- "Надад ч бас тайлбарлаад өгөөч. Яагаад шөнө болгон чамайг аварч байна гэж зүүдэлдгийг минь... Бүтэн 5 жил"
Би үнэхээр их гайхаж балмагдаж орхив. 5 жил ээ? Тоглоод байгаа юм байхдаа энэ залуу чинь их л үнэмшилгүй юм яриад байх чинь хэмээн бодсоор
- "Хөөе Залуу надаар тоглох хэрэггүй шүү. Одоо би тийм юманд итгэхээр арван жилийн жоохон хүүхэд биш. Зүгээр үнэнээ хэл. Надаас хэдэн төгрөг хүсээв?" гэтэл тэр учиргүй чангаар инээгээд
- "Мөнгө өө? Өөрөө намайг мэддэггүй юмуу?"
- "Тэгээд мэддэг болохоор асууж байгаа юм шиг байна уу?" гэхэд
- "Чи BTS гэж мэддэггүй юмуу?" гэж их сониучирхаж асуулаа. Аан энэ залуу тэгэхээр манай үеэлийн өнөөдөр орой үзье гээд шалаад байсан тэр тоглолтын хамтлагынх бололтой. Тэр ч яахав. Надад ямар хамаатай биш гэж бодоод
- "Мэдэхгүй ээ. Тэгээд өөрийнхөө тухай яриад аль. Надаас юу хүсээв?" гэхэд тэр дахин над руу өнөөх зүүлтийг харуулаад
- "Чи ийм зүүлт шатаасан уу?"
Би: "Тийн. Энэ биш юмуу тэгээд"
- "Үгүй ээ. Чи сайн хар л даа. Хоёр далавчны яг аль нь байсан юм." гэж асуухад нь би сая л ухаан орлоо. Нээрээ юу байлаа. Түүнийг нь огт сонирхож байгаагүй юм байна. Зүгээр л далавчны хэлбэртэй байсныг нь л санаж байна. Тэгээд
- "Юу байсныг нь сайн санахгүй байна" гэсэн Тэхён гэнэт зүүн гарыг минь татаж харснаа
- "Зүүн гарт нь юм байна. Тиймээ миний зөв байж. Минийх баруун гар. ХАРДАА!!!" гээд надруу том гэгч нь гарынхаа алгыг сүртэй нь аргагүй үзүүллээ.
- "Харж байна уу? Чи бид хоёрын сорви бүр яг адилхан байна. Аан тийн энэ зүүлт чамд байгаа юу?"
Бурхан минь. Би өөр юм бодох гээд байна. Төвлөрөх хэрэгтэй Сүн И гэсээр- "Үгүй ээ. Байхгүй. Гэхдээ чи яаж мэдээд байгаа юм?"
- "Чамаар хэн шатаалгасан. Тэр хүнээ мэдэх үү? " тэр яг л байцаагч шиг асуултыг ар араас нь тавьж байлаа. Бид чинь анх удаа уулзаж байна шүү дээ. Яагаад би энэ залууд бүх зүйлээ тоочих ёстой гэж.
-"Гэхдээ энэ юу нь чухал юм бэ? Надад тайлбарлаад өгвөл би ч бас хэлэх эсэхээ бодолцъё" гэвэл тэр ундуйцсан хэрнээ гунигтай нүдээр эргэн тойрныг нэг ажин хүн байгаа эсэхийг шалгаад, дараа нь нэг хөлөө ачиж суугаад ширээ лүү ойртон намайг дөхөхийг заагаад нүүрээ надад ойртуулан
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...