- "Гван Ү, Тэ И, Тэ Ён. Тэгээд Сүн И... Надад хамгаалах ёстой олон хүн бий. Юунд нь харамсана гэж. Дахиад л эхлэхэд болно шүү дээ."
-Хусог- "Энэ бүхнийг эхнээс нь дуустал ярьтал энд сууна гэвэл ч өглөөний нарыг үзэх нь дээ. Гэсэн ч зүгээр үү?" Хусог ах наргиа хийсээр урд гаран алхална.
Түрүүнээс хойш надаас огт салаагүй охиноо цээжиндээ наан тэврэн дулаахан хөнжлөөр хучин далайн эргийн сандал дээр очин суув.- "Та хоёр ч салахгүй нь бололтойдог шүү. Намайг ч нэг их ааваа гэж дууддаггүй байсан охин маань өнөөдөр чамайг ямар их тэгэж дуудаж байхын" том цагаан шүдээ ярзайлгасаар сандал түшин сууж авчирсан шар айргаа задална.
- "Тэр ч яахав Сүн И яг яаж амьд гарсныг би одоо ч гайхаад барахгүй нь. Бусдыг нь яахав байж болох зүйл гэхэд" гэнэтхэн л чухлаас чухал тэр асуултыг асуухаар зориг шулуудав.
Ах далай ширтэн чимээгүйхэн сууж харагдана. Би охиноо энгэртээ наан тэвэрч хөнжлөөр дахин хучих бөгөөд Тэ И тоглосоор ядарсан бололтой цээжин дээр минь тухлан унтах эвээ олж байлаа. Гар нь энэ тэрүүгээр гүйх нь хэзээний дасал болсон санагдана. Саяхан л түүнийг дахиад харж чадахгүй байх вий гэж айж байсан санагдах ч хоёрхон настай бяцхан байх үеийнх шигээ хэзээний л энгэр тэмтрэн эрхлэх нь хайр хүргэх юм.
- "Үнэндээ Японд байх тэр шөнө анх нэг залууг зүүдэлсэн юм. Жонгүг гэсэн байх аа. Өөрийгөө эрлэгийн элч эдр гээд. Намайг Сүн И-д туслах ёстой. Хэрвээ ингээд үхвэл чи ч бас үхнэ гээд... тэр үгэнд нь би нэг их итгээгүй юм. Зүүд л юм чинь гээд. Удалгүй Солонгост очиж Сүн И-н хэвтдэг эмнэлэгт очсоноо санаж байна.
Чиний хоолой хаа нэгтээгээс их л чанга сонстож аврал эрж орилж байсан. Тэгээд л юу болж байгааг мэдсэн дээ. Хайртай хүн минь энэ ертөнцийг орхиж байгаа байх нь гэж...
Нулимсаа тэвчилгүй өөрийгөө буруутгаж Гван Ү-г аврахын тулд золиослосон тэр бүх буруугаа ухаарсан гэх юмуу. Магадгүй тэр надад оноогдсон шийтгэл юм болов уу? гээд л... Хайртай дуртай гэж бодож явсан би өөрийгөө ямар хулчгар нэгэн гэдгээ мэдэрсэн юмдаа.
Тэр үед өнөөх Жонгүг гэх залуу гэнэтхэн хажууд гарж ирснээ "Би эмнэлгийн ажилчдын ой санамжийг зохицуулах болохоор чи Тэхён ахыг холдвол л шууд Сүн И-г аваад өөр тийш нь шилжүүл. Заавал аврах ёстой шүү" гээд- "Тэгэхэд эмнэлгийн ажилчид аваад явснаас хойшхийг би үнэндээ сайн санадаггүй юм байна лээ. Нэг эмчийн надад өөд болчихлоо гэдэг үг хэлснийг л санадаг юм." өөрийнхөө дурсамжийг бүдэг бадаг ч санах гэж оролдож байв. Ахын яриа хэр үнэн бол гэж...
ВИ ЧИТАЄТЕ
ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》
FanfictionЭхлээд өөртөө Дараа нь ч өөртөө Эцэст нь ч бас өөртөө л зориулж.... Бид гэх ойлголт миний өөртэйгөө хийсэн гэрээг ч далд ертөнцтэй хийсэн гэрээг ч цуцлаагүй бололтой... //Уг зохиол дээр гарч буй бүх дүрслэл, үйл явдал, дүрүүдийн зан төрх бүгд зохиом...