~ Special part ~

393 51 19
                                    

~3к special~
~ Уг хэсэг нь энэ зохиолын одоо гарч байгаа үйл явдалтай холбогдсон өөр нэгэн эхлэлийг харуулсан тусгай хэсэг байгаа шүү ~

Дээд болон доод ертөнцийн талаар гарч байгаа бөгөөд "Гэрээ"-нд гарч байгаа уг хоёр өөр ертөнц яагаад энэ дөрвөн хүнтэй холбогдсон талаар гарч байгаа юм.

Дээд ертөнц

Тэр үеийн дээд ертөнцөд маш олон сахиусан тэнгэрүүдэд хэцүү даалгавар оноож, түүнийг нь биелүүлээгүй сахиусан тэнгэрүүдийг доод ертөнц лүү цөллөж хүний төрөл рүү явуулж байна гэх яриа гарсан юм. Хамгийн гол нь тэдгээр хүн болсон төрөлдөө хэцүү амьдралыг туулж хойд төрлөө олох эсэх сонголттой тулна гэх бөгөөд сахиусан тэнгэрүүдийн хувьд хамгийн том шийтгэл гэлтэй.

Дэлхийд хүн төрлийн биет сүнс олдохгүй байх хамгийн том шалтгаанаар дээд ертөнцийн бурхдууд хоорондоо хагаралдаж муудалцсанаар том ангал үүсч доод тушаалтнууд бүрэн хохирсноор сахиусан тэнгэрүүдэд бие биенд нь хор учруулж ч болох ажлуудыг өгч байсан нь энэ юм.

- 'Сүн И чамд энэ удаа хэр их ажил оноогдсон бэ?'

- "Ердөө л ганц. Мира харин чамд?"

- "Бас ганцхан. Энэ удаад яагаад ингэж бага ажил оноогдсон юм бол оо?"

- "Чи бид хоёрыг сайн найзууд болохоор хамт амраарай гээд тэгсэн юм болов уу?" Сүн И гэрэл цацруулсаар инээнэ. Угийн л ийм гэрэл гэгээ цацруулж бүх хүний хайрыг хүртсэн сахиусан тэнгэр учир бурхад хүртэл атаархаж өөрийн гэргий болгох гэж санаархдаг юм гэнэлээ.

- "Гэхдээ энэ удаа илүү сонирхолтой бас тайван газар луу явах уу?"

- "Тэгье л даа. Хаашаа явцгаах уу?"

- "Хүний ертөнц лүү явах уу? Сүн И!"

Хэн нь ч хэндээ өөрийнхөө даалгаврыг ярьсангүй. Нэг нэгэндээ хэтэрхий сайн хоёр найзууд бие биенээ харан дэмий л инээмсэглэн зогсоно.

Мира өөрийнхөө даалгаврыг барин зогсохдоо цөллөгдөхөөсөө айн, хийх болих эсэхдээ эргэлзэн зогсож байлаа.

Дээд ертөнцийн хууль дүрмийг зөрчиж ураг тавихаар санаархаж буй сахиусан тэнгэр болох Сүн И, Тэхён хоёрыг хагацааж аль нэгийг хүн төрөл рүү явуулах....

Энэ ертөнцөд өөрийг нь халуун дотноор угтаж, найзалж байсан цор ганц найзыгаа хэдэн мянган жил хайрласан хайраас нь салгана гэдэг ямар ч сахиусан тэнгэрт байж боломгүй ажил шүү дээ.

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now