~ 1 ~

1.4K 99 6
                                    

Бүх зүйл харанхуй оргиж, юу ч сонсохоо больж эхлэв. Тэр л үед би ердөө 3 секунд л хэн нэгний хоолойг сонсож чадсан юм. Намайг энэ дэлхийд үлдээхийг хүсэж буй тэр хүний.... Түүний гаран дээр би бүх л зүйлээ үлдээгээд явж байгаадаа өөртөө ч итгэхгүй байгаа ч эцэст нь би зөвхөн тэр хүнд л итгэж чадах юм шиг байна. Намайг дахиад аврах гэж оролдоод хэрэггүй ээ...... Учир нь би ч бас чамд хайртай болохоор.....

=====================================

- 'Сүн И, Сүн И! Миний охин босоорой. Өнөөдөр химийн эмчилгээтэй шүү дээ. Гялс босоод хоолоо идчихээ' гэх ээжийн дуунаар өөрөө ч мэдэхгүй тэр нэгэн сонин зүүднээсээ ангижран зовхио арай ядан даан нүдээ нээлээ.

- "Нээрээ тийм шүү дээ. Сүүлчийн химийн эмчилгээ. Тэгээд хагалгаа...." гэж бодонгоо жижигхэн өрөөнийхөө хананд наасан жижигхэн календарнаас 5-р сарын 15-ны өдрийг балаар дарж орхилоо.

Бүтэн 2 сар өнгөрчээ. Улирал дундын шалгалт өгч байхдаа ухаан алдан эмнэлэгт хүргэгдээд гэр бүлдээ хамгийн том зовлон болох "Цусны цагаан эсийн хавдар" гэдэг хүнд өвчин туссанаа олж мэдсэн юм. Сонин хэвлэл, зурагт, найз нөхөд ойр дотныхноосоо сонсож л байснаас ингээд над дээр хүрээд ирнэ хэрхэн мэдэх билээ. Хичээл хийх, шалгалтандаа бэлдэх битгий хэл өөрийгөө ч дийлэхгүй толгой эргэн унах нь энүүхэнд. Цус гарвал тогтохгүй олон цаг болно. Тэгсээр байгаад сүүлдээ цус багадалттай болж эмчийн хяналтан доор байнгын эмчилгээтэй байдаг болсон юм.

Ээжийнхээ шарж өгсөн өндгийг будаа кимчитэй хольж идсэн болоод л химийн эмчилгээндээ орохоор ээжийгээ түшин арай ядан хамаг тэнхээгээ барсаар захын хорооллын мухар гудамжнаас Сөүлийн төв эмнэлэг хүртэл 2 автобус дамжин нэлээн хол газар алхсаар эмнэлэгт ирлээ. 5 дахь удаагаа. Нэг химийн эмчилгээнд орохын тулд дор хаяж бүтэн 1-2 өдөр хэвтэх хэрэгтэй. Угтаа бол байнгын эмнэлэгт хэвтэх ёстой байдаг ч аавын минь сарын цалин, ээжийн минь цагийн ажил эмнэлгийн төлбөрийг яагаад ч барахгүй болохоор ээж минь химийн эмчилгээтэй өдөр намайг эмнэлэгт авчрахдаа бүтэн өдрийн хоолыг минь урьдчилж бэлдээд өдрийн мөнгийг маань эрүүл мэндийн даатгалаас гаргуулж эмчилгээний мөнгийг арай ядан төлчихөөд ажлаа хийхээр яваад өгнө.

Химийн эмчилгээгээ дуусгаад хагалгаанд орох ёстой ч эцэг эхэд минь намайг хагалгаанд оруулах мөнгө огтхон ч байхгүй учир эмч химийн эмчилгээний үр дүнгээс шалтгаалаад шийдье гэсэн болохоор ямартай ч эмчилгээндээ сайн орж тэнхрэх нь ээж аавдаа өгөх хамгийн том шагнал л болчихоод байв...

-"За маргааш уулзацгаая. Охин минь. Ээж нь ажилдаа явахгүй бол дахиж намайг ажиллуулахгүй байх. Химийн эмчилгээнээсээ гарч ирээд сайн амардаг юм шүү. Маргааш 3 цагт ээж нь ирж авна аа. Тэр болтол тэсээрэй" гэж жижигхэн хэрнээ бага зэргийн үрчлээ сууж, хүрэнтсэн арьстай ээж минь надруу инээмсэглэлээр хэлнэ. Энэ дэлхийн хамгийн дулаахан инээмсэглэл гэлтэй.

Ээжийгээ гараад явсны дараа өрөө нам гүм болоход өрөөндөө өөрөөс минь өөр хүн байхгүйг анзаарав. Өглөөний 9 цаг... Эмчилгээ маань өдрийн 4 цагт. Тэр болтол дусал залгуулж эм уугаад унтах ёстой байдаг. Үнэнхүү залхмаар бас гунигтай. Өдрийн 30000 воны өрөө учир энэ өрөөнд надаас гадна 5 хүн байдаг. Заримдаа өрөөнд байх хүмүүстэйгээ ярилцаж бас инээлдэж өнгөрөөдөг ч өнөөдөр хэн ч алга....

Өглөө эрт боссон болохоор ч тэр үү, яагаад ч юм нүд анилдаж эхлэн хэсэг унтахаар хажуулдлаа. Хэсэг зүүрмэглэчихсэн бололтой хэдэн хүн ярьж байх дуунаар сэрвэл эмч нар өрөөнд шинэ өвчтөн оруулсан бололтой үзээд буцаад гараад явч байв. Царайг нь харах гэж хичээсэн ч өнөөх хүн цааш хараад хэвтчихсэн болохоор "Наашаа харах болов уу?" гэж хэсэг харзнаж байгаад гэрээсээ авчирсан номоо уншихаар суулаа.

- "Ямартай ч эрэгтэй л хүүхэд байх шиг байна. Өнөөдөр эрэгтэй хүүхэдтэй хонох юм байхдаа" гэсэн бодол тархинд эргэлдэж юун номоо унших манатай сууж байтал хажуу орноос

- "Шинэ хүүхэд үү?" гэх хөндий хүйтэн мэт санагдах хоолой сонсогдов.

- "Аан тийм ээ, өнөөдөр л хононо." гэхэд

- "Маргааш гарах байх нь ээ. Өмнө нь наад орон дээр чинь хоносон охин бас нэг өдрийнх байсан" гэхэд нь би юм ч бодсонгүй

- "Аан тийм байх нь ээ... Өөрөө тэгээд олон өдрийнх юмуу?" гэчихэж билээ. Гэтэл нөгөө эрэгтэй хүүхэд надруу ширтээд байгаа бололтой

"Би ямар үхлээ хүлээж байгаа хүн биш. Энд долоо л хононо. МАРГААШ ГАРНА" гэж хүйтэн хэрнээ чанга дуугарснаа

- Нэр чинь? гэж их л итгэлгүйгээр асуугаад буцаад цааш хараад хэвтээд өгөв.

- "Сүни. Пак Сүни. Чиний нэр?"

- "Хусог. Жон..."

Өнөөх хүүхдийн итгэл нь хаашаа ч юм далдарчихав. Яг л нэг зүйлд гомдсон аятай. Над руу хашхичих шахам ярьж байсан хүүхэд гэнэтхэн л дуугаа хураачих нь тэр. "Арай над шиг юм байхдаа. Над шиг хагалгаанд орох гэсэн ч боломжгүй хүүхэд юм байхдаа. Над шиг нэг л өдрийн төлбөртэй өрөөнд байгаа юм болов уу. Надаас болчихов уу?" гэж бодоод ээжийнхээ авчирсан хоолны талыг нь гаргаж тавин

- "Өлсөж байна уу? Надад хоол байгаа. Хамт идэх үү?" тэр залуу эргэн харж над руу ширтэж байснаа

- "Чи түүнтэй адилхан юмаа. Чиний өмнөх наад орон дээр чинь хэвтэж байсан охинтой"

- "Аан. Өөрийн чинь найз охин байсан юмуу? " гэхэд тэр надруу ойртож ирээд духан дээр минь нэг гараараа хүрч үзсэнээ

-"Үгүй ээ. Тэр нэг өдрийн охин байсан" гэлээ.

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now