- "Сүн И... Надтай сүй тавиач!"
Гайхаж балмагдаж орхилоо. Тэр юу гээд байна вэ? Тэгээд бүр энэ нөхцөлд үү? Үнэхээр би үнэхээр үнэхээр түүнд амархан байгаа бололтой. Бага зэргийн ундуйцал төрж мөн маш их самгардаж орхив.
- "Яагаад? Үерхэл гэдэг ойлголтыг алгасаад уу?"
- "Чи бид хоёр бие биендээ хайртай юм чинь заавал үерхэх шаардлага байгаа гэж үү? Сүй тавьчихвал харин ч баттай биш гэж үү?" утгагүй үгс хэлж байлаа.
Түрүүхэн гэрээ бариад ирсэн би түүнд яг юу гэх ёстой болж байна вэ? Би ердөө энэ л зүйлийн тухай ярихыг хүссэн шүү дээ. Эсвэл компаниасаа гарах хэрэгтэй юу?
- "Гэхдээ энэ боломжгүй гэдгийг чи ч би ч мэдэж байгаа шүү дээ" Намайг ингэж хэлэхэд тэр ерөөсөө ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Халааснаасаа жижиг сав бүхий хоёр хос бөгж гаргаж ирэн надад харуулан
- "Зүгээр л надад өөрийгөө даатгаад дурласан шигээ надад дахин нэг өөрийгөө даатгаад энэ саналыг хүлээж авч болохгүй гэж үү?"
Би түүнээс өмнө хэлэх ёстой. Яг ямар зүйл туулах ёстойгоо. Түүнийг хамгаалахын тулд юу хийх ёстойгоо ч. Ядаж энэ удаа түүнийг хамгаалах ёстой биш гэж үү?
- "Хусогаа!"
- "За?" горьдлого тээсэн харцаар над руу харлаа.
- "Түүний өмнө чиний мэдэх ёстой нэг зүйл байгаа. Нэг ч биш юм байна. Дахиад өөр зүйл ч байгаа."
- "Юу ч байсан бүгдийг нь хэл ээ. Би бэлэн байна. Бүтэн сар гарны турш бэлдсэн шүү дээ" тайвнаар ийн хэллээ.
- "Цаана байгаа гэрээгээ аваад уншаад өгөөч надад"
Хусог хойш эргэн харж гараа сунган тэр гэрээг аван уншив.
- "Энэ юу вэ? Сүн И. Юун гэрээ вэ?"
- "Бан ахлах бүгдийг мэдчихсэн байна лээ. Чамайг Тэхёныг тэгээд бас намайг."
- "Бан ахлах гэж хэн? Бан продюсерийг яриад байгаа хэрэг үү? Бан Ши Хёг??"
- "Тийм ээ! Бид хоёрын тухай сасэн фенүүд чинь мэдчихсэн гэж байсан. Асуудал үүсвэл танай хамтлаг асуудалд орно гээд намайг халагд эсвэл энэ гэрээг хий гэж байна лээ"
- "Сүртэй зүйл биш л байна шүү дээ. Тэрийг бол яахав дараад нуучихна. Хийхгүй л байхад болно шдээ" итгэл төгс дуугаар хэлж байлаа.
- "Би ч бас тэгэж бодсон. Гэхдээ Хусогаа.... Би ч бас амьдрахыг хүссэн шүү дээ. Чиний л адил. Дажгүй ажил баталгаатай амьдралын боломж....
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
Fiksi PenggemarЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...