- "Гван Ү алив аавдаа ир! Энд юу хийж байгаа юм бэ?" энгэрт минь шургалсан бяцхан хүүг надаас холдуулан өөртөө тэврэхдээ
- "Уучлаарай. Төвөг удчих шиг боллоо" эелдгээр хэллээ.
- "Зүгээр дээ. Та харин гадаа байгаа залууг дуудаад өгөөч тэхүү!" гэж гуйлаа. Хүүгийн аав Гван Ү тэврээд зогсолтгүй уйлах түүнийг аргадангаа өрөөнөөс гарав.
- "Тэхёнаа! Хусог сая гадаа байсан дуудаад өгөөч!"
Тэр ямар нэгэн зүйл мэдсэн аятай намайг харан зогсох ажээ. Яг юуг мэдэж байгаа болоод огт гайхахгүй байна?
- "Арай та хоёр цуг ирсэн юм биш биз дээ?"
Тэхён дуугүй л сувилагчтай цуг өрөөнөөс гарлаа.
Асуух хэрэгтэй байна. Мира гэдэг хүүхэн яг яагаад өөрийгөө бас намайг буруутгаад байгаа гэдгийг. Хусог л... эцсийн эцэст Хусог л мэдэж байгаа цор ганц хүн нь.
Өрөөний хаалга хөдлөх чимээнээр түүнийг байгаасай гэж найдан харна.
- "Алга байна. Чи буруу харсан юм биш үү?" царай нь байдгаараа унжийсан харагдав.
- "Тэхёнаа~ Гуйя. Би түүнээс ганцхан л зүйл асууна. Зүгээр утсаар ч болтугай дуудаад өгчих тэхүү!"
Түүний дүнсгэр царайнд нь бага зэргийн уур бухимдал илэрсэн янзтай
- "Би чадахгүй ээ"
- "Яагаад чадахгүй гэж? Тэр хаалганы ард зогсоод намайг ажиглаад байж байвал яах юм. Ядаж би яагаад ийм зүйл хийснийг нь асуух эрхтэй биздээ"
Эцэст нь тэр хүүхдээ тэврээд гараад явсан залуугийн хүүхдийг. Биш юм байна. Өөрийнхөө хүүхэд гэж итгэсэн тэр хүүхдийг аврах гэж намайг золиослосон байхад би яагаад түүнээс юу ч асууж болохгүй юм шиг утгагүй зүйл яриад байгаа юм" өөрийгөө хүчлэсээр орноос босох гэж хичээлээ. Би өөрөө очиж асуух болно. Энэ бүхэн миний үхэл амьдралтай холбоотой байхад би орондоо ингээд хэвтээд байж чадна гэж үү....
Хэдий хүртэл бүхнийг тэвчээд дуугүй өнгөрөх юм.
- "Май. Чамд үүнийг өгүүлсэн" ууртай нь аргагүй жижиг цаас сарвайлаа.
"Одоо юу болохыг би өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ юу ч болсон надад итгээрэй. Би заавал аврахаар очно."
Гайхалтай намайг тэр аймшигт ертөнцөд аваачихдаа хэлсэн худал үгс нь байна. Чи намайг аварна гэж үү? Авраагүй биз дээ.. Тэгэж их хүлээж байхад. Чи тэр хүүхэн рүү явсан.
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
Fiksi PenggemarЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...