссэнээ олж авах байсан. Гэхдээ ганцаараа хэзээ ч хийж чадахгүйд гол учир нь байсан юм. Хоёр далавчтай бүтэн зүүлтнээс болоод тэр. Үүрд нэг нэгэндээ хайртай байна гэж амлачихсан түүндээ би тэр гэрээг үзүүлж тайлбарлаад 'Чи бид хоёрт хэн хэнд нь хэцүү байгаа юм чинь хэрэв хүсвэл хамтдаа хийгээд үзэх үү?' гэж асууж билээ. Өөрөө ч үүнд итгэлгүй байсан хэрнэ.... Өөрийнхөө ойлгосон хэдхэн үгээр.... Өөрийнхөө хүссэн хэдхэн хүслээр.....

Бид тэр гэрээг хийхийн тулд бие биендээ хайртай байхаас гадна дээд доод ертөнцийнхний хүсдэг тэр хайрын нотолгоо гэгч зүйл хэрэгтэй байсан юм."

- "Аан тэгээд л энд ирж байсан юмуу?" харамссан өнгө аясаар ийн асуув. Үнэндээ сонирхолтой хэрнэ жоохон хардмаар ч юм шиг. Далай харахаар надтай цуг ирсэн нь анхных биш гэхээр. Үнэнийг хэлэхэд тэдний энд юу хийснийг нь сонсох хүсэл алга байсан болохоор түрүүлж босож хувцсаа гөвөнгөө түүн лүү харан

- "Далай хараад болчихсон болохоор одоо явцгаах уу? Маргааш гэрийнхэн маань ирэх болохоор өнөөдөр амжиж очиж гэрээ цэвэрлэх хэрэгтэй. Үгүй бол тэд өмнөх болсон явдлыг гадарлах байх" гэсээр машины зүг хөдөллөө. 

Эргээс зайдуу тавьсан машин луу би түүний куртикыг нөмрөнгөө алхах ч тэр араас явж харагдсангүй. Яг байсан газартаа хөдлөлгүй суух ажээ. Магадгүй өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлж байгаа байх. 

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now