Түм буман бодлууд, гэнэтхэн л хаанаас ч юм дахин гараад ирчихсэн мэт асуудлуудыг бодон орон дээрээ нааш цааш хөрвөөнө. Энэ бүхний тухай дахин ойлгохын тулд анх яаж эхэлснээс яг юу буруу болсныг бодож унтаж ч чадахгүй, толгой өвдөхтэй зэрэгцэн үсээ зулгаасаар хэвтэнэ. Гэнэтхэн утас дуугарлаа. Бас хэн нь залгаж ядаргаа удах гэж байгаа бол гэсэн янзаар утсаа авлаа.
- "Гэрийнхээ гадаа гараад ир. Ирчихсэн байна" хүйтэн хөндий Хусогийн хоолой сонсогдлоо.
- "Яах гэж? Бас л нөгөө зүүлтээ шатаалгахаар дуудаж байна уу?" би уцаарлангуй хариулна.
- "Зүгээр гараад ир. Харуулах зүйл байна"
Өөр зүйл хэлэлгүй утсаа салгаж орхив. Тэр үнэхээр ямар нэгэн хийхийнхээ өмнө үнэхээр хачин болчихдог санагдсан. Тэр үнэхээр хачин санагдаад байна.
Гэрийн гадаа өнөөх машинтайгаа ирж зогссон байх ажээ. Хар шөнөөр, хүн амьтан унтсан хойно тэр таван жилийн өмнөх зүйл хийлгэх гэж дуудаагүй бол өнөөдөрхөн хатуу үгс чулуудаад явсан тэр яах гэж намайг дуудна гэж.
- "Яах гэж ирээв?" машины урд суудал суунгаа ширүүхэн дуугарлаа.
- "Бөгжөө яасан?"
Үнэхээр л хүйтэн хөндий болчихож ээ. Аймшигтай юм. Ямар нэгэн зүйл болох гээд байна.
- "Энд байна" гэсээр халааснаасаа гаргаж ирээд харууллаа.
- "Буцаагаад зүүчих"
- "Яагаад? Чадахгүй" зөрүүдлэсээр хэллээ.
- "Юу болоод байгааг хэлээч. Ердөө бүтэн сарын дараа энэ гэрээнээс болж надтай дахиж уулзаа юу? Би үнэхээр л өөрсдийгөө ямар нэгэн харилцаатай болсон байх гэж найдсан байсан юмсан" гомдол тээсэн аясаар хэлэх бөгөөд дахиад л тэр дуугаа хураачихав.
- "ХЭЛЭЭЧ ДЭЭ! Эсвэл би орлоо. Тэгээд дахиад бие биенээ харахгүй байцгаая" гэсээр би машины тавиур дээр бөгжийг нь тавиад буцан буухаар өндийлөө. Тэр бугуйнаас минь атгаж амжаад
- "Түр хүлээ. Энийг харчих" гээд хуучны урагдаж элэгдсэн цаас надад өгөхөөр сарвайж байгаа нь харагдав. Ердөө киноноос л тийм хуучны элэгдсэн цаас харж байсансан.
- "Энэ юу юм?" тэр цаасыг нь аван эргүүлж тойруулан харсныхаа дараа дээрх бичгийг уншингаа асуулаа. Ойлгомжгүй хэлээр бичсэн болохоор уншиж ямар ч боломжгүй байсан юм.
- "Тэр гэрээний сүүлийн хуудас бололтой. Эх хувийг нь газарт булснаасаа хойш хараагүй ч энэ цаас чамтай уулзсаны маргааш миний нэр дээр хаяглагдаад шуудангаар ирсэн. Тайлж унших гэж бүтэн сар ноцолдсон ч чадсангүй"
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...