- "За яажшуухан байна даа?" гар дүүрэн цэцэг, бэлэгтэй өрөөний хаалгаар инээд цацруулсаар Тэхён орж ирнэ.
Эмнэлгийн өрөөнд орж ирмэгцээ л өрөөний нөгөө талд байх цэцгийн савыг суллангаа авчирсан цэцгээ тэр саванд сольж хийв.
- "Дахиад л энэ цэцэг үү? Би чамд өөрийг авчирч бай гэж хэлсэн биз дээ" дургүйлхсэн өнгөөр дуугарлаа.
- "Яахав дээ. Цэцэг ямар буруутай гэж? Тэглээ ч чи минь дуртай шүү дээ" цааш харан юм янзалсаар
- "Одоо хоёулаа явж ЭХО-нд харуулна. Мэдэж байгаа биздээ?" гэлээ.
Арайхийж орноосоо биеэ чирэн босмор аядаж Тэхён болон сувилагчийн тусламжтай тэргэнцэрт амжилттай суулаа. Уг нь өчигдөр очиж харуулах ёстой байсан ч тийм цочирдом мэдээ сонссон би зүгээр л юу ч хийлгүй, ганцаараа байхыг хүссэн юм.
Одоо л хэдэн сар хэвтсэн өрөөнөөсөө гарч эмнэлгээр явж байна. Надтай адилхан өвчин зовлонтой олон хүмүүс нааш цааш холхилдоно. Эмч сувилагч ч ийш тийш гүйсээр... Амьдрал буцлах мэт. Өрөөнөөс гарч лифтэнд суугаад доош гурван давхар бууж ЭХО-ны өрөө лүү явлаа.
ЭХО-ны өрөөнд орж үзлэгийн орон дээр нь гарахын тулд дахин хөндүүр болсон биеэ сувилагчийн тусламжтай арайхийн зөөв. Биеэ хөдөлгөхөд шахирч тэр аймшигт явдлаас үлдсэн шарх их учир учир тэсэж тэвчихэд үнэхээр бэрх юм.
Эмч гаднаас хэдэн цаас харж барьсаар орж ирэн хэдэн зүйл асуугаад эцэст нь үзлэгээ эхлүүлэв.
- "Пак Сүн И! Тэгэхээр хоёулаа одоо хүүхэд нь хэр байгааг харцгаая" эелдэгхнээр хэлснээ Тэхён руу харц шидээд
- "Нөхөр нь үү?"
- "Аан нөгөө яг ч тийм биш л дээ.." Тэхён гэсээр ээрч түгдэрнэ.
- "Тэр миний нөхөр биш ээ" хүч нэмэн хэллээ.
- "Аан тэгэхээр найз залуу нь байх нь ээ. Иймэрхүү асуудлуудыг эмч нь ойлгоно оо." инээмсэглэн хэлээд
-" Заа тос түрхлээ шүү. Бага зэрэг хүйтэн оргих байх" гэсээр гэдсэн дээр минь тос маягийн зүйл дусаан аппарат тавин үзэж эхлэв.- "Ямар том болоо вэ? 19 долоо хоногтой юм байна. Хардаа тийчигнэж байна. Их сахилгагүй хүүхэд бололтойдог шүү!"
Эмчийг тэгэж хэлэх үед нь толгойгоо арай ядан хөдөлгөсөөр дэлгэц рүү харлаа. Юу ч ойлгосонгүй. Зүгээр л хар бараан дүрс байна шүү дээ.
Тэхён эмчийн дэлгэц рүү ойртсоор
- "Энэ гар нь уу? Энэ толгой байна тэ? Ямар өхөөрдөм бэ ххэ"
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...