- "Ямар дуу зохиомоор байна даа?" Slow Rabbit продюсер студийнхээ компьютерийнхээ ард тухлан суунгаа асуулаа.
- "Анхны удаагийнх болохоор зүгээр л энгийн дуу байвал зүгээр байх."
- "Бодож ирээрэй гэсэн олоо юу?" өчигдрийн даалгаварт гэртээ дуу зохиох шинэ санаа олж ирээрэй гэснээ лавлан асууна.
- "Одоохондоо яг ийм тийм гэсэн зүйл алга байгаа ч. Энэ!"
Өчигдөр шөнө бодон бодон бичсэн аяаа сонсгохоор флашаа түүнд өглөө. Нэг их хүсэхгүй байсан ч эцсийн эцэст мөнгө олохоор л ажиллаж байгаа тул сонирхолтой байж магадгүй гэсэн чиглэлдээ өөрийгөө сорьж үзэж байгаа ч эхнээсээ эхлээд миний бичсэн аяын голж шилээд "Энэ нь ч болохгүй байна, тэр нь болохгүй байна. Ер нь явахгүй нь дээ" гэж их л үглэнэ. Ду Хён продюсер ядаж байхад зүгээр ч ажил даалгаад өгчихгүй хажуугаар нь иймээ тиймээ юм ярьж, орой ажил тарвал хамт хооллох уу? өнөөдөр юу хийх юм? гэж байнга шалгаана. Тэр гуйлтаас нь бүтэн сар татгалзаж байхад л шантрахгүй асуухыг нь яана.
Компьютертээ миний файлыг нээгээд хэдэн зохиосон дууны бийтийг маань эхний хэдэн секундыг л сонсож үзээд буцаагаад гаргачихав. Яг л урьдын янзаараа над руу сонин хараад
- "Бан ахлагчид очоод сонсгочихоод ир дээ!" гэж хэлээд буцаагаад флашийг минь өгчихлөө.
Аягүй бол энэ явуулсан чадваргүй хүнээ буцаагаад авчих гэж л Бан ахлахад хэлэх гэж байгаа биз. Толгойгоо гудайлган өөрийгөө зүхсээр болохгүй бол энэ компаниас жинхнээсээ гаръя гэж хэлье дээ ухааны юм бодсоор 4-н давхар дахь студиэсээ дээш гаран 6 давхар луу гарахаар шатаар өгсөх гэж явж байхдаа Тэхёнтой таарчихав.
Бид юу ч дуугарсангүй. Тэр ч мэндэлсэнгүй. Зүгээр л хэн хэн нь толгойгоо дохисоор зөрлөө. Хамгийн сүүлд түүнийг гэрийн гадаа Хусогийн машинтай буулгаснаас хойш хараагүй юм байна. Харин тэр энэ хугацаанд намайг мартаж орхисон бололтой. Тийм дээ би ямар тийм чухал хүн ч биш.
Бан ахлахын өрөөний хаалгыг тогшин дотогш орлоо. Духён продюсер энэ аяыг сонсгоод ир гэж явуулснаа хэлэн түүнд флашаа өгөн өөрийнхөө бийтийг сонсгов. Харин Бан ахлах олон зүйл бодон их л нухацтай сонсох аж.
Хийсэн ая минь дуусч хэсэг зуур хэн хэн нь юу ч ярьсангүй. Бан ахлах олон зүйл бодож байгаа бололтой. Гараараа эрүүгээр оролдсоор тэр гэнэтхэн ингэж асуух нь тэр.
- "Ойрдоо манай компанийхан чамайг эргүүлээд байгаа сурагтай"
Түүний ярьсанд нь итгэж өгөхгүй лавлан асуухаар
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...