Зохиолчийн талаас:
- "Танаа~ Ёнтанаа~" гэсээр их дэлгүүрийн тоглоомын тасгийн ойролцоо урт бор үстэй бяцхан охин жижиг нохойгоо хайн тэмтрэн явна. Эргэн тойрноо мэдэхгүй ч нохойныхоо дуу гарах зүгт хайн явсаар дэлгүүр шилэн хана мөргөн тулан зогслоо.
- "Аль тоглоомыг нь авах уу? Аав нь хүүдээ аваад өгье"
шилэн хаалганы цаана сонстох дуугаар тоглоомын дэлгүүрийн хэсэг байна гэж ойлгоод хаалга тэмтэрсээр дотогш оров. Удалгүй тэр өрөөнд нохойных нь дуу гарахтай зэрэгцэн- "Ёнтанаа~" чангаар ориллоо.
Тоглоомын дэлгүүрийн зөвлөх бүсгүй охиныг анзааран дөхөн очиж учир байдлыг асуухад алдсан нохойгоо олох гээд явж байгаа тухайгаа хэлэн нохойг нь аваад өгөөч гэж гуйлаа. Зөвлөх ажилтан бүсгүй дэлгүүр дотор гүйх жижигхэн хар нохойг нь охинд аваачиж өгөхөд эелдэгхэнээр бөхийгөөд талархлаа илэрхийлэн буцах гарахаар эргэхтэй зэрэгцэн
- "Хүүе энэ Ёнтан биш үү? Тэхёны нохой юу даа? Энд юу хийж яваа юм бэ?" хаа нэгтээгээс эрэгтэй хүний дуу хадахад гайхаж сандарсан охин нохойгоо тэвэрсээр
- "Мөн л дөө. Өөрөө хэн бэ?" гарах хаалга хайнгаа айсаар хэлэв.
- "Аан... Би Хусог. Хусог гэдэг. Тэгэхээр чи Тэхёны ярьсан дүүгийнх нь хүүхэд байх нь ээ?" гэсээр охин луу ширтэн зогсоно. Охиныг өөр тийш гараараа юм тэмтрэн зогсохыг хараад
- "Х..хараагүй юмуу?" гайхаж балмагдсан байдалтай асуулаа.
- "Тиймээ. Та надаа гарах хаалга заагаад өгөөч!" охин эелдэгхэнээр гуйхад Хусог
- "Ганцаараа яваа хэрэг үү? Ээж нь хаана байгаа юм. Ах нь хүргээд өгье" гээд гараас нь хөтлөхөд өнөөх бяцхан охин гараа татан аваад
- "Надаа ээж байхгүй ээ. Эмээ байгаа. Та яг хэн бэ?" жижигхэн хар нохойгоо тэвэрсээр цааш алхахдаа асуулаа.
- "Ах нь уу? Тэхён авга ахынх нь найз нь. Ээж нь байхгүй гэж үү? Яасан юм бэ?"
- "Та одоо ямар олон юм асуудаг хүн бэ? Удахгүй эмээ энд ирчих болохоор одоо явчихгүй юу" уцаарлангуй хариулаад нохойгоо тэвэрсээр тоглоомын дэлгүүрээс гаран цааш явлаа. Эрхэмсэг алхаатай тэр охин яг л хэн нэгнийг хуулбарлан дуурайсан мэт харагдах бөгөөд санагалзаж ядан зогсохдоо Хусог хуучныхаа өдрүүдийг дурсана.
- "Тэр яг л.... нэг хүнтэй их адилхан юм."
Нохойгоо тэвэрсээр хаа нэгтээ дуу гарах зүгт чиглэж байгаа охиныг зүгээр эсэхийг нь харан зогсохдоо түүний өөдөөс гарч ирэх Жан хатагтайг олж харан түүний мэндийг мэдэхээр яаравчлан очлоо.
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...