~ 27 ~

406 58 42
                                    

Аавыгаа санаж өгөөрэй.
Чи минь аавынхаа сэтгэлд ургасан анхны хайр юм шүү
~Тэхён~

- "Ээж ээ! Охины өрөөнд байсан цэцэг хаана байгаа вэ? Үнэхээр хэрэгтэй байна аа"

Тэ И-н өрөөг нэг бүрчлэн шалгасан ч тэр өдөр хальт харагдаад өнгөрсөн цэцэг хаана ч харагдсангүй. Айж ядахдаа зэрэгцэн өвдөлт мэдрэгдэх зүрхэн дээрээ гараа тавьж өөрийгөө аргацаан удахгүй зүгээр болно гэж бодсоор дахин дахин нэгжинэ.

- 'Тэ И-н өрөөнд ямар ч цэцэг харагдаагүй дээ.' Ээж нөгөө өрөөнөөс дуугарна.

- "Та яг хараагүй юу? Яалтачгүй энд байсан юмсан. Яасан юм бол оо?"

Өөрийнхөө өрөөнд хайсан ч охиныхоо өрөөнд хайсан ч огт харагдсангүй. Хэлсэн зүйлийнх нь нэг шүү дээ. Тэр цэцэггүйгээр би охиноо яаж буцааж өгөх болж байна вэ?

Өрөөг бүхэлд нь нэгжиж олж чадаагүйдээ гутран ороо бараадан дургүйхэн хэсэг хэвтлээ. Одоо яах ёстой юм бол? Тэр цэцэггүйгээр өгчихөд зүгээр юм болов уу? Бөөн бодолд дарагдлаа. Халаасан дахь утас чичирч хэн нэгнээс дуудлага ирэхэд нь аван чихнийхээ хажууд тавин ярина.

- "Байна уу?"

- "Сайн байна уу? Сөүлийн төв эмнэлгийн мэс заслын тасгаас ярьж байна аа. Тэ И-н аав мөн үү?"

- "Тийм байна. Охин маань зүгээр үү? Ямар нэгэн юм болоо юу?"

- "Аан за. Охин тань зүгээр ээ. Охинд тань донор болсон хүн өөртэй чинь уулзахыг хүсээд залгаж байна. Бие нь хүнд байгаа болохоор танд дамжуулж өгөхийг хүссэн юмаа."

Яг энэ мөчид Хусог ахад ямар нэгэн зүйл болсон байх гэсэн бодол төрж ухасхийн босон гарч гүйх бөгөөд юу болсныг лавлалаа.

- "Жон Хусог гэж хүн мөн үү? Яг яасан юм бол? Ах зүгээр үү?"

- "Аан... Жон Хусог гэдэг хүн биш ээ. Пак Сүн И..... Пак Сүн И. Саяхан энд хагалгаанд орсон эмэгтэй. Өөрийг чинь таньдаг гээд дуудаад өгөөч гэсэн юм. Та тасагт ирээд уулзаарай"

Утас тасрах дуунаар сонссондоо итгээгүй би түүний амьд байгаа эсэхийг дахин нягтлахыг хүснэ. Үнэхээр энэ бүхэн бодитой болоод байгаа хэрэг үү? Эсвэл би одоо ч зүүд дундаа яваад байгаа хэрэг үү? Гэхдээ хэрвээ энэ зүүд бол охин маань хагалгаанд орж чадаагүй бол яах вэ? Худал ч байсан заавал очих хэрэгтэй.... Түүнийг хэр удаан саналаа, хүлээсэн билээ.

Зүрх дарж өвдөх өвдөлт цаг тутамд ихэссээр өөрийгөө эмнэлэгт хүрч чадах эсэхээ мэдэхгүй ч байх хүчээрээ жолоогоо мушгисаар хурдална.

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now